Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ши Жиньпин Афганистан болон Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзав

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 06-р сарын 10-ны өдөр Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани, Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай нартай уулзжээ.

Ши Жиньпи Афганистаны ерөнхийлөгч Ашраф Ганитай хийсэн уулзалтын үеэр: -  Хятад, Афганистан бол уламжлалт найрсаг хөрш, хоёр улс  бие биеэ ойлгон, харилцан итгэлцэж дэмжсээр ирсэн юм. Хятад Афганистаны  уламжлалт найрсаг харилцааг баталгаажуулан хөгжүүлэх нь Хятадын засгийн газрын  хэлбэрэлтгүй чиг шугам юм. Хоёр тал дээд давхаргын солилцоог эрчимжүүлж, засгийн  газрын байгууллага, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, цэргийн шат  бүрийн солилцоо, орон нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой. Хятад улс  Афганистаны эдийн засаг нийгмийн хөгжилд чадахын хэрээр туслалцаа үзүүлж,  Афганистаны "Бүс ба зам"-ын байгуулалтад оролцох, бүс нутгийн орнуудтай дэд  бүтцээр холбохыг дэмжинэ. Терроризмын эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэх ёстой  бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг баталгаажуулахаар гаргаж буй  Афганистаны  засгийн газрын хүчин чармайлтыг Хятад улс хэлбэрэлтгүй дэмжинэ. Хүмүүнлэгийн  солилцоог ахиулж, хоёр ард түмний ойлголцол найрамдлыг зузаатгах ёстой  гэв.


Дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзах үеэр: - Хятад, Монгол хоёр хаяа нийлсэн ойр хөрш. Хятад, Монголын харилцааг хөгжүүлэх нь хоёр орны язгуур ашиг сонирхолд нийцнэ. Ерөнхийлөгч та албан тушаалаа хүлээж авснаас хойш Хятад, Монголын харилцааг чухалчилж, Хятад, Монголын бүх талын стратегийн түншлэлийн харилцааг илүү хөгжүүлэхэд бэлэн байгаагаа олонтаа илэрхийлснийг сайшааж байна. Монголын талтай хамт харилцан итгэлцэж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх зарчмын дагуу боломжийг ашиглан, бэрхшээлийг даван туулж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг ажил хэрэгчээр эхлүүлж, Хятад, Монголын бүх талын стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулан, хоёр орны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Тэрээр: Хоёр тал стратегийн өндөрлөг, алсын хараагаар хоёр орны найрсаг хамтын ажиллагааны зөв чиглэлийг баримталж, тус тусын амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлаар харилцан ойлголцож, хүндэтгэх хэрэгтэй. Хоёр тал дээд давхаргын хэлхээ холбоогоо хадгалж, олон салбар, олон давхаргын хэлхээ холбоог эрчимжүүлэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Тус тусын давуу талаа түшиглэн харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, том төслийн хамтын ажиллагаагаар хоёр орны бүтээлч хамтын ажиллагааг ахиулан, "Бүс ба зам" санаачилгыг "Хөгжлийн зам" санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, ирэх жил тохиох Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг сайн хийх хэрэгтэй гэжээ.

Дарга Ши Жиньпин: Монгол бол ШХАБ-ын анхны ажиглагч орон. Монголын тал ШХАБ-тай хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэхийг Хятадын тал дэмжинэ. Монгол, Оростой хамт Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил байгуулах төлөвлөлт хөтөлбөрийг сайн хэрэгжүүлж, гурван талын хамтын ажиллагаанд илүү их ахиц гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга: - Хятадын тал ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Монголын тал ШХАБ-тай хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Ши Жиньпин дарга Монгол, Хятадын харилцааны хөгжилд анхаарал тавьж, ахиулж буйд баяртай байна. Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө гаргаж буй Хятадын талын чухал хувь нэмрийг сайшааж байна. Хятадтай найрсаг харилцаагаа хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Монголын тал нэг Хятадын зарчмыг баримталж, Тайвань, Төвдийн асуудлыг Хятадын дотоод хэрэг хэмээн үзэж, энэ зарчмын дагуу Тайвань, Төвдтэй холбоотой асуудлыг эв зүйтэй зохицуулна. Хятадын талтай дээд давхаргын хэлхээ холбоогоо хадгалж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа илүү нягтруулж, иргэд хоорондын найрсаг харилцааг нэмэгдүүлэхийг Монголын тал хүсэж байна гэжээ. 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:119
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой