Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

“Эйркондишн”-гүй үед хэрхэн сэрүүцэх вэ?

“Эйркондишн”-гүй үед хэрхэн сэрүүцэх вэ?

Монгол түмэн хотлоороо дэлгэр сайхан наадаж байна уу. 
Баяр наадмын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул эрхэм наадамчин олондоо сэрүүцэх аргуудын талаар зөвлөгөө хүргэж байна. 

Хамгийн түрүүнд: Усыг ашигла

Хангалттай хэмжээгээр ус уух: Амны цангаагаа тайлтал ус уух нь биеийг сэрүүцүүлдэг байна. Цагт нэг стакан ус уух нь хамгийн тохиромжтой. Мөн стакан усан дээрээ гааны навч, жүрж, нимбэг, өргөст хэмх зэргийг нимгэн хэрчиж хийх нь илүү сэрүүцүүлж, цангааг тайлдаг. Усны оронд ундаа уух гээд байдаг хүүхдүүд, зарим томчуудад ийн бэлтгэж өгөх нь эрүүл мэндэд маш тустайн дээр, амны цангааг маш сайн тайлдаг.

Хүйтэн усаар өөрийгөө сэрүүцүүл: Шүршигч саванд хүйтэн ус хийж, мист байдлаар цацаж, халууцах мэдрэмжээ бууруулаарай.

Хөргөгчинд хөргөсөн нойтон алчуурыг хүзүү, дух, гар, хөл дээрээ тавь: Ингэж тавих нь маш сайн сэрүүцүүлэх бөгөөд алчуур бүлээсвэл эргэн хөргөгчинд хийгээрэй. Хэт их халууцаж бөхчимдөж байгаа үед мөсийг даавуугаар боож, толгойн ардаа тавих нь үр дүнтэй.

Бугуйг хүйтэн усанд дүрэх: Бугуй болон бусад даралтын цэгүүд болох хүзүүндээ, тохойн дотор тал, өвдөгний ард зэрэг газруудад 10 секундээр ээлжлэн хүйтэн усанд дүрэх, эсвэл хүйтэн жин тавьж өгөөрэй. Энэ нь биеийн халууны температурыг бууруулахад тустай.

Үсээ норго: Үсийг норгох нь биеийн температурыг бууруулах бас нэг сайн аргын нэг юм.

Баннтай хүйтэн бүлээн усанд орох: Ингэж орох нь биеийг сэрүүцүүлэхээс гадна, удаан хугацаанд биеийн хэмийг хүйтэн байлгах давуу талтай арга шүү. Мөн баннтай уснаас илүү хүйтэн шүршүүрт орох нь хялбар юм.

Сэлэхээр яв: Усан сан, гол, нуур гээд хаа л сэлж болох газар байна түүнийг зорь. Гэхдээ усанд сэлж чаддаг эсэхээ бодолцоорой. Мөн дээрээс нь наранд түлэгдэх аюултай тул нарны тосоо сайтар түрхэх хэрэгтэй шүү.

Дараа нь: Гэрээ сэрүүцүүл!

Харанхуйг эзэгнүүл буюу хөшигийг хаа: Нарны халуун тусгалыг оруулахгүйн тулд гэрэл нэвтрэхгүйгээр хөшгөө сайтар хаа. Нарны халуун бөгчим агаар өглөө эрт тусч эхлэх мөчөөс авахуулаад бүх цонхоо хаах нь зүйтэй. Харин оройн сэрүүн орсон үед цонхнуудаа нээх нь зөв юм.

Сэнсээр гэрээ сэрүүцүүл: Сэнсийг хаана ч байрлуулж болох ба тааз, цонх зэрэгт байрлуулах нь өрөөг бүхэлд нь сэрүүцүүлэх боломжтой юм. Мөн агаарын солилцоог сайжруулахын тулд олон сэнс ашиглаж болно. Цонхны сэнс нь халуун агаарыг гадагш үлээж, гэр доторх бусад сэнс нь сэрүүн агаарыг гэрт үлээдэг байна.

Өөрөө эйркодишнер хийгээрэй: Үүнийг хийхдээ метал саван дотор давс, мөс хийж, сэнсний урд байрлуулах ба сэнс нь мөсийг үлээхэд сэрүүн хүйтэн агаараар үлээдэг. Мөн устай шилэн сав олны бэлдээд, дээрээс нь давс хийж уусгаад, хөлдөөсний дараа, сэнсний ойролцоо байрлуулаарай. Ингэснээр сэнс мөстэй шилийг үлээхэд гэрийг сэрүүн тунгалаг агаараар дүүргэнэ.

Дулааны бүх эх үүсвэрүүдийг унтраа: Хоолоо хийхдээ зуух, шарах шүүгээ зэргийг бүү ашигла. Аагим халуунд хоолны дуршил буурдаг тул хүйтэн чанарын, шингэц сайтай хоол идэх нь зүйтэй. Мөн гэрлүүд болон компьютер зэргийг хэрэглээгүй бол унтраах хэрэгтэй.

Халууцах мэдрэмжийг бууруулах нь:

Нарны оргил цагаас зайлсхий: Аагим халуун бөгчим үед ялангуяа өглөөний 10 цагаас өдрийн 15 цагийн хооронд онцын гадуур явах ажилгүй бол аль болох гарахаас зайлсхий. Өдрийн энэ цагуудад нарших, наранд түлэгдэх нь хамгийн элбэг үе юм.

Зуны цэвэр даавуун хувцас өмс: Даавуун хуцвас нь хөлөргөхгүй, биед наалдахгүйгээс гадна агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг тул халууцах мэдрэмжийг бууруулдаг. Мөн гэгээлэг, өнгөлөг хувцас сонгож өмсөх хэрэгтэй ба бараан хувцас нь нарны тусгалыг өөртөө ихээр татдаг гэдгийг мэдэх биз ээ.

Хөлдөөсөн мөсөн амттан буюу зайрмаг! Энэ бол маш чухал. Тарвас, ханборгоцой, нимбэг зэрэг жимсээр хийсэн мөсөн амттан нь хамгийн сайн сэрүүцүүлэх чанартай нь юм шүү.

Халууныг гаагаар дар: Гааны навч нь маш сайн сэрүүцүүлэгч, мөн сэргээгч юм. Гаатай саван, гаатай мист зэргийг арьсандаа хэрэглэх нь сайн сэрүүцүүлэгч болж чадна.

Эрхэм уншигчид минь наадмын аагим халуун өдрүүд үргэлжилж байгаа энэ үед дээрх аргуудыг ашиглаж сэрүүцээрэй. Мөн хүүхэд, настай хүмүүс нарших болон хоолны хордлогоос сэргийлээрэй.  

Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө түвшин тунгалаг
Дэнж хотойтол
Дэлгэр сайхан наадаарай!

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:mongoljingoo
Мэдээ үзсэн:27
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой