Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хүн, мал, бэлчээр зохистой оршин амьдрах ухаан

- Малчин Уртнастын бага зарлагатай, өндөр орлоготой мал аж ахуйн хөгжил

Баруун Үзэмчин хошууны Жирийн гол суурингийн Заран багийн малчин Уртнаст гэх удам залгасан сайн малчин шинжлэх ухаанчаар мал маллах үйлдвэрлэлийг хөгжүүлж яваа юм.

Бэлчээр нутгаа зөв ашиглах ухаан

Малчин Уртнастынх хоёр айлаараа 600 гаруй га нутаг бэлчээр дээрээ нэмээд гурван дүүгийнхээ 200 гаруй га нутгийг түрээслэн авч, хоёр айлын 130 гаруй үхэр, 370 гаруй хонины бэлчээрийг болгодог. Үнэндээ нутаг түрээслэхгүй ч ах дүү хоёрын хувийн нутаг бэлчээрт нь энэ хэмжээний малыг маллахад алзахгүй байлаа. Гэхдээ тэрээр нутаг бэлчээрээ шинжлэх ухаанчаар ашиглаж, байгаль орчныг хамгаалан мал аж ахуйгаа хөгжүүлэх алсын бодлоос нутаг түрээсэлдэг байжээ. Уртанаст өөрийн хийгээд бусдын нутаг бэлчээрийг хадлан, зуслан, өвөлжөө гэж гурав хуваан ашигладаг бөгөөд өөрийн хадлангаасаа өвс бордооны зардал ч хэмнэж чаддаг ажээ.

“Мал аж ахуйг хөгжүүлэхэд зөвхөн нүдний өмнөх ашгийг бодох биш, нутаг бэлчээрээ хамгаалж, мал аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж мал бэлчээрээ шинжлэх ухаанчаар ашигласнаар хөгжил хурдан байна” гэж малчин Уртанаст үргэлж ярьдаг бөгөөд ингэж хийсээр ч ирсэн юм. Нутаг бэлчээрээ шинжлэх ухаанчаар ашигласнаар мал сүрэг нь тарга сайтай байдаг бөгөөд гаднаас өвс бордоо нэмж авдаггүй. Өөрийн хадлангаас өвс хурааж боох хөлсийг бодоход нэг боолт өвс 7-8 юань болдог. Энэ нь боолт бүр нь 16-17 юанийн үнэ хүрдэг захтай харьцуулбал нэг дахин хямд ажээ.

                                                                          Малчин Уртанаст үхэр сүргээ хураана

Орон нутаг тохирсон мал маллах хашир ухаан

Малчин Уртанаст үзэмчин хонь болон шарлай /Нутгийн малчдын хэлдэг шар үхрийг хэлж байна/ үхэр малладаг. Үзэмчин хонь бол үзэмчин хүний эртнээс малласаар ирсэн орон нутгийн шилдэг үүлдэр болно. Тэдний маллаж байгаа шарлай үхэр 60, 70-аад оны үед Баруун Үзэмчин хошууны гаднаас оруулж, орон нутагтаа зохицуулан бойжуулсан шилдэг үүлдрийн шарлай үхэр болно. 

- Орон нутагт тохирсон мал маллах нь өвс бордооны зарлага бага, өвчин эмгэг тусах нь ч бага, хөдөлмөр хүч хэмнэх зэрэг давуу талтай байдаг. Шарлай үхэр ихэнхдээ бэлчээрт түшиглэн өвс бордоо нэг их хэрэглэхгүй зардал багатай. Гэтэл симентар үхрийг захад борлуулах үнэ өндөр ч өвс бордоо их хэрэглэдэг болохоор ч их байдаг. Мөн симентар үхэр нь хахир хүйтэн цаг агаарт зохицохгүй. Тиймээс мал маллахад зах зээлийн үнэ ханшийг хөөцөлдөж болохгүй. Харин орлого зарлагаа нарийн бодох хэрэгтэй гэж малчин Уртанаст өөрийн мал маллах ухаанаа хуваалцав. 

Ингэж орон нутагт зохицсон маллагааг баримталснаар жилд 100 гаруй хурга, 40 гаруй тугал борлуулж 300 мянган юанийн орлого олох нь гайхалтай. Өвлийн үеэр өвс бордоо бага хэрэглэдэг болохоор жилд 100 мянган юань зарцуулахад хангалттай хүрнэ. Зарлага бага, бэлчээр усанд тохирсон мал маллаж орлогоо нэмэгдүүлэх нь малчин Уртанастын туршлага юм.

 Ах дүү хоёр хамтран ажиллах эвийн ухаан

Малчин Уртанаст ах Энхийн хамт суурьшиж, мал аж ахуйгаа хамтран эрхэлж явна. Ийнхүү хамтран ажилласнаар тор хүрээ татах, хашаа хороо барих зэрэг суурь бүтээн байгуулалт, мал унаанд зарцуулах зардлаа хоёр айлаараа хувааж гаргадаг болохоор зардал хэмнэх бөгөөд нутаг бэлчээрээ хамтран хэрэглэж бэлчээрийн даацыг өндөр болгодог төдийгүй байгаль орчныг хамгаалахад ч ашигтай юм. Хоёр айл хамтран ажиллах нь ийм олон ашигтай талтай тул малчин Уртанаст ахын хамт өдий болтол эвтэй сайхан хамтран ажилласаар ирсэн юм. Мөн ингэж хамтарч ажилласнаар жил бүр бага бус зарлага хэмнэж байгаа аж.

Хамтар ажиллах нь энэ цаг үеийн мал аж ахуйг хөгжүүлэхэд заавал дагаж явах зам болно. Тиймээс малчин Уртанаст ингэж бага эхлүүлж, ихийг  биелүүлэхээр хичээнэ. Нүдний өмнөх ашгийг харах бус харин алс хэтийн хараатай  мал аж ахуйгаа хөгжүүлэхийг зорьсон малчин Уртанастын байгаль ахуй нь ганган төрхөө хадгалж, хүн зон нь баян чинээлэг амьдарч явна. Байгаль орчныг хамгаалж, мал аж ахуйн үйлдвэрлэлээ хөгжүүлэх нь орчин үеийн мал аж ахуйн заавал явах зам байх ёстой.

 

Зохиогч:Сарна
Найруулагч:Улаанаа
Эх сурвалж:Шилийголын сонин
Мэдээ үзсэн:626
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой