Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

“Хааны эрэлд-2018” олон улсын хамтарсан сургуулилт эхлэв

“Хааны эрэлд-2018” олон улсын хамтарсан сургуулилт эхлэв.

Энхийг дэмжих ажиллагааны цэрэг дайчдын чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Хааны эрэлд-2018” олон улсын хамтарсан сургуулилтын нээлтийн ёслол 2018 оны 06-р сарын 14-нд Монгол Улсын Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо.

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын энэ хамтарсан сургуулилтын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа, “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулилтад оролцож байгаа орнуудын ЭСЯ-ны дипломат албаны хүмүүс оролцсон байна. Сургуулилтын арга хэмжээнд БНХАУ, АНУ, ОХУ, Беларусь, БНСУ, Балба, Бангладеш, Австрали зэрэг 26 улсын 1400 орчим цэргийн албан хаагч оролцож байгаа бөгөөд Бутаны Вант улсаас цэргийн ажиглагч, Катар улсаас салааны бүрэлдэхүүн анх удаа оролцож байгаагаараа онцлог юм.

Нээлтийн ёслолын эхэнд “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулилтад оролцох бие бүрэлдэхүүн бэлэн жагсаж, Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга 26 улсын цэргийн баг, бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, улс бүрийн төлөөлөгчидтэй гар барин мэндчилэв.

Үүний дараа, Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын 16 дахь удаагийн хамтарсан сургуулилтыг нээж үг хэллээ. Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс нь энх тайван, амар амгалан байдал бөгөөд түүхийн туршид амар амгаланг тогтоож байсан цагтаа хүний нийгэм үсрэнгүй дэвшлүүдэд хүрч байсныг тэрээр онцлоод, “Өнөө цагт дэлхий нийтийг хамарсан амар амгаланг тогтоох нь нэг үндэстэн, нэг улсын биш, нийт хүн төрөлхтөн, улс орон бүрийн хүчин чармайлтыг шаардах үйлс юм. Тийм ч учраас Монгол Улс, НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг сахиулах үйлст бодитоор оролцож, энэ дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байдгаа өнгөрсөн жилүүдэд хангалттай нотлон харуулсан юм” гэж тэмдэглэжээ.

“Мөргөлдөөн, зөрчилтэй бүс нутагт энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилт, тэвчээр, эр зориг, ур чадвар шаардсан хүнд ажил байдаг. Энэ бол энх тайвныг тогтоох, амар амгаланг сахиулах хүчтэй эрмэлзэл, албаны ухамсар, хариуцлагыг ихээр шаарддаг үйлс. Монголын энхийг сахиулагчид томилогдсон, үүрэг гүйцэтгэсэн газар бүртээ Монгол цэргийн чадвар, сахилга хариуцлагыг нотлон харуулж, эх орноо нүүр бардам төлөөлж ирсэнд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд би бахархал дүүрэн байдаг” гэж тэрээр онцоллоо.

“Хааны эрэлд” олон улсын сургуулилт нь анх явагдсан мөчөөсөө бодит цагийн байдалд хамгийн ихээр ойртуулсан нөхцөлд, сургалтын шинэлэг арга барилаар явагдаж ирсний хүчинд Монгол Улсын цэрэг дайчид хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх өндөр чадавхтай болсон” гэж тэрээр тэмдэглэж, Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо цаашид ч тууштай баримталж, даян дэлхийн улсуудтай бүх талаар хамтран ажиллах, найрсаг харилцаа тогтооход бэлхэн байгаагаа илэрхийлэв.

“Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан энэ сургуулилт нь 16 дахь жилдээ Монгол Улсад зохион байгуулагдаж буй нь энэ бөгөөд өнгөрсөн хугацаанд тус сургуулилтад 5 тивийн 50 гаруй орны 14 мянга орчим цэргийн алба хаагч оролцож, энхийг дэмжих ажиллагааны арга туршлагыг эзэмшиж байжээ.

Зохион байгуулагч талын танилцуулснаар, энэ удаагийн хамтарсан сургуулилтаар команд штабын сургууль, рот, салааны хээрийн сургууль, тусгай хүчний болон усны сургуулийг тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Сургуулилтын хүрээнд бас иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн ажиллагааг Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүрэгт зохион байгуулж, олон улсын цэргийн эмч нарын хамтарсан баг тус дүүргийн 4, 7, 24 ,26 дугаар хорооны иргэдэд эрүүл мэндийн үзлэг, эмнэлгийн  тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна.

“Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан энэ сургуулилт хагас сар үргэлжилж, энэ сарын 28-нд өндөрлөнө.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:CRI
Мэдээ үзсэн:272
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой