Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хятад, Монголын сэтгүүлчид Чингисийн онгон цогцолбортой танилцав

Өөрчлөлт шинэчлэлт·40 жил ”Бүс ба зам”-ын Хятад улс дахь аялал-Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага 06-р сарын 10-нд ӨМӨЗО-ы Ордос хотын Эзэн хороо хошуунд байрлах Чингисийн онгон цогцолбортой танилцлаа.

Чингисийн онгон цогцолбор нь Ордос хотоос зүүн урагш 70 километрт Гандирын шил гэсэн сайхан нутагт сүндэрлэж байдаг.

Онгоны цогцолборын нийт талбай нь 10 кв километр, эргэн тойрны нийт талбай  нь 80 кв километр. 2006 онд Хятадын анхны улсын зэрэглэлийн цогцолбор болж, биет бус соёлын өвд бүртгүүлжээ. Хятадын 5A зэрэглэлийн аялал жуулчлалын газар болно. Чингис хааны онгоны гол бүтэц нь Чингис хааны найман цагаан орд өргөө юм. Энэ нь Чингис хаан болон түүний хатдын сүнс, шүтээний зүйлсийг тайж тахидаг найман цомцог орд юм.


  

1227 онд Чингис хаан Тангад улсыг мөхөөгөөд тэр жилийнхээ долоодугаар сард Түрэмгий сууринд дагаж явсан үр хүүхэд, жанжин сайд нь бөөгийн ёсоор цагаан тэмээний магнайн ноосыг Чингис хааны аманд тавьж сүнсийг нь шингээж аваад түүний хөрөг буюу хэрэглэж байсан эд хэрэгслийг цагаан цомцог ордонд оршуулан тахисан билээ.   
Чингис хааныг тахисан цагаан ордыг эхэндээ хамаг Монголын “Ерөнхий шүтээн” хэмээн нэрлэдэг байжээ. Чингис хааны хатдын нас барахад тайлгын цомцог орд нь нэмэгджээ. Одоо тайж байгаа найман цагаан ордныг тодруулбал, Чингис хаан болон Бүртгэлжин хатны цагаан орд, Хулан хатны цагаан орд, Зүүн гар эзний  цагаан орд, Өндгөн цагаан морин шүтээн, бор өндрийн цагаан орд, хур саадгийн цагаан орд, жолоогийн цагаан орд, шангийн өргөөний цагаан орд зэрэг болно.


Чингис хааны цагаан орд хамгийн эртдээ Ордос болон Монголын өндөрлөгт байрлаж, Юань улсын үед Хубилай цэцэн хаанаас Чингис хааны дөрвөн цагийн их хуримыг хууль ёсоор баталжээ. Энэ нь хаврын цагаан сүргийн тахилга, зуны нуурын тахилга, намрын шөрөгийн тахилга, өвлийн дасмын тахилга болно.
Цаг төрийн үймээнээс болж, Чингис хааны онгоныг тайж тахиж ирсэн Ордос аймаг ба шар Дархадууд Чингисийн онгоныг залан баруунш Алтай нуруу хүртэл нүүж байсан боловч эцэстээ Монь уулын энгэр Бортохойд ирж нутаглан   Ордост анх байгуулсан ордууд нийлснээс найман цагаан орд гэх болжээ. Үүнээс хойш Ордост тахидаг болжээ.

Шинэ Хятад улс байгуулагдсаны 1949 онд Чингис хааны онгон шүтээнийг Хөхнуурын Гүмбэн хийдэд шилжүүлэн тахиж байснаа 1954 онд Эзэн хороо хошуунд залан авч ирэн, тайлга хийж, тухайн үеийн ӨМӨЗО-ы тэргүүлэгч Улаанхүү зэрэг нам засгийн удирдлагууд оролцжээ.
Одоогийн шинэ онгоныг 1956 онд байгуулжээ. Дашрамд дуулгахад Чингисийн онгон цогцолборыг дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:1146
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой