Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна. Дэлхий дээрх хамгийн том усан дээр буугч нисэх онгоцыг 5 дугаар сард туршина. МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав. Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ ба Финланд улсад албан ёсны айлчлал хийнэ.

“Шаазгай гүүр” хиймэл дагуул тойрог замдаа амжилттай орлоо

“Шаазгай гүүр” хиймэл дагуул тойрог замдаа амжилттай орлоо.

Хятад улсын сарыг тандах “Чан-Э-4” төслийн өгөгдөл дамжуулах “Шаазгай гүүр” хиймэл дагуул 06-р сарын 14-ний 11 цаг 06 минутад сарнаас 6.5 км зайтай “Хало” тойрог замд орж, тус тойрог замд ажилласан дэлхийн анхны хиймэл дагуул боллоо. Мөн эх дэлхий, сарны хооронд мэдээлэл, өгөгдөл дамжуулах хамгийн анхны “зууч дагуул” болсон юм.

14-нд Бээжингийн Сансрын нислэгийг удирдах төвийн техникийн ажилтан хөөргөх товчлуур дарснаар “Шаазгай гүүр” хиймэл дагуулын хөдөлгүүрийг ажиллуулж, тойрог замаа өөрчлөн “Хало” тойрог замд шилжин орсон юм. Бээжингийн Сансрын нислэгийг удирдах төвийн хяналтын тоо баримтын мэдээллээр, хиймэл дагуулын бүх үйл ажиллагаа хэвийн байгаа ажээ. Хятадын Сарыг тандах төслийн ерөнхий инженер, Хятадын Инженерийн Академийн академич Ү Вэйрэнь хэлэхдээ: Дараачийн шатанд тус хиймэл дагуул тойрог замд туршилт хийх, өгөгдөл туршин дамжуулах зэрэг ажлыг гүйцэтгэх юм байна. 

Ү Вэйрэнь хэлсэн үгэндээ: “Дараагийн шатанд өндөр нарийвчлалтай туршилт хийж, “Шаазгай гүүр” дагуул 460-480 мянган км аялж, эх дэлхийн зүг мэдээлэл, өгөгдөл дамжуулахыг баталгаажуулна. Бид эх газарт асар том диаметр бүхий антен ашиглан хиймэл дагуул өндөр нарийвчлалтай ажиллахыг баталгаажуулна” гэжээ.  

“Шаазгай гүүр” бол эх дэлхий, сар хоёрыг холбосон L2.Хало тойрог замын дэлхийн анхны сансрын аппарат юм. Харин L2.Хало бол дэлхий, сарны хооронд зогсонги байдлаа хадгалсан огторгуйн орон зай. Түүний байршил эх дэлхий, сар хоёрыг холбосон шугамын дээд талд, сарнаас дунджаар 65 мянган км, эх дэлхийгээс 400 гаруй мянган км зайтай байдаг аж. “Шаазгай гүүр” дагуул L2.Хало тойрог замд тогтвортой ажиллахыг баталгаажуулах бөгөөд улмаар Чан-Э-4-ийн газардах, мөн эргүүлийн аппаратын холбоог баталгаажуулна. Энэ нь Хятадын сансрын тойрог замын хяналт, холбоо зэрэг сансрын технологи олон улсад тэргүүлж буйг харуулж байна. Холбогдох хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгэсний дараа, “Шаазгай гүүр” хиймэл дагуул энэ оны эцсээр хөөргөх сарыг тандах Чан-Э-4 аппаратад холбооны үйлчилгээ үзүүлэх болно. 

Чан Э-4 дэлхийн хэмжээнд анх удаа сарны цаад талд газардаж, тандалт хийх юм. Сарны дэлхийг тойрч эргэх хугацаа нь сар өөрийн тэнхлэгээ бүтэн эргэх хугацаатай тэнцүү байдаг тул сарны нэг тал хэзээ ч дэлхий рүү хардаггүй. Дэлхий рүү хардаггүй тэр талыг сарны цаад тал гэдэг. Сарны цаад талд газардсан аппарат сарны нөлөөллөөс болж, дэлхий рүү мэдээлэл шууд дамжуулж чаддаггүй байна. Харин “Шаазгай гүүр” хиймэл дагуулын үүрэг бол Чан-Э-4-т дэлхий, сарыг холбосон “гүүр” болох явдал юм. 

Ү Вэйрэнь хэлэхдээ, “Шаазгай гүүр” гурван чухал чадвартай. Нэгд, энэ оны сүүлээр Чан-Э-4 аппаратыг хөөргөж, Чан-Э-4 сарны цаад талд газардана. “Шаазгай гүүр” түүний газардах болон эргүүл хийх аппаратын бүх үйл явцыг оновчтой дагаж, бүх тоо баримтыг дамжуулна. Үүний зэрэгцээ түүнийг тандаж, хяналт тавина. Хоёрт, Чан-Э-4 аппарат саран дээр газардсаны дараа газардах болон эргүүл хийх аппарат нь тэнд удаан ажиллах болно. “Шаазгай гүүр” эргүүл хийх аппаратыг урт хугацаанд дагаж, тоо баримтыг дамжуулан, мөн түүнд хяналт тавина. Гуравт, бидний гол зорилго бол шинжлэх ухааны судалгаа учраас шинжлэх ухааны тоо баримт, сарны цаад талаас авсан мэдээллийг “Шаазгай гүүр” дагуулаар эх дэлхийд дамжуулна. Иймээс “Шаазгай гүүр” хиймэл дагуул маш чухал үүрэгтэй. Бүхий л төслийг амжилттай биелүүлж чадах эсэхэд хамгийн гол үүргийг гүйцэтгэх болно гэжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Чан-Э-4 аппарат олон улсын дөрвөн аппаратыг тээвэрлэн явах болно. Харин Холланд, Саудын Арабын зохион бүтээсэн холбогдох аппаратыг “Шаазгай гүүр” дагуулд ачиж тээвэрлэх юм. Герман, Шведийн хамтран зохион бүтээсэн шинжлэх ухааны судалгааны аппаратыг Чан-Э-4 аппаратад тээвэрлэх юм байна. 

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:83
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой