Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын анхны өдрөөр

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан ”Өөрчлөлт нээлтийн 40 жил-Хятад дахь аялал” сурвалжилгын нээлтийн арга хэмжээ 06-р сарын 07-нд ӨМӨЗО-ы төв Хөххотод боллоо.

Энэ арга хэмжээг ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл  мэдээллийн алба, Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. 

Арга хэмжээний хүрээнд Хятад, Монголын 40-өөд сэтгүүлч хоёр багт хуваагдан, аялал сурвалжлагаа эхлүүллээ. Баруун шугамд хамрагдсан сэтгүүлчид өнөөдөр үдээс өмнө Өвөр Монголын радио телевиз хорооны ажил байдалтай танилцсан бол үдээс хойш Хөххотын нийтийн бие засах газрын байгуулалт, орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлж байгаа байдал, ногооруулалт, хот тохижуулалт, Хөххотын зам тээврийн байгуулалтын нэг болох метро тавигдаж буй ажил байдалтай танилцав.

ӨМӨЗО-ы төв Хөххот нь 7224 ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй. Тус хот Даланхар уулын өвөр, Хатан голын ар хормой, Түмэдийн их талд сүндэрлэж байна. Сайхан, Юй Чуань, Хотон, Шинэ хот хэмээх дөрвөн дүүрэгтэй. Түмэд зүүн хошуу, Ү Чуан, Хорин гэр, Чин Шүйхэ, Тогтох гэх таван хошуу шянь, гурван сая гаруй хүн амтай.

Хөххотын метро таван шугамаас бүрдэнэ. 1,2-р чиглэл нь яг одоо ид тавигдаж байгаа аж. Нэгдүгээр шугамын метро нь 2016 оны 04-р сараас эхлэн хэрэгжин, 2019 оны сүүлээр ашиглалтад орох юм байна. Хоёрдугаар шугамын метроны хувьд 2016 оны 08-р сараас эхлэн, 2020 оны 06-р сарын 30-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа бол энэхүү хоёр шугамын бүтээн байгуулалтад нийт 37 гаруй тэрбум юанийн хөрөнгө оруулжээ.

Хөххот нь 2017 оноос эхлэн хотын орчин нөхцөлийг сайжруулах зорилготой хотын зам дагуу 350 метр бүрд нэг суурь олон нийтийн бие засах газрыг байгуулж, өнөөг болтол Хөххотод 260 гаруй нийтийн бие засах газрыг байгуулжээ. Хотын шинэ өнгө төрхөд нөлөөлж байгаа нийтийн бие засах газар нь зөвхөн бие засах газар биш, номын сан, дэлгүүр, иргэд кофе, ундаа ууж амрах өрөө зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлж байгаагаараа хотын иргэдэд маш их таалагдаж байгаа аж.

 Хөххот нь хот тохижуулалтын бас нэгэн арга бодлого хэрэгжүүлсэн нь хотын дунд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил байгаа юм. 2016-2017 оны хооронд хотын зам дагуух 140 га бүхий 9 цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулсан байна.

Зохиогч:Бэлтгэсэн: Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:698
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой