Хоёр Солонгосын хэлэлцээг Аюулгүйн зөвлөл сайшааж байна

Синьхуа агентлагийн мэдээ:

 

 10-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл  саяхан хоёр Солонгос яриа хэлэлцээ хийснийг сайшааж буйгаа илэрхийлж, Солонгосын  хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар тус хоёр тал тохиролцоонд хүрэхийг  хүсэж буйгаа онцоллоо. Аюулгүйн зөвлөл: БНАСАУ зэрэг НҮБ-ын бүх гишүүн Аюулгүйн  зөвлөлийн холбогдох шийдвэр, тогтоолыг нухацтай хэрэгжүүлэх хэрэгтэй гэж  шаардсан байна.

10-нд Аюулгүйн зөвлөл Суданы Дарфурын асуудлаар хаалттай  хуралдаж, Солонгосын хойгийн асуудлыг авч хэлэлцсэн юм.  

Аюулгүйн зөвлөлийн энэ сарын дарга, Казахстанаас НҮБ-д  суугаа суурин төлөөлөгч Кайрт Умаров: Аюулгүйн зөвлөлийн гишүүд саяхан хоёр  Солонгос хэлэлцээ хийснийг сайшаан дэмжиж байгаа бөгөөд эдгээр үйл ажиллагаа  итгэлцлийг нэмэгдүүлж, хурцадмал байдлыг намдааж буйг анхааралдаа авлаа.  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар тохиролцоонд хүрэхийг хоёр  Солонгосоос хүсэж байна гэжээ.

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:http://mongol.cri.cn
Мэдээ үзсэн:162
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой