Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Эрээн хотын Жүнь Вэй хүнс боловсруулах төв нээгдэв

Жижиг үйлдвэр хүмүүсийн өдөр тутмын амьдралтай нягт холбоотой бөгөөд тэд олон тооны, түгээмэл тархацтай тул хүнс үйлдвэрлэлийн салбарт хяналт шалгалт хийхэд хүндрэлтэй байдаг.

Олон нийт аюулгүй, найдвартай хоол хүнсийг идэх боломжтой болгохын тулд Эрээн хотын зүгээс XIX их хуралд дурдсан "Хүнсний аюулгүй байдлын стратегийг хэрэгжүүлж, иргэд хэрэглэхэд сэтгэл тайван" гэсэн хөтөлбөрийн дагуу иргэд сэтгэл өндөр байхыг үндсэн стандарт болгон иргэдийн хүсэн хүлээж байгаа асуудлаас гараагаа эхлүүлж, хүнсний аюулгүй байдлын засаглалыг хүчтэй дэмжинэ. Хүнсний аюулгүй байдлын зах зээлийн стандартчлалын байгуулалтыг түргэсгэн хилийн хотууд дахь иргэд ба Орос, Монголын бизнес эрхлэгчид, үйлчлүүлэгчдийн хүнсний аюулгүй байдлыг хангаж, улсын хүнс идээний аюулгүй байдлын загвар хотыг байгуулахаар чармайна.

Гуравдугаар сарын 22-нд Эрээн хотын Жүнь Вэй хүнс боловсруулах төв  албан ёсоор нээгдсэн юм. Хотын маш олон иргэд энд ирж хүнсээ худалдан авсан байна. Тэд хаанаас хамгийн аюулгүй, найдвартай хоол хүнснийг худалдан авах тал дээр сэтгэл зовнидог. Жижиг худалдааны дэлгүүрт тийм санаа амар биш, Жүнь Вэй хүнс борлуулалтын төвийн түүхий эд боловсруулах бүх үйл явц хэрэглэгчдийн нүдэн дээр явагддаг болохоор хүнсний аюулгүй байдал баталгаатай, хэрэглэгчид ч сонгоход таатай байлаа.

Хүнсний боловсруулах жижиг үйлдвэр нь хүнсний аюулгүй байдлыг хянан шалгах салбарын хамгийн чухал, хүнд хэцүү асуудал, бас иргэдийн гомдол илэрхийлэх гол газар юм. Эрээн хот сүүлийн жилүүдэд хүнс, эмийн аюулгүй байдлыг хянан шалгах ажлыг тасралтгүй бэхжүүлж, хүнсний үйлдвэрлэл, боловсруулах жижиг үйлдвэрүүдийн тархай бутархай эмх замбараагүй, муу, хяналт шалгалт зэрэг бэрхшээлтэй асуудлыг үр дүнтэй бодитой шийдвэрлэхийн тулд аж ахуйн нэгж хөрөнгө оруулж ажиллуулахыг гол болгосон. Засгийн газрын санхүүжилтээс нөхвөр өгч дэмжих хэлбэрийг нэгтгэн Жүнь Вэй хүнс боловсруулах төвийг нээн байгуулж, хүнсний үйлдвэрлэл, нэвтрэлт, үйлчилгээ зэрэг ажлыг нэг систем болгон холбож, хүнсний аюулгүй байдлын хяналт, үйлдвэрлэл, удирдлагын мэдээлэл, хэрэглэгчдийн үнэлгээний мэдээллийг олон нийтэд өргөн хэрэглээний болгохыг ажил хэрэг болгон хүнсний аюулгүй байдлыг харах, шалгах, оролцох, буцаад нэхэмжлэх, мөн үнэлж болно.

Huimai нарийн боовны дэлгүүр нь гараар хийсэн нарийн боовны дэлгүүр бөгөөд энэ оны нэгдүгээр сард дэлгүүрийн эзэн Ван Юйлин өмнөх гэр бүлийн жижиг үйлдвэрээсээ энд нүүж ирэхээр шийдсэн юм. Хэдийгээр энэ нь үйлдвэрлэл байрлалаа өөрчилсөн гэдэг ч үнэндээ үйлдвэрлэл, бизнесийн загварыг бүхэлд нь өөрчилсөн юм. Сурвалжлагч одоогийн үйлдвэрлэлийн цех нь үйл ажиллагааны тодорхой хуваарьтай, түүхий болон бэлэн хоол хүнс, түүхий эдийг тусгаарлаж, ажилчид нь цэвэрхэн дүрэмт хувцас, малгай өмсөн, амны маск зүүж, дүрэм журмаа нарийн чанд мөрдөн ажиллаж байгааг харлаа. Ван Юйлин сэтгүүлчдэд:

 - Төвийн ариун цэврийн байгууламж маш сайн, хангасан үйлдвэрлэлийн талбай нь маш их, ажиллахад таатай гэж хэллээ. Үүний зэрэгцээ Засгийн газраас байрны түрээс, халаалтын төлбөрийг чөлөөлж, зарим зардлыг бууруулсан. Өнөөдөр нарийн боовны борлуулалт нь ихээхэн сайжирсан байна. Энэ нь хүрээлэн буй орчин сайн болж, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тул үйлчлүүлэгчиддээ онцгой итгэлтэй байдаг.

Төв нь бялуу, нарийн боовыг үйлдвэрлэсний дараа нэгдсэн түгээлтийг хийж өгнө. Хотын супермаркетууд болон хүнсний гол захууд дахь хүнсний бүтээгдэхүүний зах зээлд бүгдэд Жүнь Вэй хүнсний төвийн бүтээгдэхүүний борлуулалтын лангууг байгуулж, бүтээгдэхүүн тус бүр нь брэндийн нэр, хоёр хэмжээст кодын "Үнэмлэх"-ийг хавсаргав. Кодыг сканнердсан тохиолдолд та бүтээгдэхүүний түүхий эд, үйлдвэрлэлийн хариуцлагатай хүн, үйлдвэрлэсэн огноо гэх зэргийг олж харж, хэрэглээг үнэхээр ойлгодог.

Хэрэглэгч Ван Фэнлүн:

- Бар кодоор үйлдвэрлэлийн үйл явц, үйлдвэрлэлийн огноог харж чаддаг тул маш их итгэл төрүүлдэг гэж ярьлаа.

Хотын Хүнс, Эмийн бүтээгдэхүүний хянан шалгах товчоо түүхий эд худалдан авалтаас эхлүүлээд жижиг зэрэглэлийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн оруулах тооцоог хянан шалгах, үйлдвэрлэл, боловсруулалтын бүх хэлхээнд хяналт тавих, ажилчдын эрүүл мэндийн байдал, бүтээгдэхүүний агуулахаас гарахыг бүртгэх зэргээр хяналт тавьсан. Бүх явцыг камераар хянах ажлыг хэрэгжүүлж, түүхий эд худалдан авах, агуулахад хадгалах, бүдүүлэг боловсруулалтаас хүнсний бүтээгдэхүүний эцсийн боловсруулалтыг нүдэн дээр нь гүйцэтгэж, зах зээл, үйлдвэрлэлийн хар бараан ажиллагаагаас татгалзах болов. Үүний зэрэгцээ шуурхай хяналт шалгалтын тасгийг байгуулан төвийн бүтээгдэхүүнийг төвд орохоос гарах хүртэлх бүхэл явцад хяналт шалгалтыг ажил хэрэг болгов. Хотын Захиргааны Хүнс, Эмийн бүтээгдэхүүний хяналт шалгалтын товчооны захирал Дүн Заньюй:

- Жүнь Вэй хүнс боловсруулах төвийг байгуулах нь Хотын Намын хороо, Засгийн газраас XIX их хурлын үзэл санаа, хөтөлбөрийг хэрэгжүүлж, ялангуяа Ши Жиньпин даргын дурдсан "Хүнсний аюулгүй байдлын стратегийг хэрэгжүүлж, иргэд хэрэглэхэд сэтгэл тайван"  гэсэн чухал яриаг ажил хэрэг болгосон иргэдийн амьдралын төсөл байж, Эрээн боомт дээр эрүүл, ногоон брэндийг бий болгон Эрээн хотын иргэд болон Эрээн хотод бизнес эрхэлж, үйлчлүүлж байгаа Орос, Монголын  бизнесмэн, жуулчдад найдвартай хоол хүнсээр хангах боломж олгоно.

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Эрээн хотын сонин
Мэдээ үзсэн:68
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой