Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Эрээн хот төл тосох бэлтгэл ажлаа сайн хийлээ

Монгол нутагт энх улирал айлчлан ирж, малчны хотонд нялх төлийн дуу цангинаж эхэллээ. Энэ үе бол мал­­чин монгол түмний нойр, хоолоо ч умартан зүт­гэ­­дэг хариуцлагатай цаг.

Сурвалжлагч 03 дугаар сарын 23-ны өдөр Хөдөө аж ахуй, мал аж ахуйн товчооны хүмүүсийн хамт Сүж багийн малчин айлд очиж тэдний амьдралтай танилцсан байна.

- Бид 100 гаруй төл тоссон, нэг ч эндэл гарсангүй. Өнгөрсөн жил Засгийн газаас бидэнд дулаан хашаа саравч, өвс хадгалах хүрээ барьж өгсөн нь төл тосоход сайн нөхцөл болсон байна. Одоо бол төл тосох хамгийн оргил үе, эх мал төлийн амар сайхан байхад Хөдөө аж ахуй, мал аж ахуйн товчооноос малын мэргэжилтэн хөдөө буулгаж малын өвчин хижгийн шалгалт хийж, хонины байшинд халдваргүйжүүлэлт хийж, бидэнд их дэмжлэг боллоо. Энэ жилийн хонины мах ч өсөх сураг дуулдаж байна гэж малчин Лянь Бин хашаандаа нялх төлөө арчлангаа ярьж байлаа.

Эрдэнбаатарын гэрт очиход гэргийтэйгээ хамт хонины хашаандаа хониндоо тэжээл ус өгөөд завгүй байв. Энэ жил Эрдэнбаартарынх төл тосох бэлтгэл ажлаа сайн хийжээ. Одоогоор 230 гаруй төл тоссон ба тавдугаар сар хүртэл хашаалан тэжээх төлөвлөгөөтэй гэнэ. Тэрээр:

- Миний хайртай төлүүд, хөөрхөн амьтдаа харахаар л ядралаа мартаж сэтгэл баясдаг гэж ярилаа.

Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн товчооны товчооны дарга Оюунбаатар Эрээн хотын төл тосох ажлыг сайн хийхийн төлөө бид малын хуулийн хэрэгжилтийн ба малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх баг хоёр ажлын баг тохируулж ажиллуулсан юм. Хил дагуух малчин айлуудын хашаа саравчинд үнэ төлбөргүй халдваргүйжүүлэлт хийж, халдварт өвчний хяналтыг бэхжүүлжээ. Шинжлэх ухаан, технологийн зохион байгуулалт хөдөө бууж, малчин айлуудад тэжээл бордоо, үржлийн ажил, тэжээлийн дарш, хашаа саравчны бүтээн байгуулалтын мэргэжлийн талын боловсрол хийсэн. Одоо Эрээн хот нэгэнт 28035 төл тосоод байна гэж ярьлаа.

 

Зохиогч:ШЭНЬ ЮЙКҮНЬ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Эрээн хотын сонин
Мэдээ үзсэн:69
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой