Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Хятадын монгол сүлжээ хэвлэл мэдээллийн Ар хорчин дахь гол сэдэвт сурвалжилга амжилттай болов

Хятадын монгол сүлжээ хэвлэл мэдээллийн Ар Хорчин дахь гол сэдэвт сурвалжилга 01 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд амжилттай боллоо.

Хятадын монгол сүлжээ хэвлэл мэдээллийн Ар Хорчин дахь гол сэдэвт сурвалжилгын нээлтийн ёслол Ар Хорчин хошууны төв Чавга суурингийн Соёлын талбайд 01 дүгээр сарын 11-ний үдээс өмнө дэлгэр сайхан боллоо.

Сурвалжилгын баг хоёр зам хувааж, хойд замын сурвалжлах багийнхан Ар Хорчин хошууны байгаль мал тариалангийн бүтээгдэхүүний тусгай хоршоогоор хүрч, халамж тусламж буюу ядуу өрхөд тусламж үзүүлж байгаатай танилцаж, дараагийн өртөө болох Ар Хрчин хошууны Хансум сумын Баянхошуу багийн орны зэрэглэлийн бодисын бус соёлын өвийн уламжлагч Сумъяа гуайн Ар Хорчин нутгийн арван сумын хуримын тухай, үндэстний соёлоо хэрхэн уламжлан хөгжүүлж байгаа тухай сурвалжилж, эцсийн өртөө Хунт суурингийн Баянхолбоо багийн уран хатгамалч, яруу найрагч, гиннесийн тэмдэглэлд бүртгүүлэгч Занданхуарын амьдрал үйлстэй танилцсан байна.

Өмнө замын багийнхан нэгдүгээр өртөө Загастай сууринд байрлах Улаанхад хотын Ао Я орчин үеийн мал аж ахуйн талбайн дэд захирал Энхбаттай уулзаж, хоёрдугаар өртөө болох Шоо суурингийн Гелиг гуайнд хүрч түүний хамаатны эрхэлж буй Ар Хорчин хошууны Шинь Юань Ли Мин мал тариалангийн тусгай хоршоотой танилцлаа.

Энэ удаагийн сурвалжилгад Өвөр Монголын Өөртөө Засах Орны Интернет Сүлжээний Мэдээ Мэдээллийн Хамааралтын Алба, Өвөр Монголын Өдрийн Сонины Хороо санаачлан зохион байгуулж, Хятадын Монгол Хэлний Сонин Мэдээний Сүлжээ, Ар Хорчин хошууны Ухуулах Хэлтсээс хариуцан зохион байгуулж, Синьхуа Сүлжээ, Хятадын Төвийн Радиогийн Монгол Сүлжээ, Хятадын Төв Телевизийн Монгол Сүлжээ, Хятадын Монгол Хэлний Сонин Мэдээний сүлжээ, Өвөр Монголын Радио Телевиз Хорооны Тэнгэр Сүлжээ, Талын Дуу Хоолой Радио, Солонго мэдээллийн төв зэрэг 14 хэвлэл мэдээллийн 30 гаруй сурвалжлагч оролцсон байна.

Зохиогч:Бэлтгэсэн: O.Мэргэнбилэг
Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:"Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:414
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой