Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Өвөр Монголын бяцхан дууч охин

Өвөр Монголын бяцхан дууч охин

Н.Урьхан одоо 11 настай. Зургаан настайгаасаа дуулж эхэлсэн бяцхан охин Өвөр Монголын Одон телевизийн Цагаан сарын үдэш нэвтрүүлэг, Хүүхдийн баярын нэвтрүүлэгт уригдан оролцож, ая дуугаараа танил болсон. Өвөр Монгол аав, Ар Монгол ээжтэй дууч охин өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотноо болсон “Өхөөрдөм гоёо” Монгол туургатны хүүхдийн загварын наадамд ая дуугаа өргөн үзэгчдийг алмайруулсан. Түүний хүчирхэг, эвлэг хоолойг мэргэжлийнхэн ч гайхан биширч, Өвөр Монгол охины Ар Монголын Хүүхдийн ордоны тайзнаа дуулсан дуу үзэгчдийн анхаарлыг ихэд татжээ.

Н.Урьхан Монгол ардын нийтийн болоод богино дуунаас гадна уртын дуугаар урын сангаа баяжуулж буй. Тэр бүр том хүн, мэргэжлийн дуучин ч дуулаад байж чаддаггүй ардын дууг тун эвлэгхэн дуулдаг, багш нар нь ирээдүйтэй дуучин болно гэж үнэлж байгаа. Бүр өөрийн гэсэн гайхамшигтай дуунуудтай.

 Зургаан настайгаасаа дуулж эхэлсэн бяцхан охин Монголын авьяаслаг мэргэжилтэн Бэрцэцэг, Үржинханд нарын шавь. Бас нэг багш Нарантуяа нь СУИС-ыг төгссөн. Багш Үржинхандын шүлэг Түвшинцогтын аялгуу “Ухаан өвлөнө”, Бэрцэцэгийн үг Түвшинцогтын ая “Хүн өөрөө бурхан” хэмээх дуунууддаа тун удахгүй клип хийлгэх гэж байгаа гэсэн. Н.Урьхан жүжигчин болох хүсэлтэй. Харин дуу дуулах тухайд “Зүгээр л дуу сурах дуртай. Яагаад дуу дуулах болсноо мэдэхгүй” гэж хүүхдийн л үнэн үгээр хариулах. Магадгүй түүний удмын дууч авьяас нөлөөлсөн ч байж болох. Түүний нагац эмээ өвөө Говь-Алтай аймгийн алдартай уртын дууч хүмүүс байсан гэдэг. Харин авга тал нь Шилийн Зүүн Үзэмчин хошууны Чингисийн алтан ургийн 35-р үеийн удам. Аав Б.Нарсуу өвөг дээдсийнхээ ургийн бичиг, уламжлал соёлыг хүндэтгэн залж ирсэн. Ээж Ц.Оюун-Эрдэнэ мөн л дуучин баймаар тасхийсэн хоолойтой, цоглог бүсгүй. Ээж, аав нь охины боловсролд ялангуяа хөгжмийн боловсролд маш сайн анхаарч дуу дуулах дуртай хүсэл эрмэлзлэлийг нь бүх талаар дэмжин ажилладаг аж. Ийн ирээдүйн алдартай дуучин жүжигчин болох бяцхан охинтой цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө “Өхөөрдөм гоёо” наадамд амжилттай оролцсонд баяр хүргэе. Монголын тайзнаа гарч дуулахад ямар сэтгэгдэл төрөв?

-Үнэхээр сайхан, бахархалтай байсан. Миний ээж Хүүхдийн ордон бол Монголын хүүхдүүдийн урлаг соёлын хамгийн том өв уурхай болсон газар гэж ярьдаг. Монгол Улсын мундаг хүүхдүүд хуран чуулдаг энэ тайзнаа гарч дуулсандаа маш их баяртай байна. Ялангуяа үзэгчид маш сайхан хүлээж авсан баярласан.

-Өмнө нь хаана хаана дуулж байсан билээ?

-Өвөр Монголд бол олон тэмцээн уралдаан, тоглолтод оролцож байсан. Монголдоо бол анх удаагаа дуулж байна. Өвөр Монголын Одон телевизийн Цагаан сарын үдэш гэх мэт тоглолтонд зөндөө оролцсон.

-Монголд ирээд юу таалагдсан бэ?

-Би угаасаа багаасаа Монголд байнга ирдэг. Хоол нь их таалагддаг /инээв/    

- Монгол найзууд бий юу?

-Өвөр Монголд зөндөө олон монгол найзууд бий. Харин Улаанбаатарт хоёр найз бий. Сая “Өхөөрдөм гоёо” наадамд оролцож олон найзуудтай болсондоо баяртай байгаа. Бас энэ наадамд Буриад, Халимаг, Тува хүүхдүүд ирж оролцсон.

-Цаашид юу хийх вэ? Чиний хүсэл мөрөөдөл?

-Жүжигчин болохыг хүсдэг. Бас зөндөө олон дуу сурч, клиптэй болно. Бас багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Миний багш Үржинханд, Бэрцэцэг нар Монголын багш нар. Бас Наранцэцэг багш маань Улаанбаатарт СУИС-ыг төгссөн. Үржинханд , Бэрцэцэг, Түвшинцогт багш нар маань надад маш сайхан дуу зохиож өгсөнд баярлалаа. “Хүн өөрөө бурхан”, “Ухаан өвлөнө” гээд маш гоё үгтэй дуу байдаг. Цаашид уртын дуугаа маш сайн сурна.

Бяцхан дууч Н.Урьхан ийн товчхон ярина. Ярихаасаа дуулахдаа дуртай бололтой.  Харин тайзнаа бол үнэхээр дуулахын төлөө төрсөн гэлтэй. Ингээд бяцхан дуучин охиндоо уран бүтээлийн өндөр амжилт хүсье. infomongol.mn

 

Зохиогч:А.Ану
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:"Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:185
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой