Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Дарга Ши Жиньпин Хиргис Улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтой уулзав

БНАХУ-ын дарга Ши Жиньпин 06 дугаар сарын 06-ны өдөр Бээжингийн Ардын Их Хурлын танхимд Бүгд Найрамдах Хиргис Улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековтой уулзсан байна.

Хоёр орны тэргүүн Хятад, Хиргисийн бүх талын стратегийн түншийн харилцааг хөгжүүлэхэд санал нэгдэн зөвшөөрч, талуудын нөхөрсөг хамтын ажиллагааны түвшинг шинэ шатанд хүргэнэ гэсэн байна.

Дарга Ши Жиньпин ШХАБ-ын Чиндао дахь дээд хэмжээний уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн Сооронбай Жээнбеков тэргүүтэй Хиргис улсын багийг хүлээн авч уулзсандаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр Хятад, Хиргис хоёр орон бүх талын стратегийн түншийн харилцааг байгуулж байгаа нь хоёр орны харилцааны түүхэн дэх том үйл хэрэг бөгөөд хоёр орны харилцаанд шинэ боломжуудыг бүрдүүлэх болно. Хятадын тал Хиргисийн талтай хамтдаа хоёр орны уламжлалт нөхөрсөг харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлж, найрсаг хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхийг зорьж, хамтын хөгжилд хамтдаа хичээн зүтгэж, хоёр улсын ард түмэнд илүү их аж жаргалыг олгохыг хүсэж байна гэж онцолсон байжээ.

Мөн Ши Жиньпин Хиргис хамгийн эрт “Бүс ба зам” санаачилгыг дэмжиж, нэгдсэн орнуудын нэг болох юм. Бид Хиргисийн талтай хамтын ажиллагаагаа тасралгүй хөгжүүлэхийг хүсэж байна. Мөн Хиргисийн талтай хамтран ажиллаж, ШХАБ-г эрүүл тогтвортой хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Соронбей Женбеков: - Хиргис, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд олсон амжилтыг өндрөөр үнэлж, урт хугацааны туршид тусламж дэмжлэг үзүүлсэн Хятад улсад талархал илэрхийлсэн байна. Өнөөдөр хоёр орон бүх талын стратегийн түншийн харилцааг бий болгож, талуудын нөхөрсөг харилцаанд шинэ түүхийг бичсэн байна. Бид Хятадтай харилцах явдлыг тэргүүн байранд тавьдаг бөгөөд өнгөрсөн, одоо, ирээдүйд Хятадын хамгийн ойр дотно зэргэлдээ хөрш, сайн түнш болно гэжээ. Мөн тэрээр Хиргисийн тал “Нэг Хятад улс” -ын зарчмыг дэмжиж, Хятадын талтай эдийн засаг худалдаа, хүмүүнлэг зэрэг салбаруудад хамтран ажиллаж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, аюулгүй байдлыг хамт хамгаалан сахих дуртай. Мөн Хиргис “Бүс ба зам” санаачилгыг дэмжих бөгөөд “Бүс ба зам” нь бүс нутгийн нийтлэг хөгжилд түлхэц үзүүлэх болно гэж үздэг. Хятадын удирдлага дор ШХАБ-ын Чиндао дахь дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулах болно гэсэн байна.

Уулзалтын дараа хоёр орны тэргүүн “Хятад болон Хиргисийн бүх талын стратегийн түншийн харилцааг байгуулах хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурж, хоёр талт хамтын ажиллагааны гэрээ бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

Хэлэлцээрээс өмнө дарга Ши Жиньпин Арын Их Хурлын Танхимын гадна Сооронбай Жээнбековийг угтан авах ёслолын арга хэмжээг зохион байгуулсан байна.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:www.chinanews.com
Мэдээ үзсэн:568
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой