Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ӨМӨЗО-ы Баяннуур хотод айлчлав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотод үргэлжилж байна.

  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал 04-р сарын12-нд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотод үргэлжлэв. ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзлаа.

 

        Ли Жихэн дарга У.Хүрэлсүхийн Хятад улс дахь айлчлал ӨМӨЗО-д үргэлжилж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд:

- Дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Кэчян, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү болон Ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээрийн дагуу тохиролцсон чухал хамтын ойлголтын дагуу нарийн хянамгай хэрэгжүүлж, Монголын талтай хүмүүнлэгийн салбар, соёлын солилцоо, дэд бүтцээр холбогдох бүтээн байгуулалт, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүдийн бүтээн байгуулалт, хил дамнасан аялал жуулчлал, гэр хорооллыг засан шинэчлэх, Хятад-Монголын Экспо зэрэг салбар, төслийн хамтын ажиллагааг тогтвортой эрчимжүүлж, харилцан ашигтай хамтдаа хожих шинэ нөхцөл байдлыг бий болгохыг зорьж байна гэлээ.
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ӨМӨЗО-ы халуун дотно хүлээн авалтад баярлаж байгаагаа илэрхийлээд, Өвөр Монгол нь Монгол, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд гүүрийн нөлөө үзүүлж байгааг өндрөөр үнэлэв. Тэрээр:

- Монгол Улс болон Өвөр Монгол хамтын ажиллагааны сайхан уламжлалтай. Өвөр Монголтой соёл, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, спорт зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг ахиулж, хоёр талын эдийн засаг, худалдаа, боомтын бүтээн байгуулалт, дамжин өнгөрөх зам тээвэр зэргийн хамтын ажиллагааг тэлж, хамтын хөгжилд хүрнэ гэдэгт найдаж байна гэсэн юм.
    Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур хот, Монгол Улсын Өмнөговь аймгийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслол болов.
    Монгол Улсын Ерөнхий сайд Баяннуур хотод ажиллах үеэрээ хүнсний “Цо Юань Хун Бо” ХХК болон Баяннуур хотын хөдөө аж ахуйн үзэсгэлэнгийн ордон, Ганцмод боомтод ажиллалаа.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:545
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой