Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хятад, Монголын сэтгүүлчид Баяннуур хотын хөдөө аж ахуйтай танилцлаа

Өнөөдөр буюу 06-р сарын 09-ний өдөр “Өөрчлөлт шинэчлэлт 40 жил -Хятад дахь аялал”-ын баруун шугамын сэтгүүлчид Баяннуур хотын Үюань шяний Бор Тохойн “Тариалах соёлын үзэсгэлэнгийн хүрээлэн”, Бү Чуань бордооны компани, орчин үеийн махны чиглэлийн хонины тэжээн үржүүлэх бааз зэрэг хөдөө аж ахуйн байгуулалт, хүн ардын амьдрал ахуйтай танилцлаа.

Баяннуур хот нь Өвөр Монголын баруун хойд хэсэгт 64413 км2 газар нутгийг эзлэн оршдог аймгийн түвшний хот. Умард талаараа Монгол Улсын Өмнөговь, Дорноговь аймагтай хиллэж, дорнод талаараа Бугат хот, өмнөдөө Хатан голоор зааглагдаж Ордос хот, өрнөдөө Алшаа аймаг гэсэн өөртөө засах орныхоо гурван нутгаар хүрээлэгдэнэ. Өмнө нь Баяннуур аймаг гэгдэж байгаад 2003 оноос хойш аймгийн түвшний хот болжээ.

Баяннуур хот нь Хятадын хамгийн том наранцэцгийн тариалангийн төв юм. 

Өнөөдөр сэтгүүлч бидний очсон Бор Тохойн “Тариалах соёлын үзэсгэлэнгийн хүрээлэн”, Хөдөө орон нутгийн аж ахуйг нийлүүлэн хөгжүүлэх жишээч хүрээлэн зэрэг нь Засгийн газраас нь хөрөнгө оруулж байгуулсан, компани аж ахуйн нэгжээс хүрээлэн, хүлэмжийнхээ загварыг төлөвлөн гаргаж, тариалангийн хэрэгсэл, тариан эм, мэргэжлийн үйлчилгээ үнэгүй ханган өгч байна.

Ингэж дэвшилтэт техник мэргэжлээр тарьж ургуулсан тариалангийн эко бүтээгдэхүүнээ хуваан ангилан, боож, онлайн дэлгүүрээр зах зээлд гаргаж, хэрэглэгчдийн алган дээр хүргэх нэгэн хэлхээ загварыг бүгдийг энд хийдгээрээ онцлог болж байна.

Орон нутгийн тариачин, нутаг буцсан төгсөгчид нь энд ирж ажиллан, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдүүлж өгсөн байна. Эндээс орон нутгийн онцлогтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн улсын дотоодын муж хотуудад онлайн дэлгүүрээр дамжин хүрч, Баяннуур хотын эдийн засгийг хөдөө аж ахуйн хөгжлөөр сайжруулж байна. Үүний зэрэгцээ өмнөх хүрээлэн суурин газруудаар нь жуулчид олноор ирж аялал жуучлалыг ч хөгжүүлж байна.

Фүчуань компани 1999 оноос   эхлэн үйл ажиллагаа явуулж, Өвөр Монгол, Баяннуур хотын хөдөө аж ахуйн, цогц   тэжээлийн үйлдвэр болон хөгжжээ. Орон нутгийн үржил шимт өвс ургамлаар   боловсруулсан тэжээл бордоог шинжлэх ухааны шинжилгээ судалгаанд үндэслэн, малд   нэн хэрэгцээтэй бордоо үйлдвэрлэж байна. Орон нутгийн уур амьсгал, хөрс, өвс   ургамлын онцлогт тохирсон судалгааг үндэслэн гаргасан бордоо тэжээлээр хонио   тэжээж, хамгийн сайн чанарын эрүүл махаар хангах эрэлт хэрэгцээний дагуу Бээжин,   Шанхай зэрэг олон хот суурингаас захиалга авах болсон нь тус фирмийн ололт   амжилтын баталгаа юм. Тус компани үйлдвэрлэх, борлуулах, технологио улам   дэлгэрүүлэх зэрэг дээд технологийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, Хятадын хөдөө   аж ахуйн тэргүүлэх компани, нэр алдартай брэнд болтлоо өсөн дэвжжээ. 

Фүчуань компани Хятадын   тэжээл бордоо үйлдвэрлэх хамгийн том фирм бөгөөд Монгол улсад тэжээл бордоогоо   экспортоор гаргадаг. Тус компани нийт 120 сая юанийн хөрөнгө оруулалт хийж,   “Орчин үеийн эдийн засаг технологийн үлгэр жишээ бүс” байгуулан, хонь, гахай,   үхэр, тахиа, загас, туулайн үүлдэр сайжруулах дээд технологийн тэжээл бордоо   үйлдвэрлэж, жилдээ 250 сая юаний борлуулалт хийж, бүтээгдэхүүнээ Хятадын олон   мужид борлуулж байна. 

 Тус компани хөдөө аж ахуйн   үр ашгаар холбоос болгож, шинэ брэнд бий болгосон, бүтээгдэхүүний борлуулалтын   сүлжээ байгуулж, ойр орчмын малчин тариачдын орлогыг нэмэгдүүлсэн юм. Мөн махан   бүтээгдэхүүнийг хөгжүүлэх индрийг ашиглан, өргөн олон малчин тариачдад тус дөхөм   болж байна.

Баяннуур хот нь Монгол Улстай 369 километрээр хиллэдэг. Ганц мод боомт зэрэг холбогдох хилийн боомтоор нэвтэрдэг Хятад, Монголын хамтын ажиллагааны чухал цэг. Баяннуур хот өөрийн байршлын онцгой давуу талаа түшиглэн Монголын талтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж, хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцааг гүнзгийрүүлж байна.

Зохиогч: Бэлтгэсэн:Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:1150
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой