Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тун удахгүй болно

2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д 06-р сарын 14-өөс 07-р сарын 15-ны хооронд ОХУ-ын улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Маргааш буюу 06-р сарын 14-нд 2018 оны хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байгаа учраас Орос дэлхий дахины анхаарлыг төвд орлоо. Оросын түүхэн дэх хамгийн том спортын тэмцээнээ сайтар зохион байгуулахын тулд ОХУ нарийн нямбай бэлтгэл хийсэн байна. Ерөнхийлөгч Путинээс Оросын ард иргэд хүртэл тус тэмцээнийг сайн зохион байгуулахыг хүсэж байгаа юм. 

Сүүлийн өдрүүдэд Москвагийн улаан талбай, Арбатын гудамж, Лүжник цэнгэлдэх хүрээлэн зэрэг хаа сайгүй дэлхийн олон газрын хөл бөмбөгийн хорхойтнууд цугларч ДАШТ-ний тухай яриа тодхон сонсогдоно. 

Тэмцээнийг зохион байгуулахын тулд ОХУ 14 тэрбум ам.доллар зарцуулж, дэлхийн зиндааний спортын талбай байгуулж, дэд бүтцээ сайжруулж, цоо шинэ нисэх буудал, хот дотор аялах төмөр зам барьсан юм. Орос орон хөл бөмбөгийн ДАШТ-ээр рейтингээ өсгөхийг хүсэж байгаагаар барахгүй, Америк, Европын орнууд хоорондын хөшүүн харилцааг өөрчлөхийг хүсэж байгаа юм. Путин хэлэхдээ: ОХУ дэлхий дахинд үүд хаалга, сэтгэл зүрхээ нээлээ. Та бүхэн Орос оронд тавтай морилж, хөл бөмбөгийн ДАШТ-ийг тухлан сууж таалан болгооно уу гэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ: 

“Хөгжөөн дэмжигчдэд дан ганц дэмждэг баг, хайртай тамирчныхаа авьяас чадварыг биш, харин Оросын аугаа их түүх, өвөрмөц соёл, баян тансаг байгаль, Оросын ард түмний чин үнэнч сэтгэл, халуун дотно, найрсаг занг ойлгуулахыг хүсэж байна” гэжээ. 

Энэ удаагийн тэмцээнийг Оросын 11 хотод зохион явуулна. Дэлхийн хөл бөмбөг сонирхогчид ОХУ-д ирж, хөл бөмбөгийн тэмцээнээ амар тайван үзэхийг баталгаажуулахын тулд аюулгүй байдлын зэрэглэлийг тасралгүй өндөржүүлж, олон арга хэмжээ авсан байна. Тухайлбал, гол гол хотод буу зэвсэг, аюултай бодисыг хатуу хориглож, тэмцээний үеэр аюултай бодис үйлдвэрлэдэг газруудыг хаана. Европын зарим үймээн дэгдээгчдийг хатуу хянаж, хилээр оруулахгүй. Тасалбар авч чадаагүй хүмүүст зориулж, Москвагийн их сургууль зэрэг их дээд сургууль, цэцэрлэгт хүрээлэнд дэмжигчдийн цэнгүүний бүс гаргана. Гадаадын үзэгчид тасалбараараа дэмжигчдийн карт авч, ОХУ-ын хилээр визгүй нэвтэрч болно. 

Бүртгэлээс үзвэл, ОХУ-ын иргэдийн 74 хувь нь ДАШТ зохион явуулахыг дэмжиж байгаа юм байна. Сочи хотын оршин суугч Греб хэлэхдээ: 

“Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ОХУ зохион байгуулж байгаад баярлаж, бахархаж байна. Энэ тэмцээнийг бид хүсэн хүлээж байгаа. Гойд сайхан наадам болно гэдэгт итгэлтэй байна. Заавал газар дээр нь очиж нүдээр үзнэ. Би хэд хэдэн тоглолтын тасалбар авсан” гэжээ. 

Барууны зарим хэвлэл ОХУ-д хөл бөмбөг үзэхэд аюулгүй байдлын талаар эргэлзэж байхад, Олон улсын хөл бөмбөгийн холбооны дарга Инфинино ОХУ-ын зохион байгуулалтын ажлыг өндрөөр үнэлж, ДАШТ-ийг ОХУ маш гайхалтай, амар тайван зохион явуулна гэж үзэж байна. Тэрээр хэлэхдээ:
Инфинино ОХУ-д хөл бөмбөгийн ДАШТ үзэхэд аюулгүй, ОХУ-ын засгийн газар энэ тэмцээнийг ихэд чухалчилж, дэлхийн олон орны хөл бөмбөг сонирхогчдыг урьж байна. Авч буй аюулгүй байдлын арга хэмжээний хувьд урьд урьдын бүх тэмцээнээс илүү сайн болсон гэжээ.  Испаний тамирчин Мората ОХУ-ын талбайд Тунистэй бэлтгэл хийснийхээ дараа: ОХУ-ын бэлтгэсэн нөхцөл сайн, бэлтгэл сургуулилтаа сэтгэл амар хийх орчин нөхцөл бүрдсэн байна гэжээ. Тэрээр хэлсэн үгэндээ:  
“Миний бодлоор ОХУ-ын цэнгэлдэх хүрээлэн сайн байна. Бидний бэлтгэл сургуулилт хийж буй төхөөрөмж гойд сайн юм. Тамирчдад, тэмцээнд улам сайн оролцох бүх нөхцөлийг бүрдүүлсэн байна” гэжээ.  

Одоо, 14-нд болох нээлтийн ёслолын бэлтгэлийг яаралтай хангаж байна. Нэрт дуучин Уиллямс, “Харь гаригийн” хочит хөл бөмбөгийн од Рональдо, Оросын дуучин Аида Гарифуллина нар нээлтийн ёслолд хөл бөмбөг, дуу хөгжмийг хослуулж, ОХУ, Саудын Арабын баг ДАШТ-ний анхны тоглолтыг хийж, тэмцээний салхийг хагалах гэж байна.

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий лого нь ЗХУ-ын сансрын нисгэгчдийн анхны нислэг, орчин үеийн оросын дүрслэх урлагийн шинж чанарыг хослуулахыг зорьсон хэмээн 2018 оны ДАШТ-ыг зохион байгуулах хорооноос мэдээлж өнгөрсөн юм.

Тус улсын түүхэн дэх гол үйл явдлуудыг шингээхийн тулд ДАШТ-ий логоны дизайн нь ОХУ-ын уран сайхны баялаг уламжлал шинэчлэл, энэ нь улс орны ололт амжилтын талаар ОХУ-ын уран зургийн уламжлал, баялаг түүх, ЗХУ-ын сансрын нисгэгч анхны сансрын нислэг зэрэг утга санааг агуулжээ.

Лого дээрх улаан, алт, хар, цэнхэр өнгөнүүд нь эрт дээр үеэс алдартай оросын уран зураг, тайлбар чимэг хийх урлагийн арга техниктэй салшгүй холбоотой аж.

Тус логог ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко, ФИФА-гийн Ерөнхийлөгч Жозеф Блаттер, ФИФА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жером Вальке, 2006 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга Фабио Каннаваро нар танилцуулжээ.

Логогийн зураг төслийг Лиссабоны BrandiaCentral агентлаг зохион бүтээжээ. Португалийн компани нь зураг төслийн ОХУ болон бусад улс орны найман компанитай өрсөлдөн ялалт байгуулсан юм.

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-ын Москва ("Лужники", "Открытые-Aрена"), Санкт-Петербург, Казань, Нижний Новгород, Саранск, Калининград, Волгоград, Екатеринбург, Самар, Сочи, Донийн Ростов зэрэг 11 хотуудын цэнгэлдэх хүрээлэнд болно.

 

Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:...
Мэдээ үзсэн:222
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой