Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Сайхан амьдрахад самбаа чухал

Сайхан амьдрахад самбаа чухал

Дөчийн давааг саяхан л давж байгаа малчин Шулуун гэртээ ам бүл тавуул, хоёр хүүхдийнх нь том нь цэцэрлэгт, бага нь гурван ойтой болж байгаа аж. Энэ жил 68  настай ээж нь хөл нурууны өвчнөөр хүний гарт орж 16 жилийн нүүрийг үзжээ. Ингээд ам бүл олонтой, хөдөлмөр хүч дутмаг дээрээ өвчин эмгэгт олон жил ороогдоод байгаа эднийхийг хошуунаас нь ядуу өрхөөр дансалж, 72 цахар үүлдрийн зусаг хонь үнэ төлбөр үгүй өгсөн байна. Мөн хошуун төвд байрлах орон сууцнаас хувааж өгсөн байна. Энэ орон сууц нь жилдээ 5040 юанийн төлбөр төлөхөд болдог гэнэ. Гэргий Цэцэнгэрэл нь хоёр хүүхдээ харж, хадам ээжээ харах хүнд үүргийг дааж, нөхөр нь нутаг сахиж, малаа маллахын зэрэгцээ зав л гарвал ойр тойрноосоо ажил олж хийгээд орлогоо нэмэгдүүлдэг.
Саяхан нөхөр нь хэдэн айлын хонины хөрзөн гаргах ажлыг аваад ёстой унасан малгай авах завгүй ажиллаж байлаа. Хавар ирж тэнгэр дулаарахаар малчдад өвлийн хашаа хорооныхоо хөрзөн гаргах гэдэг хатуу ажил байдаг тул энэ хэдхэн өдөрт амжуулж хэдэн айлын хөрзөнг гаргаж,  хороог нь цэвэрлэхийн төлөө зүтгэж байгаа нь энэ байжээ.
Гаргасан энэ их хөрзөнгөө яаж шийддэг юм бол? гэж асуухад тэрээр: - Хэбэй мужид ачиж аваачаад худалддаг. Ойр хавьдаа худалдахыг бодвол илүү 50 юанийн олзтой. Сүүлийн нэг долоо хоногт хөрзөн гаргаж худалдаад бараг 2000 гаруй  юань оллоо. Хөрзөн гэдэг чинь тэр чигээрээ органик бордоо гэсэн үг дээ гэх Шулууны ярианаас түүний хөдөлмөр ажилд их дуртай нь харагдана.
       “Хонь 150 гаруй байна. Үүнээс 70 гаруй нь багийн хамтын мал юм. Энэ жил нийт 120 гаруй төл тоссон, үхэр 20 гаруй байна хэмээн ярьж байлаа.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.mgyxw.net
Мэдээ үзсэн:534
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой