Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Цөлжилтийг сааруулсан гайхамшигтай танилцав

Өөрчлөлт шинэчлэлт·40 жил ”Бүс ба зам”-ын Хятад улс дахь аялал-Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага 06-р сарын 10-нд Ордос хотын Хангин хошууны Дуут нуур хөвчийн цөлжилтийг сааруулсан ногоон байгууламжтай танилцаж, цөлжилтийг сааруулсан үр дүнгээр амьдрал нь сайжирсан малчин айлын төлөөлөгч Чин Нямбуугийнд хүрлээ.

Хөвчийн элсний гүнд байрлах Дуут нуурын аялал жуулчлалын бааз нь дэлхийд нэртэй. Или уул уурхайн корпорац 30 жилийн турш байгаль орчныг хамгаалан, элс манхныг ойжуулсны үр дүнд  бүтээн байгуулсан Хятадын 4А зэрэглэлийн байгалийн аялал жуулчлалын бааз юм.

Энэхүү аялал жуулчлалын бааз нь Хятадын анхны байгалийн аялал жуулчлалын үлгэр жишээ бааз, Хятадын усан ашиглалтын аялал жуулчлалын бааз, Хятадын элс манхны аялал жуулчлалын туршилтын газар зэрэг олон алдар хүртсэн байна.

2011 онд НҮБ-аас Дуут нуурын аялал жуулчлалын баазыг “Хөвч олон улсын элсний аялал жуулчлалын чуулга уулзалтын үндсэн суурин болгосон. Тус аялал жуулчлалын бааз нь 10315 га талбайтай. Үүнээс нуурын талбай нь 114 га, нуга газрын талбай нь 40 га, тал газрын талбай нь 380 га, элс манхан бүхий талбай нь 383 га, ойжуулалт хийсэн талбай нь 9396 га юм байна. 

2015 онд Хятадын Ой шугуйн яамнаас 33 элс манхны  цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг зөвшөөрсний нэг нь Хөвчийн элсний цэцэрлэгт хүрээлэн болно. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь домог шиг долоон нууртай. Байгалийн бүхий л бүс бүслүүр нэг дор цогцолсон болохоор амрах, эрүүл мэнддээ анхаарах, зугаалах, хурал цуглаан хийх бүхий л боломжоор хангагдсан байна.

Чин Нямбуу нь Хангин хошууны Дугуй тал сууринд амьдардаг  далан насыг шүргэж яваа настан буурал юм. Хоёр хүү, хоёр охинтой. Эднийх 8 га бэлчээр, 6 га орчим тариан талбай, 2 га усалгаатай тариалангийн талбайтай. Энэ гэр бүл тэнгэрийн царай харан аж төрж, хаяа хязгааргүй цэлийсэн элсэн цөлөөсөө залхахдаа хаашаа ч хамаагүй нүүмээр санагдах үетэй нэг бус тохиолдож л байсан. Гэвч нутгаа орхин нүүж чадсангүй.

Харин энэ үеэр Или уул уурхайн корпорац Хөвчийн элсийг ойжуулах ажлаа эхлүүлэн зам засан мод тарьснаас Чин Нямбуу болон нутагтаа үлдсэн айл өрхүүд мод тарьсны үр ашгаараа хэдэн жилийн дараа  шинэ гэртэй болцгоожээ.                  

Чин Нямбуу (дунд )

Ажилч хөдөлмөрч Чин Нямбуу мод болон тариа тарих ажлаа орхигдуулсангүй. Жилдээ мод тарьсан орлого нь 70 гаруй мянган юань, тариалангаасаа 40 гаруй мянган юанийн орлого олж, басхүү тэжээсэн малын тоо толгой нь ч хэдэн арваасаа хэдэн зуу болон өссөн байна. 2013 онд Чин Нямбуу ойжуулаагүй элсэрхэг  газраа Или корпорацад түрээслүүлэн 600 гаруй мянган юань олжээ. Санаанд ч оромгүй үйлсийн ард нутгаа сахин хамгаалж, амьдралаа дээшлүүлсэн Чин Нямбуу тэргүүтэй малчин өрхүүд олширчээ.

 

Цөлжилтийн эсрэг энэ нутгийн Засгийн газар, аж ахуйн нэгж компаниуд, иргэд хүч нэгтгэн ногоон байгальтай болох нэгэн мөрөөдлийн зүг хүч тавин зүтгэж байна.

Зохиогч: Бэлтгэсэн:Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:712
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой