Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хятад, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын IV уулзалт болов

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар 06 дугаар сарын 09-нийн өдөр Чиндао хотноо Хятад, Монгол, Оросын тэргүүн нарын IV уулзалтаа хийлээ.

Уулзалтыг Ши Жиньпин даргалжээ. Гурван орны төрийн тэргүүн нар гурван талын хамтын ажиллагааны ахиц, үр дүнг бүх талаар дүгнэж, дараагийн шатны ажлын тэргүүлэх үүрэг, чиглэлийг хамтдаа төлөвлөв.

Ши Жиньпин хэлэхдээ:

- Хятад, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын анхны уулзалтаас хойш 3 жил гаруйн хугацаанд гурван тал "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын хүрээнд Оросын хөгжлийн стратеги, ялангуяа Европ, Азийг сундалсан их замын бүтээн байгуулалт, Монголын "Хөгжлийн зам" санаачилгыг энэ гол шугам дээр харилцан холбож, хөрш орны газар зүйн давуу талаа ашиглан, хамтын ажиллагаагаа харилцан гүнзгийрүүлж, үе шатны шинжтэй үр дүнд хүрлээ. Хаяа нийлсэн Хятад, Монгол, Орос гурван улс харилцан стратегийн түнш учраас хамтын ажиллагаа өрнүүлэх газар зүйн давуу тал, таатай үндэс суурьтай юм. Эдийн засгийн даяаршил, бүс нутгийн интегралчлал гүнзгийрч буй өнөө үед гурван тал хамтран харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх, хөгжлөө нэгтгэх үр өгөөжтэй замыг сонгон, хөрш орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээ болох ёстой гэжээ. Тэрээр мөн: 

- Дараагийн шатанд Хятад, Монгол, Орос гурван тал улс төрийн итгэлцэл, стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, харилцан дэмжлэгээ эрчимжүүлэн, харилцан бие биеийн гол ашиг сонирхлыг хүндэтгэж, бие биенийхээ анхаарч буй чухал асуудлыг харгалзан, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, улс төрийн талаар гурван талын хамтын ажиллагааны гол чиг хандлагыг барих ёстой. Хамтын ажиллагааны гол гол төслийг ахиулах замаар бүх талын хамтын ажиллагааг ахиулж, "Хятад, Монгол, Орос гурван орны эдийн засгийн хонгилын хөтөлбөр"-ийн хүрээнд эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтыг дорвитой ахиулж, дэд бүтцээр холбогдох зэрэг салбарын хамтын ажиллагааг судлан, гурван орны хил залгаа нутгийн завсрын бүсийн хамтын ажиллагааг сайжруулна. ШХАБ-ын хүрээн дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа өргөтгөн, Монголын тал болон ШХАБ-ын харилцааны түвшинг дээшлүүлж, ШХАБ-ын хамтын ажиллагаанд Монголын тал гүнзгий оролцохыг сайшаана гэжээ.

В.Путин хэлэхдээ:

- Орос, Хятад, Монгол гурван орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь маш чухал юм. Орос, Хятад, Монгол гурван орны хамтын ажиллагаа тогтвортой ахиж буйд баяртай байна. Гурван талын зам тээвэр, дэд бүтэц, гааль, аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдаа, ард иргэдийн харилцаанд тус дөхөм үзүүлэхийг ОХУ дэмжинэ. Гурван орон нийгэм, соёлын харилцаа холбоогоо илүү сайжруулах ёстой гэжээ.

Х.Баттулга хэлэхдээ:

- Хятад, Орос мөнхийн хоёр хөрштэйгөө найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэх нь Монгол Улсын тэргүүлэх бодлого юм. Монголын тал Хятад, Оростой хамтдаа хичээн зүтгэж, гурван талын хамтын ажиллагааны нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч зөөвөрлөх хамтын ажиллагаагаа даруй эхлүүлэхийг хүсэж байна гэжээ.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:694
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой