Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Амгалан хилийн малчдын амьдрал

Зүүн Үзэмчин хошууны Мандахбулаг сумын Мандахбулаг багийн малчин, тэгш сайхан амьдралтай Билэгбаатарынд хүрсэн билээ. Болзож товлосон юмгүй, зам таараад ороход энэ айлын гадна дотно цэвэр цэмцгэр байгааг харахад байнга л ажиллаж хөдөлмөрлөж, зэвэр цэмцгэр амьдардаг айл гэдэг нь мэдэгдэж байлаа.

2030 га талбай бүхий нутаг бэлчээртэй аж. Хонин сүргээсээ энэ хавар 800 гаруй төл авсан гэж байлаа. Үүдэнд нь зогсох “TOYOTA 4000” машинаа аваад зургаан жил хэрэглэж байгаа гэх боловч шинээрээ харагдаж, цэвэр цэмцгэр гамтай гэдэг нь харагдана. Ханш болбол төл эхэлнэ хэмээн саах туухад унах хонины морьдоо хүртэл барьж бэлдээд байлаа.

Өнгөрсөн жил нийт 700 мянган юанийн орлого олжээ. Билэгбаатар өөрөө зангиат бөх хүн, ажлын заваараа найр наадмаар зодоглож сэтгэлээ сэргээдэг гэнэ. Гэргий Оюунчимэг нь гэр гаднахгүй цэвэрхэн авч явдаг үйлэнд уран, саальд гарамгай ажилч бүсгүй байлаа.

Монгол хувцасны хөгжлийг дагаад хот хөдөөгийн хүмүүс бүгд л монгол хувцас гоёлоо хүнээр оёулж өмсдөг болсноос хөдөө нутагт монгол үйл оёдолтой уран бүсгүйчүүд ховордож эхэлжээ. Ингэхэд малчин бүсгүй Оюунчимэг харин малаа маллахын хажуугаар үйл оёдлоо ч амжуулж явдаг нь үнэхээр гайхалтай. Эднийх бараг жилийн дөрвөн улиралд булгаар гутал, дээл тэрлэгээсээ салдаггүй, гоёонд өмсөх шинэ дээл, ажилд өмсөх хуучин дээл гээд олон олон дээл тэрлэгтэй аж. Жил бүр шинээр нэмж оёдог байна.

Оюунчимэг 15 настайдаа ээжээсээ оёдол сурчээ. Тэр цагаас хойш оёдлоо огт орхиогүй байна. Янз бүрийн гадаад загварын хувцас өмсөх болсон өнөө цагт ч уламжлалт хувцас гоёлоо дээдлэн өмсөхийг эрхэмлэсээр ирсэн аж.

- Өөрийн өмсөх тэрлэг дээлээ өөрийн гараараа оёх нь миний хувьд их амар санагддаг. Монгол хувцас гоёлоо эрхэмлэн дээдэлж, өмсөж эдлэх нь бидний үүрэг гэж боддог. Ялангуяа монгол хувцас гоёлоо урлаж оёх нь манай монгол бүсгүйчүүдийн хариуцлага гэж боддог. Тийм ч учраас би аав ээж, нөхөр хүүхдийнхээ дөрвөн улирлын бүх монгол хувцас гоёлыг өөрөө оёдог. Хамаатан садандаа бэлэглэх хувцас гоёлыг ч өөрөө оёдог. Жилдээ дор хаяж 6 зах монгол хувцас оёж байгаа гэж Оюунчимэг үйл оёдлын хажуугаар ярьж суулаа.

Оюунчимэг зүү ороох, хаваас хавах, эсгэх зэрэг нарийн ажлыг бүгдийг өөрөө хийнэ. Мөн цамц, тэрлэг, малгай, эсгий оймс, дах зэргээ бие дааж ганцаараа оёдог байна. Багагүй мөнгө хэмнэдэг гэдгийг ч түүний ярианаас мэдсэн юм.

- Үйл оёдол гэдэг чинь уйгагүй оролдох ажил, залхуурвал бэлэн аваад өмсөж болох л юм. Гэхдээ миний хувьд хүнээр оёулаад өмсөх болон өөрийн гараараа оёж өмсөх нь сэтгэл санааны хувьд маш их ялгаатай санагддаг. Заримдаа дал мөрөө хөштөл оёдог ч оёод дуусахад сэтгэл санаа сайхан болдог болохоор үйл оёдолд шамдах нь миний амьдралын бас нэгэн жаргал гэлтэй хэмээн Оюунчимэг олзуурхан ярилаа.

Амгалан хилийн малчид амьдралаа ийм сайхан цогцлоож байгааг харсан хэн бүхэн бахархахгүй ч яах билээ. Сэтгүүлч миний бие ч шагшин биширч, тэдний амьдрал үйлдвэрлэлийг дурандаа шингээн, та бүхэндээ сонирхуулж байгаа минь энэ билээ.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:169
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой