Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Б.НЯМДЭЛГЭР: - ХЯТАД ХЭЛ МИНИЙ АМЬДРАЛЫН НЭГ ХЭСЭГ

Монгол Улсын ХААН банкны Хятад харилцагчийн менежер Б.Нямдэлгэртэй хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэж байна.

- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийнхөө тухай танилцуулаач?

Намайг Б.Нямдэлгэр гэдэг. 2013 онд Шань Дүн их сургуулийг төгсөж ирээд ХААН банканд харилцааны менежерээр ажилд орсон. Зөвхөн хятад иргэн, хятад байгууллагад үйлчилдэг тусгай товчооны төвд ажилладаг. ХААН банканд ажиллаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна.

Б.Нямдэлгэр

- Таны хятад хэл сонгон сурсан шалтгаан?

Бага байхдаа англи хэлний сургуульд сурч байсан. Тэр үед "Хуань Жү Гэ Гэ" гэх хятад киног үзээд хятад хэл маш сайхан санагдаж, Хишиг дунд сургуульд хятад хэл сурахаар нэгдүгээр ангид суралцсан. Ингээд гадаад хүмүүсийн дунд зохион байгуулдаг "Хятад хэлний гүүр" анхны тэмцээнд /2008 он/ ороод Монгол Улсад тэргүүн байранд орж, Олон улсын "Хятад хэлний гүүр" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцоод гуравдугаар байранд орж, Шань Дүн их сургуульд урилгаар суралцах эрхийн бичгийн эзэн болсон. Одоо жил бүр Монгол Улсад зохион байгуулдаг "Хятад хэлний гүүр" тэмцээний шүүгчээр сууж байна. Анхны "Хятад хэлний гүүр" тэмцээнд орсон болохоор тус тэмцээнийг маш сайн ойлгодог. Мөн энэхүү тэмцээний шүүгчээр ажиллах болсондоо маш их баяртай байдаг.

- Шань Дүн их сургуульд ямар чиглэлээр суралцсан бэ?

Бакалавраа Олон улсын бизнесийн чиглэлээр суралцсан. Шань Дүн их сургуулийн хятад сурагчдын хамт мэргэжлийн хичээл үзэж, сургуулиас зохион байгуулдаг олон олон арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан. Хичээлээс гадуурх арга хэмжээнд маш их оролцдог идэвхтэй оюутан байсан гэж бодож байна. Мөн Шань Дүн ТУ-ийн үдшийн мэдээний хөтлөгчөөр ажиллаж байсан удаатай. Магистраа мөн Бизнесийн удирдлагаар суралцаж байгаа.

- Хятадын ямар ямар хотуудаар явж байв? Шань Дүний сэтгэгдэл?

Бээжин, Шанхай, Тянжин хотуудаар явж байсан. Шань Дүний хувьд Күнзийн төрсөн нутаг. Одоо ч гэсэн байнга очдог. Очих бүр гэртээ харьж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Шань Дүний бүх хотоор явж байсан. Шань Дүний Үй Хай хот надад хамгийн сайхан санагддаг юм.

Б.Нямдэлгэр элчийн сайд Шин Хаймин болон түүний зөвлөх Ли Вэйгийн хамт

- Яагаад заавал ХААН банкийг сонгон ажилласан бэ?

ХААН Банк нь Монгол Улсын хэмжээнд хамгийн том арилжааны банк бөгөөд 535 салбар, 372 АТМ-ээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2012 онд ХААН Банк Хятадын харилцагчдад зориулсан УIР цонхыг байгуулсан бөгөөд 2015 онд Хятадын харилцагч УIР салбарыг байгуулсан. Хятадын харилцагчдад хяналт шалгалт, хадгаламж, шилжүүлэг, гадаад гуйвуулга, АТМ, цахим банк зэрэг төрөл бүрийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг.

Банкны хятад харилцагчийн УIР салбар нь Хятадын худалдааны танхим, Хятадын соёлын төв, Күнзийн институт зэрэг олон тооны хятадын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Банк нь мөн Монгол-Хятадын соёлын солилцооны үйл ажиллагаанд зориулж зарим буяны үйл ажиллагааг явуулсан. Жишээлбэл, 2015 онд МУИС-ийн Күнзийн Институтээс зохион байгуулсан "Мөрөөдлийн Хятад-6 дахь удаагийн Монголын үндэсний ахлах сургуулийн сурагчийн дундах тэмцээний шагнал"-ыг ивээн тэтгэсэн. Гэх мэтчилэн БНХАУ-ын "Бүс ба  зам" стратегийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжин хөгжих болно.

- Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Монголд байдаг Күнзийн институт Шань Дүн их сургуультай холбоотой ажилладаг. Монголын "Хятад хэлний гүүр" тэмцээнийг Күнзийн институт зохион байгуулдаг учир цаг зав гарвал Күнзийн институтэд сайн дураараа ажилладаг.

Монголын Боловсрол телевиз хятад хэл сурах 20 минутын нэвтрүүлэг хийхээр Күнзийн институтээс багш урихаар очсон байна. Ингээд институтээс надад санал тавьсан. Өнөөдрийг болтол энэхүү хятад хэл сурах нэвтрүүлэг үргэлжлэн хийгдсээр байгаа. "Хятад хэлний гүүр" тэмцээний шүүгч, анхны оролцогчийн хувьд энэ талын ойлголт сайн байдаг гэж бодож байна. Иймээс "НSК-ийн У зэрэглэлийн үгсийн  сан" ном гаргаж байгаа. Тун удахгүй уншигчийн гарт хүрнэ.

Б.Нямдэлгэр Шань Дүн их сургуулийн урлагийн арга хэмжээнд хөтлөгчөөр ажиллаж байгаа нь

- Хятад хэл сурсны давуу тал?

Хятад хэл сурснаар маш олон сайхан ажлын байрны санал ирдэг. Хүмүүс хятад хэлийг сурахад хэцүү хэл гэж ярьдаг. Багаасаа сонирхож дуртай сурсан. 21 дүгээр зуун бол Хятадын зуун гэж ярьдаг. Тиймээс хятад хэл сурсандаа маш их баяртай байдаг. Багаас минь хятад хэл сургасан аав ээждээ баярладаг.

- Хятад хэл сурч байгаа хүмүүст өгөх зөвлөгөө?

Хятад хэл сурахад цээжлэх, унших, бичих хэрэгтэй. Хятад хэлний тэмцээн уралдаанд оролцож, хэлний орчноо бүрдүүлж, сайжруулах хэрэгтэй.

- Цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсэж байна.

Баярлалаа. Та бүхэнд мөн ажлын амжилт хүсье.

"НSК-ийн У зэрэглэлийн үгсийн  сан" ном, Күнзийн институт байгулагдсаны  10 жилийн ойн баяраар сайн дурынхны өргөмжлөл хүртэв

Б.Нямдэлгэр ажлын цагаар

Зохиогч:Ярилцсан: Ц.Цэлмүүн, Б.Ариухан
Найруулагч:Ц.Цэлмүүн
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:86
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой