Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ши Жиньпин БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын найрсаг бүлгэмийг хүлээн авч уулзав

Ши Жиньпин БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын найрсаг бүлгэмийг хүлээн авч уулзав.

Синьхуа Агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 16-нд Бээжинд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны дэд дарга Пак Тае-сун тэргүүтэй БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын найрсгаар үзэн танилцах бүлгэмийг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин: Энэ оны 3-р сард Кин Жон Ун дарга Хятад улсад амжилттай айлчлал хийж, миний бие түүнтэй түүхэн чанартай уулзалт хийж, түүнчлэн өмнөх долоо хоногт миний бие мөн Ким Жон Ун даргатай Даляньд амжилттай уулзаж, хоёр тал хамтаар сонирхож буй том чухал асуудлаар гүнзгий ярилцаж, шинэ цаг эрин дэх БНХАУ, БНАСАУ-ын харилцааны хөгжилд зүг чиг тогтоосон билээ. Энэ удаад БНАСАУ-ын буй бүхий муж, хотын намын хорооны дарга нар хамтаар бүлгэмд нэгдэн Хятад улсад айлчилж буй нь миний бие Ким Жон Ун даргатай хийсэн хоёр удаагийн уулзалтын чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж буй бодит арга хэмжээ, мөн хоёр намын өрнүүлж буй чухал харилцаа юм. Ким Жон Ун дарга болон БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хороо хоёр нам, хоёр орны харилцаа солилцоог эрчимжүүлэх, БНХАУ, БНАСАУ-ын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж буйг харууллаа. Хоёр тал энэ удаагийн айлчлалаар боломж болгож, харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, БНХАУ, БНАСАУ-ын найрсаг хамтын ажиллагааны харилцаа тасралтгүй урагш хөгжихийг ахиулна гэдэгт эргэлзэхгүй байна гэж тэмдэглэв.

Ши Жиньпин: өдгөө Хятадын онцлогтой социализм шинэ эринд орж, БНАСАУ-ын социализмын хөгжил шинэ түүхийн үед оров. Умард, Өмнөдийн харилцааг сайжруулах, БНАСАУ, АНУ-ын яриа хэлэлцээг урагшлуулах, Хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг биелүүлэхийг бид дэмжинэ. Мөн БНАСАУ эдийн засгаа хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулахыг дэмжинэ. Ким Жон Ун дарга БНАСАУ-ын нам ба ард түмнийг удирдан өөрийн улс орныхоо байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахыг дэмжих бөгөөд БНАСАУ-ын талын хамт нам, төрөө засах арга туршлагаа солилцохоо гүнзгийрүүлж, хоёр орны социализмын бүтээн байгуулалтын үйлс шинэ бөгөөд нэн их хөгжилд хүрэхийг урагшлуулахад бэлэн байна гэжээ.

Пак Тае-сун: БНАСАУ, БНХАУ-ын хоёр намын дээд удирдагч БНАСАУ, БНХАУ-ын уламжлалт найрамдлыг хөгжүүлэн, найрсаг дотно, түүхийн чанартай уулзалтыг залгаагаар хийж, БНАСАУ, БНХАУ-ын харилцаа шинэ шатанд орохыг урагшлуулсан юм. Энэ удаад БНАСАУ-ын бүх муж, хотуудын намын хорооны дарга нараар бүрдсэн найрсаг бүлгэмийнхэн Ким Жон Ун даргын томилолтоор Хятад улсад айлчилж буй нь хоёр намын дээд удирдагчийн чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, Хятад улсын эдийн засгийн бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн арга туршлагаас суралцан, БНАСАУ-ын нам хүчээ төвлөрүүлэн эдийн засгаа тэргүүлэн хөгжүүлэх шинэ стратегийн зам шугамыг хэрэгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэх, хоёр намын удирдагчдын хөгжүүлсэн БНАСАУ, БНХАУ-ын найрамдлыг бэхжүүлэхэд шинэ хувь нэмэр оруулах зорилттой билээ гэжээ.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:41
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой