Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Ли Кэчян, Лаос зэрэг орны ерөнхий сайдтай уулзав

Ли Кэчян, Лаос зэрэг орны ерөнхий сайдтай уулзав.

Орон нутгийн цагаар  01 дүгээр сарын 10-нд Пномпеньд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Тайланд, Лаос, Вьетнамын ерөнхий сайдтай тус тус уулзав.

Ли Кэчян Тайландын ерөнхий сайд Прают Чан-Очатай уулзах үедээ: Нэг бүс нэг зам санаачлагын хүрээнд Тайландтай "Зүүн бүсийн эдийн засгийн хонгил" зэрэг хөгжлийн стратегиа холбон эрчимжүүлж, Хятад, Тайландын худалдааг дөхөмчлөх түвшнийг дээшлүүлж, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, шинжлэх ухаан технологи зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Прают Чан-Оча: Тайланд, Хятадын хамтын ажиллагааны нөөц маш их юм гэжээ.

Ли Кэчян Лаосын ерөнхий сайд Тонглун Сисулиттай уулзах үедээ: Хятад Лаосын харилцаа "дөрвөн сайн"-ы үзэл санааг баримтлан амжилттай хөгжсөөр ирсэн гэжээ. Тонглун Сисулит: Урт хугацааны турш, Хятадын тал Лаосын эдийн засаг нийгмийн хөгжлийн бүтээн байгуулалтыг дэмжсэн явдалд Лаосын тал талархаж байна гэжээ.

Ли Кечян Вьетнамын ерөнхий сайд Нгуен Суан Фуктай уулзах үедээ: Одоо Хятад, Вьетнамын стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцаа тэнцвэртэй, тогтвортой хөгжиж байгаа. Ланьцанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны хүрээнд Вьетнамын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тус бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалахын төлөө хамтдаа хичээн зүтгэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Нгуен Суан Фук: Хятадын талтай дээд давхаргын харилцаа холбоогоо үргэлжлэн хэвээр хадгалж, эдийн засаг, худалдаа зэрэг олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцааг улам хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ. 

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:966
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой