Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Чан Чэн Сан Гань архины компани

Чан Чэн Сан Гань архины компани

Өөрчлөлт шинэчлэлт·40 жил "Бүс ба зам"-ын Хятад улс дахь аялал-Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын зүүн замын баг Жанчхүү хотын Хуай Лай Шяньд хүрч Чан Чэн Сан Гань архины компанитай танилцсан байна. 

Хуай Лай шянь нийт 365 мянган хүн амтай бөгөөд 1801 хавтгай дөрвөлжин км газар эзэлдэг. 2017 онд, тус шяны ДНБ 15.05 тэрбум юаньд хүрч, олон нийтийн төсвийн орлого 1.54 тэрбум юань, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 15.19 тэрбум юаньд хүрчээ.

Чан Чэн Сан Гань архины компани нь 1994 онд байгуулагджээ. Хойд өргөргийн 40 градусын усан үзмийн архины үйлдвэрлэлийн хамгийн тохиромжтой газарт байрладаг тус компанийн умард зүг 100 км зайд Сан Гань гэх нэртэй гол урсаж байгаа нь тус компанийн нэрийн үүсэл гарал аж. Хятадын усан үзмийн архины үйлдвэрлэлийн салбартаа хамгийн эрт усан үзмийн хүрээлэн байгуулсан нь тус компани юм байна. Мөн цар хүрээгээр хамгийн том, хамгийн олон төрөл зүйлтэй, хөрөнгө оруулалт, мэргэжил техникийн хувь ч олон улсын хэмжээнд нэр хүндтэй усан үзмийн архины үйлдвэр болно. Тус компанид мэргэжлийн өндөр түвшний, туршлагатай 100 гаруй ажилтан ажиллаж байна.

Чан Чэн Сан Гань архины компанийн усан үзмийн архины бүтээгдэхүүн нь Хятадын төрийн дайлагын архи болох бөгөөд 2008 оны Бээжингийн Олимпийн наадам, 2010 оны Шанхай хотын үзэсгэлэн худалдааны ЭКСПО, APEC хурал зэрэг чухал болох олон улсын хэмжээний хурал чуулганд олон удаа хэрэглэсэн байна.

Тус архины компанийн орчин тойрон маш гоё бөгөөд ногоонлуулах түшин 85%-д хүрч байх бөгөөд эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах талаар эрчимтэй ажиллаж байна. Усан үзмийн услалтад шинэ мэргэжлийг ашиглаж байгаа болохоор энгийн услалтыг бодвол 48.3%-хэмжээгээр ус арвилах болно.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:" Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:912
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой