Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Ши Жиньпин: Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн бодлогыг тэргүүн байранд тавьж, хөдөө тосгоныг хөгжүүлэхийг нам, нийгмийн хамтын үйл ажиллагаа болгох хэрэгтэй

Ши Жиньпин: Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн бодлогыг тэргүүн байранд тавьж, хөдөө тосгоныг хөгжүүлэхийг нам, нийгмийн хамтын үйл ажиллагаа болгох хэрэгтэй.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын тэргүүлэгч, Төвийн цэргийн явдлын хорооны тэргүүлэгч Ши Жиньпин сүүлийн өдрүүдэд хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн бодлогыг хэрэгжүүлэх тухай чухал заавар өгч, хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн бодлогыг хэрэгжүүлэх нь ХКН-ны XIX их хурлаас гаргасан чухал том шийдвэрт бодлогын төлөвлөлт мөн. Шинэ цаг үед “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин”-ы ажлыг сайн хийх ерөнхий арга зам болно. Бүхий л газар орон салбар хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн бодлогыг хэрэгжүүлэх чухал ач холбогдлыг бүрэн гүйцэд ойлгож, хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн бодлогыг хэрэгжүүлэхийг тэргүүн байранд тавьж, таван шатны нарийн бичгийн дарга хөдөө тосгоныг хөгжүүлэх ажлыг баримталж, хөдөө тосгоныг хөгжүүлэхийг нам, нийгмийн хамтын үйл ажиллагаа болгох хэрэгтэй гэж чухалчлав.

Ши Жиньпин хэлэхээр, хөдөө тосгоныг бүх талаар хөгжүүлэхийг баримталж, гол талыг чанга баримталж, дутагдалтай талаа нөхөж, буурай талыг хүчирхэгжүүлж, хөдөө тосгоны аж үйлдвэрлэлийн хөгжил, мэргэжилтний чадвар, соёлын хөгжил мандал, экологийн хөгжил мандал, зохион байгуулалтын хөгжил мандлыг биелүүлж, хөдөө аж ахуй бүх талаар зэрэг дэвших, хөдөө тосгон бүх талаар дэвших, тариачин бүх талаар хөгжихийг ахиулах хэрэгтэй. Тариачдын хүсэл санааг хүндэтгэж, тэдний идэвх санаачилга, шинийг санаачлах бүтээлч чанарыг хөгжүүлж, хөдөө тосгоныг хөгжүүлэх дотоод хөдөлгөх хүчийг амилуулж, хөдөө тосгоныг хөгжүүлэх явцдаа тариачдад илүү аз жаргалтай сэтгэгдэл, амар тайван нөхцөл байдлыг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Бодит үйл ажиллагаагаар хөгжүүлэхийг баримталж, хөдөө тосгоны хөгжлийн жам ёсыг журамлаж, эхлээд төлөвлөгөө хийж, төрөл зүйлд хуваан, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, тогтвортой баттай шаргуу ажиллаж, хөдөө тосгоныг хөгжүүлэх ажил тасралтгүй шинэ амжилтад хүрэхийг ахиулах хэрэгтэй гэж зааварлав.

Намын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян зааварчилга өгч, хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн бодлогыг хэрэгжүүлэх нь чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх шийдвэрт ялалтыг олох, социализмын хүчирхэг улсыг бүх талаар байгуулах бүх талд холбогдоно. Бүхий л газар орон салбарууд ХКН-ны XIX их хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгож, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн байрлуулалтыг нарийн хянамгай хэрэгжүүлж, хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн бодлогын төлөвлөгөөг шинжлэх ухаанчаар хэрэгжүүлж, “Хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачин”-ы ажил дахь хөрөнгө оруулалтын хүчийг үргэлжлүүлэн нэмэгдүүлж, тариачдад ашиг хүртээх, тариачдыг чинээлэг замд хөтлөх төрийн бодлогыг сайн хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгий ахиулж, хөдөө аж ахуйн шинжлэх ухаан мэргэжлийн дэвшлийг хурдасгаж, орчин үеийн хөдөө аж ахуйн аж үйлдвэрлэлийн систем, үйлдвэрлэлийн систем, хамрагдах системийг цогцлох хэрэгтэй. Хот хөдөөг нэгтгэн хөгжүүлэх байгууламж тогтолцооны шинийг санаачлах, хөдөө тосгоны суурь төхөөрөмж болон олон нийтийн үйлчилгээг сайжруулж, хөдөө тосгоны хүн ардын суурьших орчин нөхцөлийг цэгцлэн засах гурван жилийн үйл ажиллагааг тогтвортой баттай ахиулах хэрэгтэй. 

“Интернет сүлжээ+”-д түшиж хөдөө тосгоны нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар аж үйлдвэрлэлийн нэгдсэн хөгжлийг ахиулж, шинэ хэлбэрийн хамрагдах гол цогцыг бүх хүчээр бойжуулж, тариачид бизнес эрхлэх болон орлогоо нэмэгдүүлэх замыг өргөжүүлэх хэрэгтэй. Бүхий л хөдөө тосгоныг хөгжүүлэх хамтын хүчийг цаашдаа нягтруулж, түг түмэн тариачны аз жаргалтай амьдралын үзэсгэлэнт сайхан гэр орныг хичээн бүтээн байгуулах хэрэгтэй гэж зааж гаргав.

Хятад улсын хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн бодлогын хэрэгжилтийг ахиулах хурал 05-ны өдрийн үдээс өмнө Бээжинд болов. Хурлаар Намын төв хороо, Төрийн зөвлөлийн өмнөхөн хэвлэн тараасан “Хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийн бодлогын төлөвлөгөө (2018-2022 он)”-д дурдан гаргасан бүх төрлийн гол үүргийг төлөвлөн хэрэгжүүлж, хамрагдах бүх муж, ӨЗО болон холбогдох салбарын хариуцагч хурал дээр үг хэлэв. Төвийн хөдөө тосгоны ажлыг удирдах дугуйлангийн бүрэлдэхүүн нэгж, бүх муж, ӨЗО, шууд харьяа хот болон тусгай төлөвлөгөөт хот, Төвийн ба төрийн байгууллагын холбогдох хариуцагч хуралд оролцов.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:Хятад улсын монгол хэлний мэдээллийн сайт
Мэдээ үзсэн:873
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой