Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

Ши Жиньпин ядуурлыг бууруулах ажилд чухал заавар гаргасан байна

Ши Жиньпин ядуурлыг бууруулах ажилд чухал заавар гаргасан байна.

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан ядуурлыг бууруулах  ажилд чухал заавар гаргаж, цаг нь яаралтай, үүрэг нь хүнд байдалд шаргуу идэвхтэй ажиллан, нийт иргэдээрээ сэтгэл нэгтэй байж, ядуурлыг бууруулах ажлын бүх талын ялалт байгуулах ёстой гэв. 

Тэрээр хэлэхдээ, ядуурлыг бууруулах ажлын ялалт байгуулах нь дундаж чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах, "Хоёр зууны зорилт"-ыг биелүүлэхэд маш чухал ач холбогдолтой юм. Шат  бүрийн намын хороо болон захиргаа энэ ажлыг улс төрийн үүргээ болгож, төвөөс нэгдэлтэй тохируулах, муж нь гол хариуцах, хот шянь бодитой хэрэгжүүлэх механизмыг эрчимжүүлэн, нам захиргааны гол албан хариуцлагатны үүргийг чангатгана. Намын төв хорооноос тогтоосон зорилт стандартыг баримталж, үндсэн арга бодлогыг хэрэгжүүлэн, нэн ядуу нутгийн эмзэг давхаргад гол анхаарал  хандуулна. Зүүн баруун бүсийн ядууралтай тэмцэх хамтын ажиллагаа болон нам засгийн байгууллагын тогтсон цэгт туслахыг гүнзгийрүүлж, нийгмийн олон салбарынхан тус ажилд оролцох идэвхт чанарыг дайчилна гэв. 
ХКН-ын Төв хорооны Улс Төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян мөн цохолбор хийсэн байна.

 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:92
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой