Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Таны шүд юунаас болж өвчилдөг вэ?

Шүд мэдрэмтгий болох өвчин хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог билээ.

    Исгэлэн алим хазах, халуун цай уух зэрэг үед шүд тань сийгэж, эрүүгээр хурц хэлбэрийн хатгалт мэдрэгдэж байна уу? Хамгийн адармаатай асуудал нь үүнийг эмчлэх гэж амны ариун цэврээ маш сайн хангаж, эмчид олон дахин очиж үзүүллээ ч эдгэрэхгүй л байна уу? Хэрвээ тийм бол та анхаарлаа нааш нь хандуулаарай.

Шүд мэдрэмтгий болох гэж юуг хэлэх вэ? 

Мэргэжлийн хэллэгээр "hyperesthesia" гэж нэрлэгддэг энэхүү эмгэг нь шүдний гадаргуу эмзэг болсон биш, харин шүдний доорх дентин нимгэрснээс үүсдэг байна. Дентин нь мэдрэлийн судлуудаар хүрээлэгдсэн байдаг бөгөөд эдгээр судлууд нь хаагдаж, пааланд наалдах нь шүдийг эмзэгшихэд хүргэдэг хэмээн шүдний эмч нар тайлбарлаж байна.  Гэвч шүдний паалан нимгэрсэн үед мэдрэлийн судлууд хамгаалалтгүй үлддэг ажээ. Эдгээрийг эртхэн эмчлэхгүй бол шүдний өвчин ноцтой болж, эрүүл мэндээрээ хохирох болно. 

Шүд яагаад мэдрэмтгий болдог вэ?

Шүд хорхойтох, паалан гэмтэх зэрэг нь гол шалтгаан болдог ч эрүүл, хүчтэй шүдтэй хүнд ч энэ өвчин тохиолддог. Ингээд шалтгааныг нь үргэлжлүүлэн уншиж мэдээрэй.

 

1.Ам зайлах шингэн хэт их хэрэглэх

Мэдээж сэнгэсэн цэвэр амьсгал чухал ч хэт их ам зайлах шингэн хэрэглэснээр шүдний паалан гэмтдэг. Учир нь ам зайлагч нь хүчил ихээр агуулсан байдаг байна. Хэрвээ та үнэхээр зайлагч хэрэглэж дассан бол аль болох хүчлийн агууламж багатайг нь хэрэглэх хэрэгтэй.

2.Исгэлэн жимс их идэх

Лемон, лайм, жүрж, киви зэрэг исгэлэн жимснүүд нь мөн л их хэмжээний хүчлийг өөртөө агуулдаг билээ. Хүн бүрийн шүдний паалан, мэдрэлийн судлуудын мэдрэмтгий байдал өөр өөр ч гэсэн анхаарахгүй бол нэг их удахгүй шүд тань өвчлөх вий.

3.Шүд цайруулах

Энэхүү гоо сайхны эмчилгээнд маш олон сөрөг нөлөө байдаг бөгөөд зөвхөн мэргэжлийн эмчээр хийлгүүлэх нь зүйтэй. Цасан цагаан шүдтэй болох гэсэн эмчилгээний үр дүнд шүд хэт мэдрэг болох магадлалтай тул та мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

4.Шүдний буруу хазалт

Бага насны хүүхдүүдэд энэ нь асуудал болохгүй. Харин нас ахихын хэрээр шүдний буруу хазалт нь шүд хэлбэрээ алдаж, жижгэрэх явдлын суурь болно. Тиймдээ ч паалан нимгэрч, шүд сийрэгшдэг. Ийм учраас аль болох эртхэн шүдний хазалтаа зөв болгохыг хичээгээрэй. 

5.Муу зуршил

Хумсаа мэрэх, шүдээ хавирах зэрэг нь жижиг хэмжээний шүдний бутралыг үүсгэж байдаг. Энэ нь мэдээж дентин нимгэрэх, эмзэгших асуудлыг бий болгодог.

6.Буйл өвчлөх

Нас ахих тусам шүд муудаад зогсохгүй буйл ч гэсэн шүднээс зайтай болж, шүдний ёзоорыг ил гаргах зэргээр муудаж эхэлдэг. Шүдний ёзоор маш нимгэн паалантай байдаг тул бусад хэсгээсээ илүү эмзэг байдаг. Мөн шүдний өнгөр, тамхи татах зэргээс буйл үрэвсэх тохиолдол бий. 

7.Эрүүл мэнд асуудалтай байх

Хэрэв нэг биш нэлээн хэдэн шүд мэдрэмтгий болсон бол чихрийн шижин үүссэн байх магадлалтай. Мэдрэмтгий шүдийг эмчлэх зарим эм тариа нь бамбай булчирхайн гормоныг багасгадаг тул эмчилгээг эхлэхээсээ өмнө дотоод шүүрлийн булчирхайн өвчнийг эмчлэх хэрэгтэй. Мөн шүдний мэдрэмтгий байдал нь хоол боловсруулах эрхтний ажиллагаа, шар хөөрөх, хүчлээр бөөлжих зэрэг өвчний шинж тэмдэг байх тохиолдол гарч байсан удаатай. 

8.Шүдний мэдрэмтгий байдлыг хэрхэн эмчлэх вэ?

Хэрвээ таны шүд заримдаа биш үргэлж юм идэж, уухад мэдрэмтгий болж, таныг зовоосоор удсан бол гэрийн нөхцөлд эмчлэх боломжгүй болсон гэсэн үг. Өндөгний хальсыг нухаж идэх, давстай усаар зайлаад ч нэмэргүй. Бүлээн сүүгээр амаа зайлах нь паалангийн жижиг гэмтлүүдийг бүрхэж, өвчин намдаах боловч ус уух, шүдээ угаах зэргийн дараа буцаад л өвдөж эхлэнэ. Тийм учраас цагаа үрэлгүй эмчид хандаарай. Мэргэжилтнүүд шалтгааныг тодруулж, таарсан эмчилгээг танд хийх болно. 

Шүдээ бүрүүлэх - Энэ нь паалангийн жижиг хагарлыг нөхөж, мэдрэлийн судлуудыг хамгаалах бүрхүүлийг зузаан болгоно. Уг эмчилгээ нь шүдний фторыг зузаатгах үүрэгтэй. 
Битүүмжлэх - Бүрэх эмчилгээнээс арай ажиллагаа багатай бөгөөд шүдний ёзоорыг нөхөхөд зориулагдсан. 
Тусгай хэв хэрэглэх - Унтаж байхдаа тусгай хэв зүүх нь шүдээ хавирахаас сэргийлнэ. Пааланд учруулах даралтыг бууруулж, шүд мэдрэмтгий болох магадлалыг багасгадаг. 
Мэдрэмтгий шүдэнд зориулсан оо хэрэглэх - Энэ төрлийн оо нь пааланг хамгаалахаас гадна дентиний мэдрэмтгий байдлыг саармагжуулах онцгой бодисыг агуулдаг. Та ямар үйлдвэрийн оо хэрэглэдэг вэ? Шүдний эмчээсээ зөвлөгөө авч, өөрт таарсан оог хэрэглээрэй. Мэдээж шүдээ угаахдаа аль болох зөөлөн угааж, хүчтэй найрлага бүхий цайруулах оо хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:www.caak.mn
Мэдээ үзсэн:687
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой