“Ид шидийн уут 2018” аяныг дэмжих хандивын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо, БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбоо хамтран “Лантуун дохио” ТББ-н санаачилсан “Ид шидийн уут 2018” аяныг дэмжих хандивын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Аяны хүрээнд БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбоо нь БНХАУ-ын 25 хотод суралцаж буй оюутан залуусыг нэгтгэн нийт 17.943 юанийн хандив цуглуулж 500 цүнх хичээлийн илгээн хүүхдүүдэд аз жаргал бэлэглэлээ.

Мөн БНХАУ-д төгсөгчдийн нэгдсэн холбоо нийт төгсөгчдөө уриалан нийт 6.500.000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн малгай, бээлий, цамц, хичээлийн хэрэглэл, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, амттанаар дүүрэн бэлэг болон 1.000.000 төгрөгийн гурил, “Тэнгэрийн хишиг” компанийн 500.000 төгрөгийн үнэ бүхий гурилан бүтээгдэхүүн зэрэг нийт 200 хүүхдийн бэлгийг “Лантуун дохио” ТББ-н тэргүүн Ганжавхланд гардуулан өглөө. Тэрээр хорих ангид ял эдэлж буй эхчүүдийн энхрий үрсийг баярлуулах үнэхээр сайхан бэлэгтэй болсондоо баярлаж буйгаа биднээр дамжуулан нийт сайхан сэтгэлт та бүхэнд дамжуулахыг хүссэн юм. Хандивын аяныг дэмжин оролцсон Ниаwеi компанийн ажилчид, Күнз боловсролын төв, Моно Транс компанийн удирдлагууд, Шанхай хотын төгсөгч Мэндээ, Далианы төгсөгч Оргил нартаа мөн ажлын өндөр амжилт хүсье. Хүүхэд бүхэн эрүүл энх, инээж байг.

Зохиогч: Бэлтгэсэн: Арвинтал, Урьхан
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:216
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой