Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Гадилын хальсны гайхалтай ид шид

Гадил идээд хальсыг нь хаях нь бидний хийдэг хамгийн түгээмэл алдааны нэг юм. Гэвч тэр “хог” асар чухал хэрэгтэй бүтээгдэхүүн юм шүү.

        Гадилын хальс гал тогооны цэвэрлэгээний бүтээгдэхүүн, тэр ч бүү хэл таны гоо сайханд хэрхэн ач тусаа үзүүлдгийг олж мэдье.

1.Үрчлээ арилгана

Арьс уян хатан, бат бөх байдлаа алдахаараа үрчлээтэж эхэлдэг. Хальсан дах антиоксидант болон витамин С нь үрчлээг багасгах ач тустай.

Хальсыг нүүрэндээ хэсэг илээд, 30 минут тавьж үлдээнэ. Унтсан ч болно.
Нүүрээ угааж чийгшүүлнэ.
Долоо хоногт гурван удаа давтана.

2.Мөнгөн эдлэлийг гялалзуулна

Мөнгөн эдлэл цагийн эрхэнд өнгөө алдаж, зэвэрдэг. Тэгвэл гадилын хальс ашиглаад үзээрэй. Хальсны дотор тал кали шиг бодис агуулдаг бөгөөд металан эдлэлийг угааж арчиж болно.

Хальсыг авч, холигчинд хийнэ.
Хагас аяга ус дээр нь хийнэ.
Шингэн болтол нь хольж хутгана.
Мөнгөн эдлэлийг үүссэн шингэнээр хэдэн минут арчина.

3.Гарнаас өргөс авахад тусалдаг

Гадилын хальс энзиминээр баялаг бөгөөд арьсны гадаргууд шигдсэн зүйлийг татах үйлчилгээтэй. Нааш нь татсан өргөс мэтийн зүйлийг хавчаар, зүүгээр авахад илүү хялбар болно. 

Гадилын хальсыг авч өргөс орсон газартаа тавина.
Тус хэсэгтээ 15 минут байлгана.
Арьсыг үрэлгүйгээр хальсыг дээрээс нь авна.
Дараа нь өргөсийг татаж авна.

4.Гадилын хальс бол бордоо

Гадилын хальс нь ургамалд ээлтэй кальци, магни, хүхэр, фосфат, кали, натри агуулдаг. Тиймээс бордоонд элбэг ашигладаг.

Хальсыг нь олон жижиг хэрчээд суулгах ургамал, ногооныхоо доор  үндэснийх нь хажууд булна.
Дараагаар нь шууд усална.

5.Батгашилтыг багасгадаг

Гадилын хальсанд витамин С, Е мөн кали, цайр, төмөр, марганец агуулагддаг юм. Эдгээр шим тэжээлүүд нь арьсыг тайвшруулж, батгыг багасгахад тусалдаг. Түүнчлэн лютин ба каротиноидтой бөгөөд арьсны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй юм.

Хальсыг нүүрэндээ хэсэг илээд, 5-10 минут тавьж үлдээнэ.
Нүүрээ угаана.
Өдөрт хоёр удаа давтана.

6.Шүд цайруулна

Дээр дурдсан шиг энэ жимсний хальс маш олон төрлийн тэжээлээр баялаг. Тэгвэл дотор нь агуулагддаг кали нь кофе, цай, өнгөтэй юм уусны дараа шүдний өнгөрийг арилгаж, гялалзсан цагаан шүдтэй болоход тань тусална.

Шүдээ угаагаад, амаа зайлна.
Хальсны доторхыг аваад хоёр минут шүдэндээ үрнэ.
Амаа дахиад зайлна. Өдөр бүр давтана.

7.Сорвийг мэдэгдэхээргүй болгоно

Арьсны улаан, хөх туяа, үрэвсэл, батгыг арилгахад үр дүнтэй билээ. Сорвийг тэр чигт нь арилгахгүй хэдий ч бараг мэдэгдэхгүй болгож чадна. Учир нь хальсандаа өөх тосны хүчил агуулдаг бөгөөд энэ нь сорвины тос гэх мэт зүйлд ордог юм.

Хальсыг сорвин дээрээ тавина.
Нэг цаг эсвэл бүтэн шөнөжин ч тавьж, үлдээж болно.
Өдөр бүр давтана.

8.Толгой өвдөлтийг намдаана

Хэрвээ элдэв янзын эм ууж толгойн өвдөлтөө намдаахыг хүсэхгүй байгаа бол гадил жимсний хальсыг толгойн дээрээ, шилэн хүзүүнийхээ ард тавиарай. Энэ нь хальс дахь калитай холбоотой юм.

Хальсыг хөлдөөгчид нэг цаг байлгана.
Нэг урт хальсыг духан дээрээ, нэгийг хүзүүн дээрээ тавиад халуун болох хүртэл нь байлгана.
Толгой өвдсөн хэвээр байвал дахин нэг хөлдүү хальс тавьж болно.

9.Мах амтлагч

Стейк буюу үхрийн шарсан махаа зөөлөн, амтлаг болгохыг хүсвэл гадилын хальсыг шарах шүүгээний таваг дээр тавина. Ингэснээр шарах шүүгээнд хийсэн мах тань шүүслэг, амтлаг болно. Учир нь жимсний хальс маханд яг л хөнжил шиг бүх шим тэжээл, шүүсийг алга болохоос сэргийлдэг байна.

10.Арьсны загтнааг арилгаж, зөөлөн болгоно

Гадил жимсний хальс гистамин бууруулах магни, витамин С, Е агуулдаг. Ялаа, шумуулд хазуулсан бол хальсыг нь

Нүүрэн дээрээ 10-15 минут байлгана.
Аваад, дахиад өөр газраа тавьж болно.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:www.caak.mn
Мэдээ үзсэн:131
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой