Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

БНХАУ-ын Халамжийн Институт байгуулагдсаны 80 жилийн ойд баярын захидал ирүүлжээ

БНХАУ-ын Халамжийн Институт байгуулагдсаны 80 жилийн ойд баярын захидал ирүүлжээ.

БНХАУ-ын Халамжийн Институт байгуулагдсаны 80 жилийн  ой болж байгаад ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын  дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захидал ирүүлж, ХКН-ын Төв  хороо болон өөрийнхөө өмнөөс халуун баяр хүргэж, урт хугацааны турш Хятад улсын эмэгтэйчүүд болон насанд хүрээгүйчүүдийн үйлсэд хүчин зүтгэсэн хүмүүст дотнын  мэндчилгээ дэвшүүллээ. 

Ши  Жиньпин баярын захидалдаа, 80 жилийн турш Халамжийн Институт “Хэзээд намтайгаа хамт” гэсэн үзэл баримтлалыг тууштай барьж, эх нялхсын эрүүл мэнд, сургуулийн болон сургуулийн гаднах боловсрол, насанд хүрээгүйчүүдийн соёл болон нийгмийн халамж зэрэг салбарт маш олон бодит ажлыг амжуулж, эх орны нэгдлийн үйлсийг ахиулан, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд ихээхэн мөртөө өвөрмөц үүрэг гүйцэтгэсэн юм. ХКН-ын 19-р их хурлын зориг санааг бүх талаар тууштай хэрэгжүүлэн, эх нялхсын салбарын өргөн олон ажилтнуудтай эв санаагаа нэгтгэн, эх орны социалист бүтээн байгуулалтад ёс зүйтэй, боловсрол хүмүүжилтэй хүмүүсийг улам олноор бэлтгэхэд тулсан, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандлыг харуулсан “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэхэд улам их үүрэг гүйцэтгэж ажиллахыг хүсэж байна гэжээ. 

БНХАУ-ын Халамжийн Институт байгуулагдсаны 80 жилийн  ойг тэмдэглэх их хурал 14-ний үдээс хойно Шанхай хотноо болж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Ли Чян Ши Жиньпин даргын баярын захидлыг уншсан байна.

БНХАУ-ын Халамжийн Институт нь 1938 онд хатагтай Сүн Чинлингийн үүсгэн байгуулсан “Эх орноо хамгаалах лиг” гэдгээс угшилтай бол 1950  онд нэрээ БНХАУ-ын Халамжийн Институт хэмээн өөрчилж, голдуу эх нялхсын эрүүл мэнд, хүүхэд залуучуудын соёл, боловсрол болон нийгмийн халамж зэрэг салбарт үйл  ажиллагаа өрнүүлсээр ирсэн юм.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Синьхуа агентлаг
Мэдээ үзсэн:121
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой