Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хятадын Найралт найрамдах сүмийн буцалтгүй тусламжаар Дашчойлин хийдэд бүтээсэн Хүрээ Майдар бурхны мэлмий нээх ёслол боллоо

Хур бороо хайрласан сайхан өдөр Хятад, Монголын Буддын шашны хамтын ажиллагаа арвин их үр өгөөж өгч, Хятадын Найралт найрамдах сүмийн буцалтгүй тусламжаар Дашчойлин хийдэд бүтээсэн Хүрээ Майдар бурхны мэлмий нээх ёслолыг 07-р сарын 10-нд Улаанбаатар хотод ёслол төгөлдөр хийлээ.

Элчин сайд Шин Хаймин БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дипломатчдын хамт энэхүү ёслолд оролцов. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Ч. Дамбажав зэрэг Монголын талын өндөр, дээд түвшний төлөөлөл энэхүү ёслолд оролцлоо. Хятадын Буддын шашны холбооны дэд дарга Янь Жюэ тэргүүтэй Хятадын талын Буддын шашны холбооны төлөөлөгчид болон Ху Шюэфөн хамба лам тэргүүтэй Найралт найрамдах сүмийн төлөөлөгчид энэхүү ёслолд оролцохоор БНХАУ-аас зорин ирсэн. Тус арга хэмжээнд бусад улс орноос Орос, Казахстан, Солонгос, Япон, Вьетнам, Лаос зэрэг улсын Монгол Улсад суугаа ЭСЯ-ны болон Олон улсын Буддын шашны хүрээний төлөөлөгчид, Улаанбаатар хотын 2000 гаруй иргэд, сүсэгтэн олон энэхүү их ёслолд оролцлоо.

Элчин сайд Шин Хаймин ёслолын үеэр хэлэхсэн үгэндээ, Хятадын Найралт найрамдах сүмийн буцалтгүй тусламжаар Дашчойлин хийдэд бүтээсэн Хүрээ Майдар бурхны дүрийг ийнхүү амжилттай бүтээж мэлмийг нээн амилуулж байна. Хятад, Монгол хоёр улс бол уул ус залгагдан оршдог хоёр улсын ард түмэн болон Буддын шашны харилцаа ямагт сайн хөрш, сайн найз байсаар ирсэн. Буддын шашин нь хоёр улсын түүх, соёлын ижил элемент болсны хувьд хоёр талыг холбох гүүр болсоор ирсэн юм. Өнөөдөр Бурхан бүтээх ажил ийнхүү өндөрлөж, мэлмий нээж буй нь хоёр улсын шашны нөхөрсөг харилцааны уламжлал ба хөгжил ахиц болно. Мөн Хятадын талын "Бүс ба зам" санаачилга болон Монголын талын "Хөгжлийн зам" санаачилгын стратегийн уялдаа холбооны хүрээнд олсон амжилт ба үлгэр жишээ төдийгүй Хятад, Монгол хоёр улсын шашны салбарын нөхөрсөг хамтын ажиллагааны нэгэн шинэ бэлгэ тэмдэг болно гэв.

Элчин сайд Шин хаймин мөн сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа амжилттай хөгжиж байна. Энэ оны 04-р сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д амжилттай айлчлан, Бо-Ао-гийн Азийн форумд оролцсон. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн БНХАУ-ын Чиндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцон энэ үеэр хоёр улсын удирдлага нар хоёр улсын харилцааг илүү гүнзгийрүүлэх талаар олон чухал тохиролцоонд хүрэн, Хятад Монголын харилцааны хөгжлийн шинэ төлөвлөгөөг гаргасан. Хятадын тал Монголд элэгсэг дотно, үнэнч шударга, үр өгөөжтэй, хүртээмжтэй үзэл баримтлалаа ямагт идэвхийлэн баримталж, Монголын талын хөгжлийг чин сэтгэлээсээ дэмжиж, тусалсаар ирсэн. Хятад, Монголын шашны салбарын хамтын ажиллагаа хөгжлийн өргөн нөөц бололцоотой. Харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэн, харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, хоёр улсын Буддын шашны салбарын харилцан туршлага солилцон суралцах, харилцан хүндэтгэх, хамтдаа урагшлах, хоёр улсын сүсэгтэн олон болон хоёр орны ард иргэдэд аз жаргал, сайн сайхны буяныг авч ирэхийн төлөө БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зүгээс Монголын талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хүрээ Майдар бурхны дүр амжилттай бүтэж, мэлмийгээ нээж буйд баяр хүргэлээ. Тэрээр, Монгол Улс бол Төвдийн Буддын шашинтай улс. Өнөөдрийн энэхүү бурхны мэлмий нээх ёслол бол Монголын их үйл хэрэг мөн Буддын шашны сүсэгтэн бидний баярт үйл хэрэг. Миний сурсан их сургуулийн оюутны дотуур байр Дашчойлин хийдийн хажууханд байрладаг учир бурхны нөлөө надад их байсан. Миний оюутан үеийн анд нөхөд энэ ёслолыг харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн тэрээр энэхүү бурхны дүрийг бүтээхэд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст талархлаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын баярын захидлыг уншин танилцуулав. Ерөнхийлөгч Х.Баттулга захидалдаа, Монгол Улс бол Буддын шашинтай улс. Монголын ард түмний ихэнх нь Төвдийн Буддын шашинд итгэж сүсэглэдэг. Хүрээ Майдар бурхан ийнхүү мэлмийгээ нээж буй нь Монголын Буддын шашны төдийгүй Монголын нийгэмд нэгэн баярт их үйл хэрэг болж байгаа бөгөөд үүнд халуун баяр хүргэе. Буддын шашны сургаалд Хүрээ Майдар бурхан энэрэн нигүүлсэл, эв нэгдлийг бэлгэддэг. Иймээс Хүрээ Майдар бурхны дүр Монголын нийгэмд эв найрамдал, Монгол Улсад хөгжил цэцэглэлтийг бэлгэдэн, мэлмийгээрээ бүхнийг гэрэлтүүлж, даян дэлхийг энх тайван байлгана гэдэгт найдаж байна гэв.

Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Ч. Дамбажав Хятадын Найралт найрамдах сүм Хүрээ Майдар бурхны дүрийг бүтээхэд үзүүлсэн дэмжлэг туслалцаанд талархлаа илэрхийллээ. Тэрээр, Монгол Хятад хоёр улсын Буддын шашны салбарын нөхөрсөг харилцаа нь өнө эртний түүхтэй, Буддын шашны оюун санаа бол хоёр улсын ард түмний нийтлэг өв баялаг. Хүрээ Майдар бурхны бүтээл цаашдаа Монгол, Хятадын нөхөрлөлийг тэмдэглэлээ болох бөгөөд Дашчойлин хийд энэхүү гэгээн бурхны дүрийг хамгаалж, бурхны хишгийг сүсэгтэн олондоо түгээж, хоёр улсын ард түмний нөхөрлөлийн түүхийг тал хээр нутагт үеэс үед уламжлан залгах болно гэв.

Хятадын Буддын шашны холбооны дэд дарга Янь Жюэ Монголын тал төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийллээ. Тэрээр, сүүлийн жилүүдэд хоёр улсын Буддын шашны нөхөрсөг харилцаа илүү гүнзгийрч, мөн бүх салбарын хамтын ажиллагаа арвин үр дүнтэй байна. Талууд эрдэм шинжилгээний судалгаа, сайн үйлс, сүм хийдийн бүтээн байгуулалт, шашны арга хэмжээ зэрэг тал дээр харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, хоёр улсын ад түмний харилцаа хөгжил болоод хүн төрөлхтний нийтлэг хувь заяаны нэгдлийг бүтээхийн төлөө бидний Буддын шашны оюун ухаан, хүчээр хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн тэрээр Хятадын Буддын шашны холбоог төлөөлөн Дашчойлин хийдэд Хятад үсгийн уран бичлэгийн бүтээлээ бэлэглэн хоёр улсын Буддын шашин нөхөрлөл бурхны ивээл дор илүү бат бөх байхыг ерөөв.
Ху Шюэфөн их багш хэлэхдээ, Найралт найрамдах сүм нь Монголын Буддын шашны хүрээнд нягт харилцаатай байдаг бөгөөд ижил Төвдийн Буддын шашны хүрээнд Дашчойлин хийдтэй салшгүй хувь тохиолоо холбосон. Найралт найрамдах сүмийн буцалтгүй тусламжаар барьсан Хүрээ Майдар бурхны бүтээл нь анх яригдсан цагаасаа эхлэн баригдаж дуусах хүртлээ 12 жилийн хугацаа зарцуулж бүтээх ажил өнөөдөр ийнхүү амжилттайгаар дуусч байна. Хүрээ Майдар бурхны бүтээл 100 жилийн түүхт Дашчойлин хийдэд гэгээ нэмж, Монголын Буддын шашны үйл хэрэгт хувь нэмэр болж байна. Найралт найрамдах сүм болон Дашчойлин хийд мөн Хятад, Монгол хоёр улсын нөхөрлөлийн түүхэнд хамтдаа бичигдэн үлдэх болно гэлээ.

ОХУ-ын Буддын шашны холбооны дэд дарга Очирбаатар олон улсын Буддын шашны салбарын төлөөлөн бурхан багшийн мэлмий нээх ёслолд баяр хүргэлээ. Тэрээр энэхүү араг хэмжээг олон улсын Буддын шашны баярт үйл хэрэг мөн дэлхий дахины Буддын шашны сүсэгтэн олны буян хэмээн сайшаав.

Бурхны мэлмий нээх ёслолын өмнө Хятад, Монголын холбогдох лам нар ном айлдаж, хоёр улсын үеэс үед нөхөрлөн байж, хоёр улсын ард түмэн эрүүл энх, аз жаргалтай байхыг ерөөлөө.
Бурхны мэлмий нээх ёслолын төгсгөлд бурхны алтан шар хөшгийг буулгаж, гэрэлт дэнлүү хөөргөж, бурхны дүрийг дэлгэн толилуулахад сүсэгтэн олон залбирал үйлдэв. Монголын зонхилох хэвлэл мэдээллийн байгууллагууд ёслолын талаар шууд мэдээ дамжуулав.

Ёслолд зориулж сүсэгтэн олон морин хуур, найрал хөгжмөөр аялгуу барьж, ном хуран сайн сайхан ирээдүйн төлөө залбиран ерөөв.
Уг ёслолын өмнөх өдөр Хятадын Буддын шашны холбоо, Найралт найрамдах сүмийн төлөөлөгчид БНХАУ-ын ЭСЯ-нд зочлон, Элчин сайд Шин Хаймин зочидтой халуун дотно уулзалт хийлээ. Тэрээр зочид, төлөөлөгчдийг Хятад, Монголын Буддын шашны харилцаа, хамтын ажиллагааны төлөө зориулсан хичээл зүтгэлийг өндрөөр үнэлэн, тэднийг хоёр улсын шашны соёлын харилцааг хөгжүүлэн, хоёр улсын харилцааны хөгжилд илүү их хувь нэмрээ оруулахыг хүслээ. Янь Жюэ их багш болон Ху Шюэфөн их багш нар сүүлийн жилүүдэд хоёр улсын Буддын шашны харилцаа ихээхэн амжилтад хүрч буйд баяртай буйгаа мөн Хятад, Монголын ард түмний найрамдлын төлөө үргэлжлүүлэн өөрсдийн хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

Дашчойлин хийдэд бүтээсэн Хүрээ Майдар бурхан нь 23 метр өндөр, бүхэлдээ зэсээр бүтээж алтадсан бөгөөд Монголд хамгийн том бурхны дүрийг нэг. Бурхан бүтээх зардлыг Хятадын Найралт найрамдах сүмээс гаргасан бөгөөд 2006 онд анх бүтээх ажлыг эхлүүлэн 12 жилийн дараа бүтээх ажил өндөрлөж мэлмий нээж байна. Энэхүү бурхны бүтээл Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нэгэн шинэ онцгой газар сүндэрлэсэн бүтээл юм.

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:http://mn.china-embassy.org
Мэдээ үзсэн:89
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой