Өвөр Монголын нутаг бэлчээрийн экологи 80-аад оны дунд үеийн хэмжээнд хүртэл сэргэв

Өвөр Монголын нутаг бэлчээрийн экологи 80-аад оны дунд үеийн хэмжээнд хүртэл сэргэв.

Өнгөрсөн таван жилд Өвөр Монголын 68 сая га ашиглаж болохуйц нутаг бэлчээр хамгаалагдаж, нутаг бэлчээрийн экологи муудах хандлагыг сааруулан, экологийн гол сэргээлтийн орчин илт сайжирч, нутаг бэлчээрийн экологи 80-аад оны дунд үеийн хэмжээнд хүртэл сэргэсэн байна.

Таван жилийн турш Өвөр Монголын цөлжсөн нутаг бэлчээрийн талбай “Арван хоёрдугаар таван жил”-ийн эхний үеэс 447 мянга гаруй га талбайгаар хасагдахын зэрэгцээ өвс тарихаар үлдээсэн нутаг бэлчээрийн талбай 3.33 сая га талбайгаас дээш байх ажлыг баталж, 2017 оны Өвөр Монголын нутаг бэлчээрийн ургамлын дундаж бүрхэлт 44 хувь хүрсэн байна. Нутаг бэлчээрийн экологи маш сайн сэргэхийн хамт Өвөр Монголын цөлжсөн газар шорооны талбай “Хос хасагдал”-тай болж, өнгөрсөн таван жилд Өвөр Монголын цөлжилтөөс сэргийлж, сааруулах талбай 4.73 сая га талбайд хүрч, ус хөрсний идэгдлийг зассан талбай 2.724 сая га талбайд хүрч, Өвөр Монголын цөлжсөн газар шорооны талбай 442 мянган га талбайгаар хасагдсан байна. 2008-2012 он болтол Өвөр Монголын нэг жилийн элсэн шуурга болох өдрийн тоо дунджаар 1.6 өдөр байсан бол 2013-2017 онд жилд дунджаар 0.5 өдөр болж багассан байна.

 

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Өвөр Монголын Өдрийн Сонин
Мэдээ үзсэн:179
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой