Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

”БНХАУ-ын ӨМӨЗО-Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форум-2018” болов

“БНХАУ-ын ӨМӨЗО-Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форум-2018” нээлтийн ёслол 07 дугаар сарын 04-нд Монгол Улсын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд болов.

 

Тус арга хэмжээний нээлтийн ёслолд ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Монгол Улсын УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав зэрэг дарга удирдлагууд оролцож үг хэлсэн бөгөөд хоёр орны аж ахуйн нэгжийн 300 гаруй төлөөлөгч оролцсон байна.

“БНХАУ-ын ӨМӨЗО-Монгол Улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэн, шинэ шатанд гаргах, салбаруудын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нийгмийн бүх түвшин дэх уялдаа, харилцаа холбоог нэмэгдүүлэх, дэмжих болон 2 талын ААН-үүдийн хамтын ажиллагааны орон зайг нээж өгөх зорилгоор энэхүү хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт арга хэмжээг Монгол Улсын гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас зохион байгуулан, Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар, Монгол Улсын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Худалдааны танхим, Монгол Өвөр Монголын бизнесийн ерөнхий холбоо хамтран зохион байгуулж байна.

Нээлтийн ёслолын дараа БНХАУ (ӨМӨЗО) - Монгол Улс ”Бүс ба зам” шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны үзэсгэлэнг сонирхон, хоёр орны Хүнс, хөдөө аж ахуй, ашигт малтмал, гадаад худалдаа, тээвэр зууч, барилга, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хоорондын үндсэн форум, төсөл танилцуулах хурал, гарын үсэг зурах ёслол, В2В уулзалтууд үргэлжилсэн байна.

Зохиогч:Ц.Урантунгалаг, Х.Арвинтал
Найруулагч:Ц.Урантунгалаг, Х.Арвинтал
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:343
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой