Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Азийн хэвлэл мэдээллийн дээд уулзалт болов

Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2018 оны хурлын үеэр буюу 04-р сарын 09-нд Хайнань мужийн Сань-Я хотод Азийн хэвлэл мэдээллийн дээд уулзалт ”Азийн хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны шинэ эрин үе-Дэд бүтцээ харилцан холбох, шинэ бүтээмжийн хөгжил” уриан дор боллоо.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн суртал ухуулгын газрын дарга Хуан Күньмин нээлтийн ёслолд оролцон, "Нээлттэй шинэ бүтээмжийн үзэл баримтлалыг бадруулж, Азийн хөгжилд хамтдаа тус үзүүлье" сэдвээр үг хэлсэн байна.

Хуан Күньмин: - Энэ онд Хятад улсын өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой тохиож байна. 40 жилийн турш Хятадын өөрчлөлт хөгжил Ази тивээс ашиг хүртэж, Ази тивд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Мөн дэлхийн хөгжилд нэгдэж, дэлхий дахинд ашиг хүртээсэн билээ. Хятад улс Ази тив болон дэлхий дахинтай хамт инновац бүтээж, хөгжлийн үр өгөөжөө хамтдаа хуваалцахад бэлэн байна. Өнөөгийн дэлхий хөгжиж, ихээхэн өөрчлөгдөж буй нөхцөлд ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин шилдэг улс төрч, стратегичийн хараа, сэтгэхүйгээр Ази тив болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах зэрэг хүн төрөлхтний хувь заяатай холбоотой чухал үзэл санаа, зорилт дэвшүүлж, дэлхийн энх тайван, хөгжил, Азийн хөгжил дэвшлийг ахиулахад Хятадын оюун ухаан, Хятадын төслийг дэвшүүлсэн юм гэжээ.

Хуан Күньмин: - Нээлттэй шинэ бүтээмжийн Ази, хөгжин цэцэглэсэн дэлхий ертөнц нь олон орны хэвлэл мэдээллийг хамтдаа хөгжин, үүрэг гүйцэтгэх боломж, индрээр хангасан юм. Азийн хэвлэл мэдээлэл цаг үеийн гол сэдвээр инновац бүтээх үзэл санаагаар хамтран ажиллаж, нийтлэг ойлголтоо нэмэгдүүлэн, соёлын хэлхээ холбоог ахиулан, Азийн дуу хоолойг уламжилж, Азийн хөгжлийг уриалан дуудаж, Азийн ард түмний шинэ бүтээмж, олон орон хамтран ажиллаж хамтдаа ашиг олж буй үйл хэргийг сайтар танилцуулж, олон нийтийг зөв талаас нь дайчлан дагуулж, сайн сайхан дэлхий ертөнц, сайн сайхан Ази тивийг байгуулах хэрэгтэй гэжээ.

Азийн 40 гаруй улс орны 140 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах албан тушаалтан, мөн Ази тивийн эрдэмтэд, холбогдох талын төлөөлөл 300 гаруй хүн нээлтийн арга хэмжээнд оролцсон байна. 

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:http://mongol.cri.cn/
Мэдээ үзсэн:66
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой