Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хятад, Монголын сэтгүүлчдийн зүүн багийн хамтарсан сурвалжлага амжилттай болж өндөрлөлөө

“Өөрчлөлт шинэчлэлт - 40 жил, бүс ба зам Хятад улс дахь аялал” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын зүүн багийн сурвалжлагын ажил 06-р сарын 12-ны өдөр өндөрлөлөө..

Хамтарсан сурвалжлагын арга хэмжээнд Монгол Улсаас 20 сэтгүүлч, Хятад улсаас 20 сэтгүүлч оролцож, хоёр багт хуваагдан 06-р сарын 07-ноос зүүн, баруун хоёр замаар сурвалжлагаа эхлүүлсэн билээ.

Зүүн багийн сурвалжлагыг Хөххотоос эхлүүлж, Өвөр Монголын Улаанцав хотын Жинин дүүрэг, Цахар баруун гаран өмнөд хошуу, Хэбуй мужийн Жанчхүү хот, Жүө Лү сянь, Хуай Лай сянь, Өвөр Монголын Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошуу зэрэг нутгийн өмөрмөц аж үйлдвэр, түүх соёл, ядуурлаас ангижруулах бодлогын хэрэгжилт зэрэгтэй танилцлаа.

Улаанцав хотын Жинин дүүргийн арьс ширний худалдааны төв, Цахар баруун гаран өмнөд хошууны төмсний бүтээгдэхүүний аж үйлдвэртэй танилцлаа. Мөн Хэбэй мужийн Жанчхүү хот, Жанчхүү хотын Жүө Лү сянь, Хуай Лай сяньд хүрч, эрт үед Жанчхүү хотоос Их Хүрээ, Хиагтаар дамжин Оросын Эрхүү хүрдэг худалдааны замтай холбогдсон эртний барилга, Хятад үндэстний дээдэс болох Янь, Хуан, Цүй гэсэн гурван хаантай холбогдсон эртний хотын үлдэгдэл буурь, түүх соёлтой газар дээр нь очиж танилцсан юм. Үүнээс гадна, тухайн нутгийн өвөрмөц аж үйлдвэр, экологи, байгаль орчны хамгаалалтын талаар сурвалжлага хийлээ.

Аяны жолоо маань Жанчхүүгээс буцах замдаа орж, Өвөр Монголын Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны Богдын гол сумын малчин айлтай танилцаж, тус хошуунд уламжлагдсаар ирсэн “Асар” хөгжим хэмээх Монголын эртний ордны хөгжмийг сонсож, үүх түүхтэй нь танилцсан юм.

Монголын сэтгүүлчдийн багийг 06-р сарын 12-ны өдрийн үдээс хойш Эрээн боомтоор үдэн гаргаж өглөө. Ийнхүү бидний сурвалжлагын ажил амжилттай өндөрлөв.

Сурвалжлагын аян замд Хятадын авто замын бүтээн байгуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хот тохижилт, экологи, байгаль орчны хамгаалалт, ядуурлаас ангижруулах бодлогыг хэрэгжүүлж, ардын амьжиргааг сайжруулж буй бодит ажлыг сэтгүүлчдэд танилцууллаа.

Дараагийн шатанд Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан багийн дэлгэрэнгүй мэдээллээр, Хятад улсын өөрчлөлт шинэчлэлт хийсэн 40 жилийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг та бүхэндээ хүргэх болно.  

Зохиогч:Бэлтгэсэн: Хишигбаяр, Б.Хурц
Найруулагч:Б.Хурц
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:596
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой