Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Цагаан сүргийн их тайлгын наадам боллоо

Цагаан сүргийн их тайлгын наадам амжилттай болж өндөрлөлөө.

Шар нохой жилийн Чингис хааны "Их тайлга"-ын наадам өнөөдөр буюу 05 дугаар сарын 06-ны өдөр Ордос хотод амжилттай болж өндөрлөлөө.

Наадамд 512 хүчит бүх зодоглож, ӨМӨЗО-ы Авга хошууны Цагаанзаан тэргүүлж, есөн цагаан мориор шагнууллаа. Мөн наадмын үеэр жороо морины уралдаан, монгол шатар, сур харвах зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.

Ордос хотын Засгийн газар, Ордос хотын Спортын яам, Үндэсний хэрэг эрхлэх зөвлөл, Эзэн хороо хошууны Засгийн газар, Чингис хааны Онгоны аялал жуулчлалын газрын холбогдох зөвлөл зэрэг албан байгууллага наадмыг хамтран зохион байгуулсан бол Монгол үндэсний уламжлалт тайлгын ёс заншлыг түгээх, Ордос хот болон Чингис хааны Онгоны аялал жуулчлалын газрыг олон нийтэд таниулах, үндэсний цөөнхийн уламжлалт спортыг дэмжих, спорт, аялал жуулчлалыг нэгтгэн хөгжүүлэхэд наадмын гол зорилго оршиж байгаа юм.

Чингис хааны Цагаан сүргийн их тайлгын наадамд монгол шатрын тэмцээнийг нэмж оруулсан нь энэ жилийн нэг онцлог байлаа. Монгол шатар нь эртний Монголын нийгэмд түгээмэл тарсан нэг төрлийн тоглоом байсан бөгөөд үндэсний онцлогтой, олон нийтийн наадмын төрөл болж, бөх барилдах, морь уралдах, сур харвах эрийн гурван наадмын дараа ордог байна. Шатрын тэмцээнд Өвөр Монголын бүс нутгаас 200 гаруй шатарчин оролцжээ. 

Найруулагч:Saraa
Эх сурвалж:solongo.net.cn
Мэдээ үзсэн:260
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой