Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Өдөрт ажиллаж, амрах хамгийн тохиромжтой цаг

Америкийн хэвлэл мэдээллийнхэн үүнд зориулан хамгийн тохиромжтой ажиллаж амрах цагийг нийтлэв.

Японы судлаачид өдрийн унтлага 40 минутаас хэтэрвэл зүрхийг амархан гэмтээх боломжтой. Америкийн шинжлэх ухаанчид хэт орой унтах нь цээжлэх чадварт нөлөөлнө гэх мэтээр олон судалгаа гаргаж байв. Өдөрт ямар цагт юу хийвэл хамгийн тохиромжтой гэдгийг хэн ч анхааралдаа аваагүй байх. Америкийн хэвлэл мэдээллийнхэн үүнд зориулан хамгийн тохиромжтой ажиллаж амрах цагийг нийтлэв.

07:30 цагт босно. Английн судлаачид өглөөний 05:22-07:21 цагт босдог хүмүүс зүрхний өвчинд нэрвэгдэх боломж өндөр байдаг. 07:21 цагаас хойно босох нь биеийн эрүүл мэндэд илүү сайн байдаг. Босмогцоо нэг аяга буцалсан усыг хөргөж уух. Энэ нь нэг шөнийн хооронд хэрэглэсэн усыг нөхдөг хэмээн үзэж байна.

07:30-08:00 цаг. Өглөөний хоолоо идэхээс өмнө шүдээ угаагаарай. Ингэснээр шүдний эрүүл мэндэд сайн байдаг.

08:00-08:30 цаг. Өглөөний цайгаа уугаарай. Өглөөний цай хоол идэх нь цусны чихрийн хэмжээг тогтвортой байлгах зэрэг олон талын сайн талтай.

08:30-09:00 цаг.  Бие тамирын ширүүн хөдөлгөөн хийхэд тохиромжгүй. Энэ хэсэг хугацаанд үл халдаах системийн чадвар хамгийн сул дорой үедээ байх бөгөөд өглөө эрт ширүүн хөдөлгөөн хийвэл амархан өвчин халдаах боломж бий. Хамгийн тохиромжтой нь алхаад ажилдаа яваарай. Өдөр бүр суугаад хөдлөх дургүй хүмүүсийг бодвол алхдаг хүмүүсийн ханиад томуу хүрэх нь 25 хувиас бага байдаг.

09:30 цаг. Энэ үед хамгийн хүнд ажлаа хийгээрэй. Учир нь хүн өглөө сэрсний дараа нэгээс хоёр цагийн хооронд тархи хамгийн цэцэн сэргэлэн үедээ байдаг.

10:30 цаг. Нүдээ амраана. Хэрэв та компьютер дээр ажилладаг бол нэг цаг ажиллах бүрдээ 3 минут нүдээ амрааж байгаарай.

11:00 цаг. Шинэ соргог жимс иднэ. Энэ нь цусны чихрийн хэмжээ буурахаас сэргийлнэ. Жүрж буюу улаан өнгөтэй жимснээс нэгийг идээрэй. Төмөр, витамин C нөхнө.

13:00 цаг. Бурцагны төрлөөс идээрэй. Бурцагны төрөл нь энергийг задруулж, хоол боловсруулалтад сайн байдаг. 

14:30-15:30 цаг. Өдрийн амралтын заг. Өдөр бүр 30 минут, долоо хоногтоо хамгийн багадаа гурван удаа өдрийн амралт хийвэл зүрхний өвчнөөр эндэх байдлыг 37 хувиар багасгадаг.

16:00 цаг. Ээдсэн сүү ууна. Өдөр бүр гурван хоолны дунд ээдсэн сүү уувал зүрхний эрүүл мэндэд сайн бөгөөд цусны чихрийн хэмжээг тогтвортой болгоно.

17:00-19:00 цаг. Дасгал хөдөлгөөн хийх. Энэ үед биеийн дасгал хөдөлгөөн хийхэд хамгийн тохиромжтой байдаг.

19:30 цаг. Оройн хоолоо бага идээрэй. Оройн хоолоо их идвэл цусны чихрийн хэмжээ ихэсч хоол боловсруулах системийн ачааллыг хүндрүүлдэг бөгөөд унтахад ч нөлөөлнө. Оройн хоолондоо шинэ соргог ногоо идэж, уураг илчлэг ихтэй хоол бага идээрэй.

21:45 цаг. Амарч суух. Энэ үед телевиз харах, ном унших зэргээр өөрийгөө завтай байлгавал сайхан унтаж амрахад нөлөөлнө.

23:00 цаг. Халуун усанд орох. Унтахаасаа өмнө халуун усанд орвол сайхан унтаж амрахад нөлөөлнө.

23:30 цаг. Унтана. Томчуул наад захдаа бүтэн 8 цаг унтах хэрэгтэй. Хэрэв 07:30 цагт босдог бол энэ үед унтахад хамгийн тохиромжтой байдаг.

Найруулагч:Улаанаа
Эх сурвалж:http://www.mgyxw.net/
Мэдээ үзсэн:189
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой