Хятадын жижиглэн худалдаа тогтвортой сэргэж байна

Хятадын Худалдааны яамны жижиглэн худалдааны 2700 аж ахуйн нэгжийн борлуулалтын хэмжээ 2017 онд 4.6 хувиар өсөж, өсөлтийн хурд нь 2016 оныхоос 3 нэгжээр нэмэгдсэн байна.

    Үүнд, цахим худалдаагаар дамжуулан борлуулалтын хэмжээг 26.8 хувиар өсгөж, өсөлтийн  хурд нь 3.2 нэгжээр өссөн байна. Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Гао Фэн энэ сарын 11-ний хэвлэлийн бага хурлн үеэр:

- 2018 онд аж ахуйн нэгжүүдийн жижиглэн  худалдаа тогтворжиж, үргэлжлэн өсөх болно гэж хэлсэн байна.

Хятадын Худалдааны яамны төлөөлөгч Гао Фэн 2018 оны анхны  хэвлэлийн бага хуралд Хятадын жижиглэнгийн худалдааны аж ахуйн нэгжүүдийн 2017  оны хөгжлийн байдлыг танилцуулжээ. Тэрээр:

- Аж ахуйн нэгжийн жижиглэн  худалдааны хөгжил дараах онцлогтой байна. Тухайлбал, борлуулалтын цар хэмжээний  өсөлтийн хурд нэмэгдэж, аж ахуйн нэгжийн ашиг өсөж, гол ажил төрлийн эрхлэлтийн  байдал тогтворжиж байна. 2018 онд аж ахуйн нэгжүүдийн хувьд макро эдийн засаг  үргэлжлэн сайн байгаа ба орчин үеийн мэдээллийн технологийн хэрэглээ түргэн өсөж  байгаа зэрэг хүчин зүйлийн улмаас жижиглэн худалдаа тогтворжиж, үргэлжлэн өсөх  болно гэсэн байна.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:247
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой