Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хятадын “Running Man” шоуг чимж буй үзэсгэлэнт хоёр бүсгүй

Хятадын “Running Man” реалити шоу нь анх 2014 онд эхний дугаараа Жэжян мужийн телевизийн сувгаар цацаж байсан ба өнөөдрийг болоход нийт 5 дахь дугаараа олон нийтэд хүргээд байна.

Тус нэвтрүүлэгт Хятадын алдартай 5 эрэгтэй жүжигчин тогтмол оролцдогоос гадна 1 эмэгтэй гишүүн байдаг. Эхний 4 дугаарт Ян Ин буюу Angelababy хэмээх жүжигчин бүсгүй оролцож байсан юм. Тэрээр бие давхар болж 5 дахь дугаарт Дильраба хэмээх Уйгар бүсгүй оролцохоор болсон юм. Хоёр бүсгүйн адил төстэй тал нь төрөлхийн үзэсгэлэнтэй өнгө төрх байсан билээ.

                   Angelababy /баруун/ болон Дильраба /зүүн/

1. Ян Ин буюу Angelababy:

Хятадын төдийгүй холливуудын хамгийн үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчдийн нэг хэмээгдэх Angelababy нь 1989 оны 02-р сарын 28-нд Шанхай хотод төржээ. Хятадын жүжигчин, дуучин. Түүний нэрийг англиар Angela гэдэг бол сургуулийн найзууд нь baby хэмээн дууддаг бөгөөд энэхүү нэрийн нийлэмжээр Angelababy хэмээх тайзны нэрээ өгчээ.  


Түүний аав нь Хятад, Германы эрлийз. Тиймээс Angelababy Герман цус холилдсон тул тун үзэсгэлэнтэй төржээ. Түүний аав нь Шанхайд загварын бизнес эрхэлдэг байсан бөгөөд бага байхаасаа л хувцас загвар зохион бүтээх сонирхолтой байжээ. Нэгэн ярилцлагадаа, "Би бага байхдаа аавынхаа дэлгүүрт ороод шинэ шинэ хувцас өмсөж үзээд л, ямар хувцас надад илүү зохих бол гэж боддог байлаа. Энэ дурсамж минь үнэхээр сайхан, хөгжилтэй санагддаг" хэмээн ярьсан байна. 


Angelababy 13 настайдаа Хонконг руу нүүж, 14 настай байхдаа "Style International Management"-тай гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн байна. Мандарин, Кантон, Хятад, Англи хэлээр ярьдаг.  
2007 онд "Trival Matters" хэмээх кинонд 5 минутын дүр анх удаа бүтээж байжээ. Клип болон киноны богино хэсэг, туслах дүрүүдэд олон удаа тоглож байсан. 2011 онд  "Love You You " киноны гол дүрд тоглож, тухайн үедээ кино жагсаалтыг тэргүүлж байсан юм. Энэхүү киноны  "Bottom of the Heart" дууг дуучин JJ Lin titled-тэй  хамтран дуулснаар дуулах авьяасаа олон нийтэд таниулж чадсан билээ. 


13 дахь удаагийн "Chinese Film Media Awards"-аас "Хамгийн эрэлттэй, өсөж буй жүжигчин" шагналыг хүртэж байв. Дараа нь гэмт хэргийн сэдэвтэй "Rise of the Sea Dragon (2013)" кинонд тоглож, 21 дэх удаагийн "Beijing College Student Film Festival"-аас хамгийн олонд танигдсан алдартай жүжигчнээр түүнийг нэрлэжээ. 2014 онд "Hurry Up, Brother" хэмээх Солонгосын нэвтрүүлэгт оролцож эхэлснээр Солонгос болон Хятадад илүү сайн танигдаж эхэлсэн юм. 


Тэрээр холливуудад эрэлттэй Ази жүжигчдийн нэг мөнөөс мөн. Холливуудын "Hitman: Agent 47", дараа нь "Mojin: The Lost Legend" хэмээх дэлхийн хэмжээний кинонд тоглосон бөгөөд "The Lost Legend" кино 27.1 сая ам.доллараар Хятадад ашиг орлогоороо тэргүүлж байсан юм. 


Харин гэрлэлтийн хувьд Хятадын жүжигчин Хуан Шяоминтэй гэр бүл болсон бөгөөд нөхөртэйгээ ахлах сургуульд байхаасаа хамт сурч байсан юм. Тэд 6 жилийн турш үерхсэн бөгөөд 2014 онд олон нийтэд тэдний харьцаа ил болжээ. 2015 онд хуримаа хийж, Хятадын түүхэнд хамгийн өндөр өртгөөр хуримын ёслол хийсэн хос болжээ.


2016 оны 10 дугаар сард түүнийг жирэмсэн болсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн аваад байгаа билээ. Одоо тэрээр нэг хүүгийн ээж болжээ.

2. Дильраба Дильмурат

Хятадын хамгийн алдартай шинэ үеийн жүжигчдийн нэг бол Уйгар гаралтай Хятадын жүжигчин, загвар өмсөгч  Дильраба юм. Тэрээр 1992 оны 06 дугаар сарын 03-нд төрсөн. Бага байхаасаа урлагийн авьяастай байсан тэрээр жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй байв. Шанхайн Театр Урлагийн Академийг төгсөөд загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн. Улмаар кино салбарт хөл тавьж, "Jay Walk Studio" -ийн жүжигчин болж, "Swords of Legends" буюу "Домгийн сэлэм" болон "Diamond Lover" зэрэг телевизийн цуврал кинонд тоглосноор тун богино хугацаанд алдартай болсон юм. Солонгосын алдарт жүжигчин Чонь Жи-Хёньтой тун төстэй гэж яригддаг бөгөөд Солонгост ч тун алдартай нэгэн болжээ. 

2013-2016 оныг өөрийн алтан үе гэж ярьдаг. Учир нь энэ л хугацаанд маш олон боломжууд олдсон бөгөөд тэр бүгдийг шантралгүй ашиглаж, тууштай хичээж ажилласны үр дүнд амжилтад хүрч, нэр алдартай болсон байна. Хэд хэдэн богино хэмжээний кинонд тоглож, хамгийн анх 2013 онд "Anarhan" хэмээх киноны гол дүрд тоглосноос хойш олон киноны урилга авч, нэр хүнд нь хурдтай өсөж эхэлсэн юм. 2017 онд олон ангит кино "Pretty Li Hui Zhen", Хятадын телевизийн түүхэн цуврал кино "The Kings Woman", "Eternal Love" зэрэг кинонд тоглосон бөгөөд эдгээр кино нь бүгд маш амжилттай болсон байна.


2015 онд "Diamond Lover" киноны дүрээрээ 7 дахь удаагийн "China TV Drama Awards"-аас "Шилдэг шинэ жүжигчин" номинацын эзэн болсон бол "China Britain Film Festival"-аас "Шилдэг шинэ жүжигчин" шагналыг хүртжээ. 


Дильраба англи, орос, хятад, уйгар хэлээр чөлөөтэй ярьдаг. Аялж, дэлгүүр хэсэх хоббитой бөгөөд хар, цагаан өнгөнд дуртай юм байна. Өөрийн хувийн амьдралын талаар хэвлэлийнхэнд ярих тун дургүй бөгөөд тэр болгон ам нээгээд байдаггүй. Одоогийн байдлаар гэрлээгүй байгаа ч William Chan-тай үерхэж байгаа хэмээн хэвлэлүүд бичээд байгаа юм.


Түүний хамтран ажилладаг хүмүүс нь тун ам сайтай байдаг бөгөөд "Дильраба тун хөдөлмөрч, шаргуу, хичээнгүй ажилладаг. Мөн ямар ч зан ааштай хүмүүстэй зохицон ажиллах чадвартай. Энэ бол ховордож байгаа зан чанар шүү. Түүний бууж өгдөггүй, бүгдийг чин сэтгэлээсээ хийдэг нь амжилтад хүрэх нэг шалтгаан нь гэж бодож байна" хэмээн ярьсан байна. Гоо үзэсгэлэн төгс жүжигчин бүсгүйн фэнүүдийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. 

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:229
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой