Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг үргэлжлэн ахиулна гэж мэдэгдэв

АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг үргэлжлэн ахиулна гэж мэдэгдэв.

Синьхуа агентлагийн мэдээ: - АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Науерт: Сингапурт хийх АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлыг АНУ үргэлжлэн хийнэ гэж 15-нд мэдэгджээ.

Орон нутгийн цагаар 16-нд Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлагийн нийтэлсэн мэдээнд, БНСУ, АНУ-тай хамтран томоохон хэмжээтэй цэргийн сургуулилт хийснийг зэмлэн буруушаасан бөгөөд 16-нд хийхээр товлоод байсан Өмнөд, Умардын дээд зиндааны хэлэлцээг БНАСАУ цуцлахаар шийдсэн байна. Мөн БНАСАУ, АНУ-ын удирдагчдын уулзалтын талаарх АНУ-ын дэвшүүлсэн  хөтөлбөрөө сайтар бодолцох шаардлагтайг онцолжээ.

БНАСАУ-ын талын энэхүү байр суурьд холбогдуулан, Хитер Науерт мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ: АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлыг АНУ үргэлжлэн сайтар хийнэ. Хоёр талын уулзалт үргэлжлэн ахиц гаргана гэдэгт итгэлтэй байна  гэжээ.

Тэрээр: Цэргийн сургуулилтыг цуцлах буюу БНАСАУ, АНУ-ын удирдагчдын  уулзалтыг цуцлах тухай мэдээг Өмнөд, Умард Солонгосоос АНУ ерөөөс сонсоогүй юм.  АНУ энэ мэдээллийн агуулгыг шалгана гэжээ.  

Хитер Науерт: БНАСАУ-ын удирдагч урьд нь БНСУ, АНУ-тай хамтран  цэргийн сургуулилт хийхийг ойлгоно гэж хэлж байсан хэмээн дахин онцолжээ.   

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:23
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой