“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Хятад, Америк эдийн засаг худалдааны зөвшилцлийн талаар хамтарсан мэдэгдэл нийтэлжээ

Хятад, Америк хоёр орон 05р сарын 19-нд Вашингтонд хоёр талын эдийн засаг худалдааны талаар зөвшилцөл хийж, хамтарсан мэдэгдэл нийтэлжээ. Мэдэгдэлд тэмдэглэхдээ:

Ши Жиньпин дарга болон ерөнхийлөгч Д.Трампын зааврын дагуу, 2018 оны 05-р сарын 17, 18-нд Ши Жиньпин даргын тусгай элч, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Хегээр ахлуулсан Хятадын төлөөлөгчид Америкийн сангийн сайд Стивен Тернер Мнучин, Худалдааны сайд Вилбур Росс, Худалдааны төлөөлөгч Роберт Лайтзер зэрэг гишүүдтэй Америкийн талын төлөөлөгчидтэй худалдааны асуудлаар бүтээлч зөвшилцөл хийсэн байна.

Үр ашигтай арга хэмжээ авч Америк, Хятадын барааны худалдааны алдагдлыг бодитойгоор багасгахыг хоёр талаараа зөвшөөрчээ. Хятадын ард түмний өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа хэрэглээний шаардлагыг хангах болон чансаатай эдийн засгийн хөгжлийг дэмжихийн төлөө Хятадын тал Америкаас таваар болон үйлчилгээ худалдан авах хэмжээгээ ихээр нэмэгдүүлнэ. Энэ нь мөн ч Америкийн эдийн засгийн нэмэгдэл болон ажил олголтод ашигтай.

Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон эрчим хүчний экспортыг ач холбогдолтойгоор нэмэгдүүлэхийг хоёр талаараа зөвшөөрчээ. Америкийн тал Хятадад төлөөлөгчид томилон бодит асуудлаар хэлэлцээ хийлгэнэ. 

Боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүн болон үйлчилгээний худалдааг өргөтгөх талаар зөвшилцөж, дээрх салбарын худалдааг нэмэгдүүлэхийн төлөө ашигтай нөхцөл боломж бүрдүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн байна.

Хоёр талаараа оюуны өмчийн эрхийг хамгаалахыг дээд хэмжээнд чухалчилж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг зөвшөөрчээ. Хятадын тал “Патентын эрхийн хууль” -ийг багтаасан холбогдох хууль дүрэмдээ өөрчлөлт оруулах ажлыг ахиулах болно.

Хоёр талдаа харилцан хөрөнгө оруулалт хийхийг урамшуулж, эрх тэгш шударга өрсөлдөөний бизнесийн орчин бүрдүүлэхээр чармайхыг хоёр тал зөвшөөрчээ.

Дээд давхаргын хэлхээ холбоог үргэлжлэн бататгаж, тал талын анхаарал хандуулж байгаа эдийн засаг худалдааны асуудлыг зохицуулахын төлөө идэвхтэй хайлт хийхийг хоёр тал зөвшөөрчээ.

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:7886
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой