Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн Хятадын хуулийг мөрдөх ёстой

Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн Хятадын хуулийг мөрдөх ёстой.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 12-ний өдрийн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Хятад улс гадаадын аж ахуйн нэгжүүд Хятадад ирж хөрөнгө оруулж, ажил үйлс босгохыг дэмжинэ. Үүний зэрэгцээ Хятадад ажил төрөл эрхэлж буй гадаадын компаниуд ч Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Хятадын хуулийг мөрдөж, Хятадын ард түмний үндэстний сэтгэлгээнд хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ бол ямар ч аж ахуйн нэгжийн бусад оронд хөрөнгө оруулалт хийж, ажил төрөл эрхлэх, хамтын ажиллагаа өрнүүлэх наад захын мөрдлөг  юм гэжээ.

Саяхан гадаадын хөрөнгө оруулалттай Марриутт групп ажилчдынхаа мейл болон АПП бүртгүүлэх  хуудсанд Хонконг, Макао, Тайван, Төвдийг улс хэмээн нэрлэсэн нь Хятадын хуулийн  зарчмаас зөрчсөн байна. Хятадын холбогдох байгууллагууд Марриутт группд арга  хэмжээ авч хуулийн хүрээнд шалгаж эхэллээ гэв.

Тэрээр мөн хэлэхдээ:  Уг компанийн хариуцлагатан илээр уучлал гуйсныг та бүхэн анхааралдаа авсан гэдэгт найдаж байна. Хонконг, Макао, Тайван, Төвд бол Хятадын нэгэн хэсэг юм. Энэ бол бодит хэрэг, мөн олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт юм гэжээ.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Хятадын ГХЯ-ны албан ёсны сайт
Мэдээ үзсэн:243
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой