Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Хятад, Монголын хамтын ажиллагааг түлхүү ахиулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 04-р сарын 11-нд Бээжин хотноо зохион байгуулагдсан Хятад, Монголын бизнесийн форумд оролцож үг хэлэв.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ дахь айлчлалын үеэр буюу 04-р сарын 10-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Хайнань мужийн Бө-Аогийн үндэсний зочид буудалд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан байна. 
Ши Жиньпин: - Хятад, Монголын харилцааг холбогдох дипломат харилцааны тэргүүн байранд тавихыг Хятад улс үргэлж баримтална. Бид хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулж, дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай байх ухагдахуун, сайн хөрш, сайн түнш байх холбогдох дипломат чиг хандлагын дагуу Монгол Улстай харилцаагаа үргэлжлэн гүнзгийрүүлнэ. Одоо Хятад, Монголын харилцаа түүхэн шинэ үе шатандаа явж байна. Хоёр тал харилцан итгэлцэж, хамтран ажиллаж, хамтдаа  амжилтад хүрэх зарчмын дагуу нөхцөл боломжийг түшиглэн хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцааг урагш хөгжүүлэх болно хэмээн онцоллоо. 

Мөн дарга Ши Жиньпин: - Хоёр тал харилцан хүндэтгэж, бие биенийхээ үндсэн ашиг сонирхлыг чин сэтгэлээсээ дэмжих ёстой. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монгол Улсын ард түмний сонгосон хөгжлийн замыг Хятад улс хүндэтгэсээр ирсэн юм. Монголын талтай дээд зиндааны, олон салбарын хэлхээ холбоогоо эрчимжүүлж, “Бүс ба зам” санаачилга, Монголын талын “Хөгжлийн зам” санаачилгыг харилцан холбохоос бий болох боломжийг сайтар ашиглан, олон салбарын хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Монгол Улс ШХАБ-ын үйл  ажиллагаа, хөгжилд идэвхтэй оролцохыг Хятадын тал сайшаана гэжээ. 

У.Хүрэлсүх: - Дөрөвдүгээр сарын 10-нд таны тавьсан илтгэл хүмүүст гүн сэтгэгдэл төрүүллээ. Таны санаачилсан нээлттэй, багтаамжтай хөгжил нь Монгол Улс зэрэг орнуудад илүү өргөн боломж нээлээ. Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь Монгол Улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл юм. Харилцан хүндэтгэх нь хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурь мөн гэдгийг Монголын тал сайшааж байна. Мөн нэг Хятадын бодлого баримталж, Тайвань, Төвд бол Хятадын салшгүй нэг хэсэг, Тайвань, Төвдийн асуудал бол Хятадын дотоод үйл хэрэг гэдгийг эрс баримтална. Мөн “Бүс ба зам” санаачилгыг дэмжиж, Монгол, Хятадын хөгжлийн стратегийн холбоо, олон салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Монголын тал бэлэн байна.  Солонгосын хойг, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах талаар гаргасан Хятадын талын чухал хувь нэмрийг Монголын тал өндрөөр үнэлж байна гэжээ. 

04- р сарын 9-ний өдөр Бээжин хотноо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийлээ.

Ли Кэчян: - Хятад, Монгол хоёр орны аль аль нь эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийнхээ амьжиргааг сайжруулах чухал үүрэгтэй тул Монгол Улстай эдийн засгийн харилцан нөхөх чанар, газар зүйн байрлалын давуу талаа түшиглэн, Хятад улсын “Бүс ба зам”, Монгол Улсын “Хөгжлийн зам”-ыг холбож, чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай хамтарсан судалгааг эртхэн эхлүүлж,  хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг түргэтгэн, үйлдвэрлэх хүчин, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, эрчим хүч уул уурхай, хил өнгөрөх тээвэр зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлт, бохирдлоос сэргийлэх, хот болон боомтын дэд бүтэц зэрэг иргэдийн амьжиргааны төсөл дэх хамтын ажиллагааг тогтвортой ахиулан, хоёр орны ард түмэнд үр өгөөж хүртээхэд Хятадын тал бэлэн байна. 

Ирэх жил Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо угтан авна. Монголын талтай боломжийг алдалгүй, хоёр орны харилцааг илүү хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Хоёр тал инновацтай ажиллаж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баялаг агуулга бүхий тэмдэглэлт арга хэмжээнүүд зохион байгуулж, залуучууд, соёл, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал зэрэг хүмүүнлэгийн салбарын солилцоогоо эрчимжүүлж, иргэдийн солилцоонд тус үзүүлэн, ард иргэдийн дундах хоёр орны найрамдлын үндэс суурийг улам бэхжүүлэх ёстой гэжээ. 

У.Хүрэлсүх: - Хятад улстай найрсаг хөршийн найрамдалт харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Монгол Улсын шинэ засгийн газар үүнийг хэлбийхгүй баримталж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг илүү баяжуулна. 

Мөн "Нэг Хятад"-ын бодлогыг баримталж, Тайвань, Төвд бол БНХАУ-ын салшгүй хэсэг гэдгийг дэмжин, Төвд, Тайваньтай холбоотой асуудал Хятад улсын дотоод үйл хэрэг гэдэг байр сууриа хэзээ ч өөрчлөхгүй. Хятад улсын “Дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” хэмээх холбогдох дипломат бодлого нь Хятад, Монголын харилцааны хөгжилд шинэ боломжийг нээж, Хятад улстай улс төрийн харилцан итгэлцлээ илүү бэхжүүлэн, дээд зиндааны харилцан айлчлалыг хэвээр байлган, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, стратегийн хэлхээ холбоогоо бэхжүүлж, энэ ондоо багтаан хоёр тал чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай бодит судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэн, худалдаа, аялал жуулчлал, үйлдвэрлэх хүчин, уул уурхай, хөдөө аж ахуй, зам тээвэр зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг тэлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг шат ахиулахад Монголын тал бэлэн байна гэжээ.

Хоёр тал мөн хамтдаа анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар саналаа солилцсон бөгөөд хэлэлцээний дараа хоёр орны ерөнхий сайд нар эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг, үйлдвэрлэх хүчин, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг олон салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ. 

Хятад, Монголын  бизнесийн Форумыг Хятадын худалдааг дэмжих нийгэмлэг,  Монгол Улсын Үйлдвэр худалдааны нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм. Тус  форум Хятад, Монголын аж ахуйн нэгж хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлж, хоёр орны  эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөтгөх зорилготой юм.  

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх тус форумд оролцож үг хэлэхдээ: - Хятад улстай найрсаг хөршийн найрамдалт харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл.

Тэрбээр  Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, сэргэж буйг онцлон тодотгосон юм. Хоёр улс эдийн засгийн харилцаагаа улам гүнзгийрүүлэх нөөц боломж байгааг тэмдэглээд, БНХАУ-тай хийж буй худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, экспортын барааны нэр төрлийг олшруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгааг хэллээ. Цаашид зөвхөн уул уурхайн салбар гэлтгүй бусад салбарт хөрөнгө оруулалт, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэт технологи, инноваци нутагшуулахыг зорьж байгааг тэмдэглэв. БНХАУ-ын "Бүс ба зам" санаачилгатай, Монголын "Хөгжлийн зам" санаачилгыг уялдуулж, эдийн засгийн коридорын хөтөлбөрөөр хэрэгжих төслүүдийн эхэнд төмөр зам, хурдны зам, цахилгаан дамжуулах сүлжээгээр гурван улсыг холбох ажлыг ойрын үед эхлүүлэх юм гээд бизнес эрхлэгчдийг гурван зүйлд анхаарал хандуулахыг хүсэв. Өнгөрсөн он жилүүдэд Монголд тулгарсан эдийн засгийн хүндрэлийг даван туулж, эдийн засгийн өсөлт сэргэж буйг тэмдэглээд, Засгийн газар хөрөнгө оруулагчдын орчныг тогтворжуулах, итгэлийг сэргээхээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа, эцэст нь эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нөөц бололцоо их буйг мэдэрч, идэвхтэй ажиллах шаардлагатайг онцолсон юм. Хятадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулах боломжтой томоохон төсөл хөтөлбөрүүд олон байгааг тэрбээр мөн тодотгов.

Мөн хоёр улсын бизнес эрхлэгчид төр, засгийн бодлогыг дэмжиж, хөгжлийн хэтийн төлөв, ард иргэдийн найрсаг харилцааны эрх ашгийг харгалзан өргөн хүрээнд, харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа.

Бизнес эрхлэгчдийн форумд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монголд яагаад хөрөнгө оруулах ёстой вэ” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлалаар хийсэн яриа хэлэлцээрийн нийт дүн 5 тэрбум ам.долларт хүрэх гэж байна. Ийм үр дүнтэй айлчлал өмнө нь байгаагүй. Тиймээс энэ харилцаа, хамтын ажиллагааг цаашид илүү өргөжүүлэхийг хүсч байна. Энэ дүн нь Монгол Улс төрийн түвшинд ийм том гэрээ, хэлэлцээр, макро эдийн засгийн тогтворжилт явж байгааг харуулж байна хэмээн илтгэлдээ дурдаж байлаа. 

Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны дарга Жян Зөнвэй форумд оролцогчдод хандаж үг хэлэхдээ: - Хятад, Монгол хоёр орон уул усаараа залгалдсан нөхөрсөг хөрш. Харилцан туслалцаа үзүүлэх сайн хөрш, харилцан ашигтай хамтдаа хожих сайн түнш бөгөөд байнгын харилцаатай сайн найз. Худалдаа эдийн засгийн салбарт Хятад улс Монголын хамгийн том түнш, хөрөнгө оруулагч байж ирсэн. Өнгөрсөн 10 жилд хоёр улсын худалдаа Монголын эдийн засагт оруулсан хувь нэмэр 50 хувиас дээш болж, 100 мянган ажлын байрыг Монголд бий болгож, 2 тэрбум ам.долларын татварын орлого оруулжээ. Энэхүү форумд оролцогчдоос харахад хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, бизнес эрхлэгчид асар их эрмэлзэлтэй байгааг харуулж байна гэв. Тэрээр мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү сайжруулахад хоёр талын худалдааны цар хүрээг өргөтгөх, Хятад, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн судалгааны ажилд санал санаачилга дэвшүүлж, үндэстэн дамнасан ачаа, тээврийн саадгүй зорчих боломжийг хангах ёстойг онцлов. Мөн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, Монгол Улсын тал хөрөнгө оруулалтын тогтвортой, залгамж чанарыг бэхжүүлж, эрх зүйн орчин, хөрөнгө оруулах таатай орчинг бүрдүүлэх, түүнчлэн эдийн засгийн солилцооны агуулгыг баяжуулах шаардлагатай байгааг тэрээр тэмдэглэж байв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав БНХАУ нь олон жилийн турш Монгол Улсын хамгийн том худалдаа, хөрөнгө оруулалтын стратегийн түнш байсаар байна. Энэ удаагийн форум нь хоёр талын бизнес эрхлэгчдэд түншийн харилцаа болон зах зээлээ өргөжүүлэх, бизнестээ шинэ санаа, гарц суваг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт найдаж байна. Хоёр орны худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтарч, бизнес эрхлэгчдийг ажиллахад таатай орчныг эрхзүйн, арбитр, гэрээ хэлэлцээр, үзэсгэлэн худалдааны талаасаа харилцан оролцох бүх боломжоор хангах ёстой хэмээсэн юм.

Энэ удаагийн форумд хоёр улсын 600 гаруй бизнес эрхлэгч оролцсон бөгөөд хүнс, хөдөө аж ахуй, хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаа, уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтэц, барилгын салбарын хамтын ажиллагаа сэдвээр харилцан саналаа солилцов.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:xinhuanet.com
Мэдээ үзсэн:165
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой