Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

”Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал болж байна

”Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал болж байна.

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал 2018 оны 06-р сарын 14-нд Улаанбаатар хотноо эхэллээ. Тус хурлыг МУ-ын ГХЯ, ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж, БНХАУ, ОХУ, АНУ, БНЭУ, БНСУ, БНАСАУ, БНФУ, ХБНГУ, Японы мэргэжилтэн судлаачид, НҮБ, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/  зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөл оролцож байна.

Монгол Улсын УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бага хурлыг нээж хэлсэн үгэндээ: Солонгосын хойгийн тухай яриа хэлэлцээг Зүүн Хойд Азид зохион байгуулах нь бүс нутагт энх тайвныг тогтоохын тулд хувь нэмэр оруулж буй нэг хэлбэр хэмээн онцлоод, хоёр хоногийн өмнө Сингапурт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун нар анхны түүхэн уулзалт хийсэн. Уулзалтын дараа энэхүү бага хуралд БНАСАУ-ыг оролцуулж байгаагаараа онцлогтой болж байна гэжээ. 

АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүн бол бүс нутгийн хөгжил дэвшил, энх тайванд чухал үүрэгтэй үйл явц болж байгааг тэрээр тэмдэглээд, ийнхүү дөнгөж бий болж байгаа итгэлцэл, найдварын эрчийг алдагдуулахгүйн тулд бид хувь нэмрээ оруулна гэж тэрээр хэллээ.

 “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын энэ бага хурал бүс нутгийн хамтын ажиллагаа, энх тайван, итгэлцлийг бэхжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлыг цогц байдлаар хэлэлцэх, санал бодлоо илэн далангүй хуваалцах яриа хэлэлцээний индэр болох зорилготой юм. 

Зохион байгуулагчдын танилцуулснаар, тус хурлын хүрээнд хоёр хоногт үндсэн хоёр, салбар хоёр хуралдааныг зохион байгуулах бөгөөд 2025 онд Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын орчин хэрхэн өөрчлөгдөх төсөөлөл, сорилт, боломж, мөн эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг авч хэлэлцэх юм байна.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:90
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой