Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Хөх аргалын гайхамшиг хүжийн үнэрээр “ханхална”

Аргал алт болно.

Аргалаар хүж хийсэн Ганчуулуу

Таван хошуу малын бие бүгд эрдэнэ, аргал нь хүртэл ашигтай гэдэг. Монголчууд аргалыг зөвхөн гэр орон дулаалахад ашигласан биш, хашаа хороогоо шавах, өтөг болгон малын хэвтрийг дулаалах, дом шившлэг хийх зэрэг олон янзаар хэрэглэдэг байжээ. Сүүлийн үед амьдралын түвшин дээшлэхийг дагаад аргалын хэрэглээ ч улмаар багассан байна.

“Талын элгэнд тана сувд нуугдавч таньж мэдэх хүн цөөн юм даа” гэж нэгэн хашир малчин ярьж байсныг саналаа. Харин тус мэдээлэл дэх сурвалжлага өгсөн хоёр хүн аргалаас “алт” хайх хүслээр жолоо нэгтэй мордсон хичээл зүтгэл нь бидэнд нэгийг бодогдуулах байх аа!

       ● Хөх аргалаар хүж хийж, 20 гаруй муж оронд борлуулав.   

       ● Бор аргалын үнсээр саван хийж, хир буртгийг цэвэрлэв.          

       ● Аргалын халуун жин нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн болов.

Шилийнхотноо    

2014 оны хаврын нэгэн өдөр билээ. Ажил дээрээ байсан Ганчулуу гуай хэвлэл мэдээллээс “Японы эрдэмтэн аргалд 300 төрлийн вирус устгах бодис агуулагдаж байгааг судлан илрүүлжээ” хэмээх мэдээллийг сонслоо. Шилийнхотноо олон жил эм эмнэлгийн ажилтай явсан Ганчулууд энэхүү мэдээлэл “аргалаар хүж хийвэл болох юм байна” гэсэн бодол зурс хийн төрж, сэтгэл нь өөрийн эрхгүй хөгсөж эхэлжээ. Хорь гаруй жил уламжлалт эмчилгээ хийсэн тэрээр сувиллын газар өдөржин хүж асаадаг боловч аргалаар хүж хийх бодол огт байгаагүй билээ. Харин энэхүү мэдээлэл түүнд маш их хүсэл хөврүүлж орхилоо.

Аргал судлаач Бао Хайянь доктор

Хөххотноо

2018 оны 04-р сарын 10-ны өдөр сурвалжлагч доктор Бао Хайяньтай болзож уулзлаа. Оройн онгоцоор Япон явахаар бэлтгэж байлаа. “Энэ удаа улсын төлөвлөгөөгөөр Японд нэг жил шахам суралцана. Японы мэргэжлийг түшин аргалыг ашиглах тухай судална” гэж ярилаа. Бао Хайяань доктор Өвөр Монгол түүнчлэн Хятад улсын хэмжээнд ч аргалын судалгаа хийж байгаа цорын ганц эрдэмтэн юм. Тэрээр Япон улсад шашин судлал, гүн ухааны чиглэлээр суралцаж, докторын зэргээ аргалын судалгаагаар хийсэн байдаг.            

Шилийнгол болон Хөххотод байсан энэ хоёр хүн 2016 онд аргалаар “гүүр” болгож анх удаа уулзсан билээ. Ганчулуу гуай Японд байдаг найзаараа аргалын ариутгах чадварыг илрүүлсэн эрдэмтэн хайж сураглуулаад олсонгүй. Харин “Нэгэн монгол эрдэмтэн аргал судалж байгаа бөгөөд Өвөр Монголдоо буцсан” гэсэн хариу дуулжээ. Энэ үед Бао Хайянь Баяннуур хотод судалгаа хийгээд буцах замд нь машины осол гарч эмнэлэгт хэвтэж байсан ч Ганчуулуу гуай нэг мөч ч хүлээж тэсэхгүй эмнэлэгт нь шууд очсон байна. 

- Тухайн үед Ганчуулуу намайг эрж хайж ирсэн. Өвөр Монголд аргалаар бүтээгдэхүүн хийх гэж байгаа хүн гэдгийг мэдээд би ч маш их баярласан. Нэг хүсэл зорилттой болохоор эмнэлэгт хэвтэж байсан ч бид аргалын тухай зөндөө удаан яриа дэлгэсэн гэж Бао Хайянь эргэцүүлж байлаа.

Монголчуудын таван хошуу малын ашиг шимийг боловсруулсан түүх өнө олон жил үргэлжилж, уламжлалт нүүдлийн соёлын явцад аргал буюу аргалын утаа хөө нь олон төрлийн хэрэгцээтэй байв. Бодитоор хэлбэл утаа нь ав ан, гол төлөв үнэг мэтийн амьтныг агнахад хэрэглэж болно. Мөн элдсэн арьсыг утаж дээл хийдэг. Монгол гэрт аргалаар дулаалга хийж, аргалын үнсээр шарх эдгээх буюу самбарын үнс болгодог байна. Хөдөө нутагт малчин айлын хаясан аргалын үнс нь ч органик бус бордоо болдог бөгөөд үнсний хөөгөөр нь дом шившлэг хийж өвчин тахлаас сэргийлдэг. Ялангуяа 3 жилээс дээш болж буй хөх аргал нь илүү үнэ цэнэтэй байдаг гэнэ. Түүхийн тэмдэглэлд морины хөх хомоолын гадна нэг давхар бүрхэвч бүрэлддэг тул бороо цасанд ч хэвээрээ байдаг болохоор эрт дээр үед цэрэг дайны чухал түлш болж байсан гэдэг.  

 

Аргалаар хийсэн бүтээгдэхүүн

Аргалаар хийсэн бүтээгдэхүүн

Аргалаар хийсэн бүтээгдэхүүн

Өвөлжөө

2016 онд Бао Хайянь багш Хятад улсын Нийгмийн шинжлэх ухааны төсөл болох “Хятадын торгоны замын дагуу ган хуурай орны малын ялгадасны соёлын харьцуулсан судалгаа”-г авч, Монгол Улс болон Өвөр Монголын хэсэг газар орноор явж, малын ялгадасны тухай системтэй судалгаа хийж, аргалын үнэ өртгийн тухай эрдэм шинжилгээний баримт цуглуулсан билээ. Үүнээс өмнө тэрээр Японд 15 жил амьдарч суралцан, эдүгээ Өвөр Монголын Шинжлэх ухаан мэргэжлийн их сургуульд багшийн албыг хашиж байна.

- Одоогоор дэлхийн хэмжээнд малын энергийн тухай судалгаа их өрнөж байна. Малын даац хүч, мах сүү, арьс ноосны талаарх судалгаагаар голлож байна. Харин малын ялгадасны тухай судалгаа их цөөн хийгдэж байна. Гэтэл малын ялгадас бол амьд малын өдөр тутмын ялгаруулж байгаа тогтвортой энерги бөгөөд тэр нь маш их судалгааны нөөцтэй юм гэж Бао Хайянь ярив.

Гэхдээ тал нутгийн байгаль орчны түвшин аргалын чанар чансаанд нөлөөлөх нь ойлгомжтой. Энэ тухай Ганчуулуу багш ярихдаа: - Би хориод жил уламжлалт эмчилгээ хийж байсан. Энэ жилээс Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургуультай хамтран “Хөх аргалын судалгааны төв”-ийг байгуулсан. Одоогоор бид арваад малчин айлтай холбоо тогтоож, хөх аргал цуглуулж байна. Хөх аргал гэдэг нь 3 жилээс дээш болсон аргалыг хэлж байгаа юм. Иймээс хураах аргал дотор чанарын ялгаа маш их байдаг. Энэ нь тухайн орны бэлчээрийн байдал, өвс ургамлын төрөл, чанар, байгаль орчинтой шууд холбоотой гэлээ.

Ганчуулуу гуай аргалаар хүж хийх гэсэн бодол төрмөгц олон газраар явж хүж хийх арга ажиллагаатай танилцжээ. Бидний хэрэглэдэг хүж тарианы иш сүрэл зэргийг олон төрлийн химийн эм, анхилам үнэр оруулагч зэрэгтэй холиод хийж байна. Эдгээр арга мэргэжлийг ойлгож мэдэээд хөх аргалаар хүж хийж туршин, арваад явцыг өнгөрөөн хүж хийж гаргажээ. Одоо түүний хөх аргал судлах төв нь тусгай үйлдвэртэй болж, арваад төрлийн хүж хийсэн байна. Үүнд: Монгол эмийн хүж, зандан модны хүж, хөх аргалын хүж, гурвалжин хүж, утаа нь доошоо гардаг хүж зэрэг хүж үйлдвэрлэж байна. Үүнээс гадна аргалын үнсээр хийсэн саван, аргалын халуун жин зэрэг бүтээгдэхүүн ч бий. 2015 онд Хятадын хүжний бүрэлдэхүүний хяналт шалгалтын газарт шалгуулан хөх аргалын хүжний утаа нь хүний биед хор нөлөөгүй болохыг нотолсон юм.   

- Аргалаар хүж хийх гол санаа нь аргалын чадал хүчийг хот газар, байр байшин гэрт зориулсан бүтээгдэхүүн болгох гэсэн юм. Нөгөө талаар нутгаасаа хол явсан хүмүүст нутгийн үнэрийг нь, нутгаа санасан сэтгэлийг нь тайтгаруулах гэсэн юм. Гурван жилийн нар салхийг өнгөрөөсөн хөх аргалаас олон төрлийн өвс ургамлын үнэр үнэртдэг. Орчин үеийн хүмүүс олон төрлийн химийн бодис, анхилам үнэрээс хаширсан тул манай энэхүү хөх аргалын хүж нь онцгой нэг төрлийн байгалийн үнэртэй бөгөөд хэрэглэгчдийн таашаалд хүрч байгаа гэж Ганчуулуу ярив.

Түүнтэй адил Бао Хайянь багш ч аргалын нөөц үнэ цэнийг нээх нь нүүдлийн соёлоо хамгаалах, бэлчээрийн мал аж ахуйг зах зээлд ойртуулахад ашигтай бөгөөд малчин залууст ажлын байр хангах шинэ нөхцөл боломжийг олгоно хэмээн үзэж байна. 

Тэрээр “Бэлчээрийн мал аж ахуйгаа хөгжүүлье гэвэл малын ашиг шимийг сайн ашиглах хэрэгтэй. Одоохондоо аж үйлдвэрийн хөгжлийг дагаад малын хүч чадлыг ашиглах боломж багассан. Харин малын ашиг шимийг бүрэн гүйцэд ашиглах нь хөгжлийн хандлага болж байна гэлээ.

2017 онд Ганчуулуу гуай Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургуультай хамтарч “Хөх аргалын судалгааны төв”-ийг байгуулж, Бао Хайянь багшийг мэргэжилтнээр урьжээ.

- Миний аргалын тухай судалгаа 2009 оноос эхэлж, одоогоор 9 жилийн нүүрийг үзэж байна. Иймээс маш олон төрлийн судалгаа тууштай сайхан явагдаагүй байна. Гэвч анхны бүтээгдэхүүн гаргасанд миний хувьд маш их баяртай байна. Аргалын ашиглаж болохуйц хэсгийг нь орхигдуулахгүй гэж хичээж байна. Ирээдүйд аргал нь шижир алтны үнэ хүрвэл малчдад, мал аж ахуйн оронд маш том нөлөө үзүүлэх байх гэж Бао Хайянь багш ярилаа.

Өнгөрсөн оноос эхлэн Ганчуулуу гуай интернет, вичатаар хөх аргалын хүж, саван, аргалын халуун жин зэрэг бүтээгдэхүүнээ борлуулж, 20 гаруй муж орны хэрэглэгчид худалдан авсан байна. 

- Компанийн талаас нийгмийн хариуцлага гэж байдаг болохоор бид бусдад туслан, бусдыг дэмждэг аж ахуйн нэгжийг байгуулна гэж бодож байна. Захиалга ихсэхийг дагаад аргалын шаардлага нэмэгдэж, малчдаа илүү түших хэрэгтэй болсон. Малчдаас хөх аргал авч, орлогыг нь нэмэгдүүлэх буюу хөдөө нутагт бизнес эрхлэх аз завшааныг бий болгоно гэж байнга боддог хэмээн Ганчуулуу ярьж байлаа.

Удахгүй Япон гүрнийг зорьж, аргалын тухай судалгаагаа гүнзгийрүүлэх гэж буй Бао Хайянь багш ч цаашдын төлөвлөгөөгөө ярихдаа: - Аргалаар сэдэвлэж, Өвөр Монголын мал аж ахуйн орныг тусгасан баримтат кино хийнэ гэж бодож байна. Таван хошуу малын ялгадас нь адил бус үнэ өртөгтэй байдаг тул судалж нээх орон зай их байгаа бөгөөд аргалын хэрэглээний судалгаа саруул ирээдүйтэй гэдэгт бат итгэлтэй байна гэв.

Найруулагч:Улаанаа
Эх сурвалж:http://www.mgyxw.net
Мэдээ үзсэн:206
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой