Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Хятад, Монголын сэтгүүлчид Сөнид баруун хошуунд

Өөрчлөлт шинэчлэлт·40 жил ”Бүс ба зам”-ын Хятад улс дахь аялал-Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага 06-р сарын 12-нд буюу аяллын хамгийн сүүлийн өдөр ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Сөнид баруун хошуунд ирлээ. Хятад, Монголын сэтгүүлчид Сөнид баруун хошууны ноолууран нэхмэлийн үйлдвэрийн эдийн засгийн бүс, Хятадын ууган Улаанмөчир болох Сөнид баруун хошууны Улаанмөчир чуулгатай танилцлаа.


  Шилийнгол аймаг Сөнид баруун хошууны бодит байдалд тулгуурлан мал аж ахуйн  бүтээгдэхүүн болох  “Мах ноолуур” боловсруулах, сэргээгдэх эрчим хүч, биологийн мэргэжлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бүс бий болгосон байна. Эдийн засгийн  бүс 3.5кв метр талбайтай бөгөөд нийтдээ 480 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ.


   Эдийн засгийн бүсийн орчны ойжуулалт 500 мянган кв метрт хүрч, өдөр бүр 10 тонн дахин боловсруулсан усыг ашиглаж, ус цахилгаан, зам тээвэр, ногоон байгууламж, мэдээлэл холбоо зэргийг үндсэндээ бүрдүүлсэн орчин үеийн иж бүрэн эдийн засгийн бүс болсон байна. Энэхүү бүсийн 60 аж ахуйн нэгжийн 33 нь ноос ноолуурын чиглэлийнх бөгөөд жил бүр 15 мянган тонн цэвэр ноолуур, 5000 тонн хонины ноос, 7000 тонн ямааны ноолуур боловсруулдаг. Ийнхүү 1 сая ширхэг хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд угаах, самнах, будах, ээрэх, нэхэх гээд бүх дамжлага цогцолжээ.


2017 онд  25 сая юанийн татвар улсад төлж, 1602 хүнийг ажлын байраар хангажээ. “Бүс ба зам” төслийн хүрээнд Монгол Улстай хамтран “Тал нутгийн зам”-ын хамтын ажиллагааг идэвхжүүлж, зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн, Монгол Улстай урт хугацааны турш хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.


Одоо тус бүс Сөнид баруун хошууны эдийн засгийн бүтцэд нөлөө үзүүлж байгаагаас гадна шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж эрчимтэй хөгжиж байна.

Сөнид баруун хошууны Улаанмөчир нь 1957 оны 06-р сарын 17-нд анх үүсгэн байгуулагдсан байна. Байгуулагдсан цагаас хойш 60 жилийн турш нам төрийн уран сайхны чиглэл, үндэсний төрийн бодлогын дагуу хөдөө орон нутагт хандаж тоглолт хийх, ухуулах зэрэг хэлбэрээр үндэсний эв нэгдэл, бүс нутгийн соёлын хөгжил, цэрэг цагдаа иргэдийн найрсаг харилцаа, эдийн засгийн бүтээн байгуулалт зэрэгт чухал нөлөө үзүүлсэн юм.
Одоогоор Улаанмөчир нь 37 монгол үндэстэн, 9 хятад үндэстэн, 1 хотон үндэстэн гээд нийт 47 уран бүтээлчтэйгээр дуу бүжиг, хөгжим, тоглолтын арын алба гэсэн хэсэгт хуваагддаг. Нэг жилийн хугацаанд 100 гаруй тоглолтод оролцож, хөдөө орон нутагт соёлын үрийг тарьж, язгуур соёлоо уудалсаар иржээ.

1984 оны 10-р сард ӨМӨЗО-ыг төлөөлөн Бээжинд Улс байгуулагдсан 35 жилийн ойд оролцож, нам төрийн удирдлагатай уулзжээ. 1982 онд найруулсан “Монгол хүүхэлдэй” жүжиг нь ӨМӨЗО-ы соёлын товчоо, Монгол хэл бичгийн ажлын зөвлөлийн шагналыг хүртсэн аж. 1987 онд ӨМӨЗО байгуулагдсаны 40 жилийн ой болон Улаанмөчир байгуулагдсаны 30 жилийн ойн баярт оролцож, тухайн үед ӨМӨЗО-ы тэргүүлэгч байсан Бөхөө “Онцгой байр”-ын шагнал гардуулсан байна.  1997 онд  ӨМӨЗО-ы “Арван шилдэг Улаанмөчир” хэмээгдсэн юм. 2002-2009 онд дараалан ӨМӨЗО-ы нэгдүгээр зэрэглэлийн Улаанмөчир болов.  
2007 онд ӨМӨЗО байгуулагдсаны 60 жилийн ой болон Улаанмөчир байгуулагдсаны 50 жилийн ойн баяр тохиож, ӨЗО-ы 4 дэх удаагийн Улаанмөчирийн урлагийн наадамд “Алт”, “Нэгд мэргэшиж олонд гарамгайлсан хамт олон”, “Арван шилдэг Улаанмөчир”, “Нэгдүгээр зэрэглэлийн Улаанмөчир” болсон байна. 2008 оны 11-р сард Бээжингийн Чинхуа Их Сургууль, Төвийн Үндэсний Их Сургуулийн бүжгийн дээд сургуульд соёлын солилцооны тоглолт зохион байгуулсан байна.


2010 онд болсон ӨМӨЗО-ы Улаанмөчирийн хамтарсан тоглолтын “Алтан шагнал”, “Хөдөө орон нутаг, ард иргэдэд үйлчилсэн Улаанмөчирийн шагнал хүртсэн байна. 2012 онд Америкийн Лос-Анжелес, Лас-Вегас зэрэг хотоор аялан тоглосон байна. 2016 оны 07-р сард Монгол Улсын Соёлын Яамны урилгаар Улаанбаатар хотод “Бүжгийн  тоглолтод оролцсон бөгөөд Монгол Улсын Төрийн Их Баяр Наадамд оролцсон байна.

 

60 жилийн турш үндэсний уламжлалт соёлыг дээдлэн, зоригтойгоор шинийг санаачлан, цаг үетэйгээ зохицуулан 2400 гаруй уран бүтээл туурвиж, үүний дундаас 600 гаруй бүтээл нь шагнал хүртсэн билээ. Төлөөлөгч бүтээлд “Мөнгөн буйлтай цагаан тэмээ”, “Монгол шатар”, “Малчны хайр”, “Эсгий ширдэг” зэрэг дуу бүжиг, дуурийн бүтээл болон “Амьдралын мод”, “Тал нутгийн гэрэлт сувд–Сайхантал”, “Сөнид ардын дууны эмхтгэл” зэрэг уран бүтээлүүд бий. Ийнхүү тус Улаанмөчир нь ӨЗО-ы хэмжээнд XIX их хурлын зорилго зорилтыг хэрэгжүүлэх, Ши Жиньпин даргын захидалд хандуулан, ард олондоо үйлчилж, шилдэг бүтээл туурвил гаргаж, өнө үүрд “Тал нутгийн урлагийн морьт цэрэг” болохоор хичээж байна.

Зохиогч: Бэлтгэсэн :Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:1176
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой