Ли Кэчяны айлчлал амжилттай өндөрлөв

Синьхуа агентлагийн мэдээ:

     Төрийн  Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Камбожийн Пномпень хотод болсон Ланьцанжян-Меконг мөрний хамтын  ажиллагааны механизмын удирдагчдын II хуралд оролцож, Камбож дахь албан ёсны айлчлалаа өндөрлүүлэн энэ сарын 11-нд тусгай онгоцоор Бээжинд ирсэн.  Ли Кэчян Пномпень хотод 24 цагийн дотор хоёр талт болон олон талт 20  гаруй арга хэмжээнд оролцож, Ланьцанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны хурлын  үеэр хамтын ажиллагааны “3+5+X ”санаачилга дэвшүүлжээ. Ли  Кэчян:

- Талууд "Эрх тэгш, уужуу, ажил хэрэгч” хамтын ажиллагааны үзэл баримтлалыг дээдлэн, Ланьцанжян-Меконг мөрний сав газрын эдийн засгийн хөгжлийн бүс  байгуулж, Ланьцанжян-Меконг мөрний улс орнуудын хувь заяаны хамтын цогцыг байгуулъя гэсэн байна. Хурлаар Ланьцанжян-Меконг мөрний хамтын ажиллагааны таван жилийн хөгжлийн төлөвлөгөөг нийтэлж, шинэ гараанаас хамтын ажиллагааны шинэ боломж эрэлхийлж, төлөвлөсөн байна.

Айлчлалын үеэр Ли Кэчян:

- Хятадын тал Камбожийн тусгаар тогтнол, бүрэн  эрхийг үргэлж хүндэтгэн, улс орныхоо нөхцөлд тохирсон хөгжлийн замаа дагахыг  дэмжин, цаашид Камбожийн эдийн засгийн хөгжил, иргэний амьжиргаанд үргэлжлэн  дэмжлэг үзүүлэх болно гэж хэллээ.


 

 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:165
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой