Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Ли Жихэн Монгол Улсад айлчлав

Энэ жил Хятад улсад айлчлахаар ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг дарга Ши Жиньпин хүлээн авч уулзах үеэр тохиролцсон чухал ойлголтыг илүү гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, ӨМӨЗО болон Монгол Улсын салбаруудын хоорондын хамтын ажиллагааг ахиулах зорилгоор ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад 2018 оны 07-р сарын 03-наас 07-ны өдрүүдэд албан айлчлал хийсэн байна.

  

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсад айлчлах хугацаандаа, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхан, Монгол Улсын УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар, ГХ-ны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Сэлэнгэ аймгийн засаг дарга Ш.Оргил, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нартай уулзсан байна. Ли Жихэн мөн Монгол Улсад ажиллаж буй Өвөр Монголын бизнесменүүдтэй уулзан ярилцаж, БНХАУ-ын ӨМӨЗО-Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форумд оролцон үг хэлж, БНХАУ (ӨМӨЗО) - Монгол Улс “Бүс ба зам” шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны үзэсгэлэн, Хятад-Монголын молекул биологийн хэрэглээний хамтарсан лабораторийг сонирхон, Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн эмчилгээний баг Монгол Улсад ажиллаж буй байдал болон Улаанбаатар хотын аж ахуйн нэгжтэй танилцсан байна.

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн Монгол Улсын Төрийн, Засгийн газрын удирдлага нарт ӨМӨЗО-ы эдийн засаг нийгмийн хөгжлийн талаар танилцуулж, Өвөр Монгол, Монголын хоорондох солилцоо, хамтын ажиллагааны үр дүнг дурдсан байна. Хоёр тал хоёр орны тэргүүнүүдийн чухал зөвшилцлийн эргэн тойронд ашигт малтмал боловсруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалт, боомтын харилцан холболт, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монголын гэр хорооллыг засан шинэчлэх ажлыг дэмжих, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа зэрэг талд өргөн хүрээтэй, гүнзгий зөвлөлдсөн байна.

Ли Жихэн хэлэхдээ: - Хятад, Монгол хоёр орон уул, усаараа залгалдан, хоёр орны ард түмний найрамдалт харилцаа өнө мөнх. Өвөр Монгол нь дарга Ши Жиньпиний “Үнэнч, итгэлтэй хүртээмжтэй, багтаамжтай” гэх хөрш орны гадаад харилцаанд санал болгосон үзэл баримтлалын хүрээнд Хятад, Монгол хоёр орны тэргүүнүүдийн тохирсон зөвшилцлийг хэрэгжүүлэх, цаашид Монгол Улсын олон салбаруудын хамтын ажиллагааг дэмжих, Хятад, Монгол, ОХУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, Хятад, Монгол хоёр орны найрамдлыг бэхжүүлэх, найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд шинэ, илүү том хувь нэмэр оруулна гэв.

Монгол Улсын талаас илэрхийлэхдээ, Монгол Улсын "Хөгжлийн зам"-ын санаачилга болон “Бүс ба зам”-ын санаачилгын холболт болон Монгол, Хятад, ОХУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын явцад Өвөр Монгол нь чухал гүүрийн үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын боомтын дэд бүтцээр холбогдох, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хил дамнасан аялал жуулчлал зэрэг талд Өвөр Монголтой хамтран ажиллахад бэлэн гэв.

Төлөөлөгчийн баг Сэлэнгэ, Дорноговь аймгуудаар зочилж, Монгол-Оросын хил дээр байрлах Алтанбулаг боомтын  эдийн засгийн чөлөөт бүс, Хятад-Монголын хил дээр байрлах Замын-Үүдийн Эдийн засгийн бүстэй танилцан, Эрээн хот болон Дорноговь аймгийн Сайншанд хотын дэд бүтэц, соёл, эрүүл мэндийн нөхөрсөг хамтын ажиллагааны төслийн тууз хайчлах ёслолын үйл ажиллагаанд оролцон, Сайншанд хот, Замын-Үүд хотод хүүхдийн тоглоомын тоног төхөөрөмжийг хандивласан байна.

Найруулагч: Ц.Урантунгалаг, Х.Арвинтал
Эх сурвалж: ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын сайт
Мэдээ үзсэн:110
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой