МОНГОЛ, ХЯТАДЫН ХАМТАРСАН МАХНЫ ҮЙЛДВЭР ӨВӨРХАНГАЙД БАЙГУУЛАГДЛАА

МОНГОЛ, ХЯТАДЫН ХАМТАРСАН МАХНЫ ҮЙЛДВЭР ӨВӨРХАНГАЙД БАЙГУУЛАГДЛАА.

        

Өвөрхангай аймагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол Ливэй Индастри” ХХК, орон нутгийн өмчит “Өв-Эко Мийт” ХХК-ийн хувь нийлүүлсэн мах боловсруулах үйлдвэр ашиглалтад оржээ.

Үйлдвэрийн 51 хувийг Хятадын “Монгол Ливэй Индастри” ХХК, үлдсэн 49 хувийг “Өв-Эко Мийт” ХХК эзэмших аж. Харин "Баянтээг" ХК-иас нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авч үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.
Үйлдвэр нэг ээлжиндээ өдөрт 1000 толгой бог, 200 толгой бод мал төхөөрөх хүчин чадалтайгаас гадна АНУ-ын “Жарвис” брэндийн мах шулах, сэврээх, гүн хөлдөөх, 18-20 градуст хадгалах зориулалтын төхөөрөмжийг суурилуулж, 1000 тн мах хадгалах агуулахыг барьжээ. Үйлдвэрийн үйл ажиллагаа жигдрэх үед 50-60 хүнийг ажлын байраар хангах гэнэ.

Зохиогч: Бэлтгэсэн: Арвинтал, Урьхан
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:256
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой