Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны 10 чухал үйл явдал

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2017 оны Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны арван чухал үйл явдлыг шалгаруулжээ.

Нэг. Элчин сайд Шин Хаймин МУИС-д монгол хэвлэлийн “Ганжуур Данжуур”-ыг бэлэглэв

Элчин сайд Шин Хаймин Монгол Улсад суугаа Хятад улсын Элчин сайдын яамыг төлөөлж Монгол Улсын Их Сургуульд монгол хэвлэлийн “Ганжуур Данжуур”-ыг 03 дугаар сарын 30-ны өдөр бэлэглэжээ. “Ганжуур Данжуур” бол бурхны шашны сонгодог бүтээл бөгөөд гүн ухаан, түүх, соёл, эм эмнэлэг зэрэг олон салбарыг хамруулсан нэвтэрхий толь болно. Монгол хэвлэлийн “Ганжуур Данжуур” бол төвд хэлний “Ганжуур Данжуур”-аас орчуулагдсан нийт 41 боть, боть бүр нь 10 дэвтэр, нийт 410 дэвтэртэй. Үүнд: “Ганжуур”, “Данжуур” зэрэг бурхны шашны сонгодог бүтээлийг багтааж, Монгол Улсын бурхны шашны судлалд чухал нөлөө үзүүлэх болно.

Хоёр. Хятад улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Бай Чүньли Монгол Улсад айлчлав

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн урилгаар Хятад улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Бай Чүньлигаар ахлуулсан төлөөлөгчдийн баг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлав. Айлчлалын хугацаанд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай тус тус уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны түвшинг улам илүү дээшлүүлэх, холбогдох салбарт шинжлэх ухааны судалгааны үйл ажиллагаа өрнүүлэх, Хятад улсаас Монгол Улсын эрдэм шинжилгээний ажилтнуудад сургалт явуулахыг сайжруулах зэрэг талаар санал нэгдэж, “Хятад улсын Шинжлэх ухааны хүрээлэн болон Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зуржээ.

Гурав. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Монгол Улсын Гадаад харилцааны яамны нээлттэй өдрийн үйл ажиллагаанд оролцов

Элчин сайд Шин Хаймин гэргийн болон Хятад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олны хамт 05 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны зохион байгуулсан нээлттэй өдрийн үйл ажиллагаанд оролцжээ.

Дөрөв. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 06 дугаар сарын 01-ний эх үрсийн баярыг тэмдэглэх үйл ажиллагаа зохион байгуулав

2017 оны 06 дугаар сарын 01-ий өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам 06 дугаар сарын 01-ний эх үрсийн баярыг тэмдэглэх үйл ажиллагаа зохион байгуулжээ. Элчин сайд Шин Хаймин гэргийн хамт Сүхбаатарын нэрэмжит II дунд сургууль, “Орчлон” олон улсын сургууль, өнчин хүүхдийн цэцэрлэгийн багш сурагчдыг Элчин сайдын яаманд урьж, Олон улсын хүүхдийн баяр, Монгол Улсын эх үрсийн баярыг хамтдаа тэмдэглэжээ. 200 гаруй бяцхан үрс эцэг эх, багшийн хамт тус арга хэмжээнд оролцож, баярын өдрийг хөөр баяртай өнгөрүүлэв.

Тав. БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамнаас Монгол Улсын нийслэлийн өнчин хүүхдийн цэцэрлэг зэрэг сургуульд дэмжлэг үзүүлэв

2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын нийслэлийн өнчин хүүхдийн цэцэрлэгт хүрч Хятад, Монголын нөхөрсөг спортын төвийн нээлтийн ёслолд оролцжээ. Хятад улсын Элчин сайдын яамнаас Монгол Улсын боловсролын байгууллагуудад олон удаа дэмжлэг үзүүлж, сурагчдын амьдрал, суралцах орчин нөхцөлийг сайжруулжээ.

Зургаа. Хятад, Монгол хамтран “Хятадын театр”-ыг байгуулав

Хятад улсын Олон улсын радио, Монгол Улсын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз хамтран “Хятадын театр” кино төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолыг 07 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулжээ. Элчин сайд Шин Хаймин, Хятадын Олон улсын радиогийн дарга Ван Гэннянь, Монголын талын зочид, төлөөлөгчид оролцов.

Долоо. “Хятадын соёлын наадам 2017” Монгол Улсын Архангай аймагт болов

2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Хятад улсын Хайнань мужийн соёлын танхим, Монгол Улсын Архангай аймгийн Засгийн газраас хамтран зохион байгуулсан “Хятадын соёлын наадам 2017” Монгол Улсын Архангай аймагт амжилттай зохион байгуулагджээ. Үүнд: “Хятад улсын Хайнан мужийн биет бус соёлын өв модны урлалын үзэсгэлэн”, “Хятад улсын ном бичиг, уран бичлэгийн үзэсгэлэн” зэрэг агуулгыг багтааж, сонирхолтой сайхан бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ.

Найм. Хятад улсын эртний утга зохиолын сонгодог бүтээл Монгол Улсын уншигчдад таашаагдлаа

“Баруунш зорчсон үлгэр”, “Шүй хүгийн үлгэр”, “Улаан асрын зүүд” зэрэг Хятад улсын эртний утга зохилын сонгодог бүтээлийг Монгол Улсад орчуулан хэвлүүлэв. Монгол Улсын нөлөө бүхий сонин сэтгүүл, сайт, радио “Хятадын утга зохилын булан”-аар дамжин Монгол Улсын уншигч сонсогчтой золгож, халуун дотноор хүлээн авлаа.

Ес. “Ухаарч амьдрах хорвоо” олон ангит киноны жүжигчид Монгол Улсын үзэгчидтэй уулзав

2017 оны 09 дүгээр сарын 8-ны өдөр Хятад, Монголын кино наадам, “Ухаарч амьдрах хорвоо” олон ангит киноны жүжигчид Монгол Улсын үзэгчидтэй уулзалт зохион байгуулах зэрэг Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны үйл ажиллагаанд “Ухаарч амьдрах хорвоо” олон ангит кино үзэгчидтэй золгох хурал олны анхааралд хүрчээ. “Ухаарч амьдрах хорвоо” киног найруулагч Шя Шяоюнь, жүжгийн найруулагч Ван Липин, гол дүрийн жүжигчин Хү Гэ, Янь Ни нар Монгол Улсын үзэгчидтэй уулзалт хийв.

Арав. Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны 75 жилийн ойн баярт зориулан баярын захидал илгээв

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны 75 жилийн ойн баяр Улаанбаатар хотод болсон. Энэ үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хаймин баярын захидал илгээж, Хятад улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх Ли Вэй ёслолд оролцон элчин сайд Шин Хайминий баярын захидлыг уншиж нийтлэв.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:322
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой